Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайванд холбогдох бас нэг хэргийг АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлжээ. Тэрбээр иргэн Б-ийн хүүхдийн холбогдсон, мансууруулах бодистой холбоотой хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлж өгнө гэж 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон байна. Үүнээс өмнө тэрбээр эрүүгийн нэг бус хэрэгт холбогдон шалгуулсан. Тухайлбал, тэрбээр удирдлагадаа ажилладаг шийдвэр гүйцэтгэгчээр дамжуулж, “Ньюсиян” ХХК-д Дархан-Уул аймагт байрлах үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх тухай албан бичиг гаргаж өгөхийн тулд нэгэн дуучныг аргагүй байдалд оруулж, хахууль авсан гэм буруутайг нь шүүх тогтоосон билээ. Мөн “Шүрэн” ХХК-д давуу байдал бий болгон, битүүмжилсэн хөрөнгийг нь цуцалсны…
Зохиогч: Эрхэм админ
Хөгжлийн банкнаас мөнгө аваад төлөөгүй, зориулалт бусаар зарцуулсан, хээл хахууль өгч, авч зээл олгосон хэргийн мөрдөн шалгах ажиллагаа шат дараатай үргэлжилсээр байна. АТГ-ын ажлын хэсгийнхэн энэ сард багтаан зарим зээлдэгчтэй холбоотой хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-ынханд хүргүүлэхээр бэлтгэж буй аж. Эхний ээлжийн зээлдэгч, улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд, банкны эрх бүхий ажилтнуудад холбогдох хэргийг ийнхүү прокурорын хяналтад хүргүүлэхийн зэрэгцээ дараагийн зээлдэгчдийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг шуурхайлж байгааг аж. Тухайлбал, Хөгжлийн банкнаас 2018 оны зургадугаар сарын 19-нд 15 тэрбум төгрөгийн зээл авсан, өдгөө чанаргүй зээлдэгчдийн жагсаалтад багтсан “Пирамид орд” ХХК-ийнхантай холбоотой хэрэгт хойшлуулшгүй ажиллагаа явуулсан аж. Гомбын Цолмон захиралтай…
Дэлхийн театрын олон тайзнаа англиар тавигдах “ДАЛАН ГУРВАН ЦАГ” жүжгийг дээжлэн 5-р сарын 28-наас монгол хэлээр цөөн удаа “Хүүхэлдэйн театр”-т тоглоно. Монгол уран бүтээлчид анх удаа “Далан гурван цаг” бүрэн хэмжээний жүжгийг англи хэлээр АНУ, Герман, Швед, Орос, Австри, Солонгос, Япон зэрэг 10 гаруй орны театрын тайзнаа тоглоно. Тиймээс уг жүжиг цаашид дор хаяж гурван жил үргэлжилж, ОУ-ын театрын үйл ажиллагаануудад оролцохоор төлөвлөжээ. Монголд англи хэлээр театрын шинэ бүтээл төрж байгаа нь аялал жуулчлалын салбарт онцгой анхаарал хандуулж байгаа манай улсын хувьд олзуурхууштай явдал болж, аялагч, жуулчдад сонирхолтой үзвэр нэмэгдэж байгаа юм. Жүжгийг нэрт сэтгүүлч, зохиолч Х. Наранжаргал бичиж,…
Монголын хүчирхэг гоо бүсгүйчүүдийн нэг бол мисс, жүжигчин А.Баярцэцэг. 2016 онд Дэлхийн миссийн тэмцээнд амжилттай оролцож шилдэг 11 оролцогчийн нэгээр шалгарч явсан тэрбээр өдгөө кино урлагт хүчтэй татагдан, мэргэжлийн жүжигчнээр суралцан төгссөн. Өөрийн өвөрмөц монгол төрхөөрөө гадаад болон дотоодын кинонд дүрээ мөнхөлж яваа тэрбээр өөрийн цахим хуудаснаа будаггүй, бас филдэргүй төрхөө ил гаргажээ. Тэрбээр энэ төрхнөөсөө ичиж байгаагүй, харин ч бахархаж байгаагаа онцолсон байна. Хэзээнээс гоо үзэсгэлэнтэй түүний энэхүү гэрэл зургийг харсан хүмүүс “Хүүхдэрхүү, залуулаг, золбоолог харагдаж байна” хэмээн магтаж сайшаах ажээ.
Урлагийн ертөнцөд өөрийн авьяас, гоо үзэсгэлэн, ур чадвар, харизмаараа ялгардаг уран бүтээлч бол МУГЖ У.Уранчимэг. Урлагийнхан дундаа “хар Урнаа” хочтой амьдардаг тэрбээр өөрийнхөө амжилтыг эр нөхөр болох найруулагч Б.Цоггэрэлтэйгээ холбон тайлбарлах дуртай. Би амьдралынхаа хамгийн том бэлгийг аль хэдийнэ авчихсан хэмээн тэр ярих. Том бэлэг нь ноён Г.Цоггэрэл. Чухам сайн ханийн нөмөрт өөрт заяасан авьяас, чин халуун сэтгэлээр урлагийн тайзнаа тэр орон зайгаа тодорхойлж яваа нь үнэн. Цалин бага ч тэр жинхэнэ оддын зиндаанд хээнцэрхэн амьдарч чаддаг. Эдийн сайныг эдлэх нь нэг буян юм бол тэр үнэхээр азтай эмэгтэй. Тиймдээ ч эмэгтэй хүнд эр нөхөр боловсролоос илүү чухал гэж үздэгээ…
Олны танил хүмүүс харилцааны соёлдоо анхаарч, биен зөв авч явж үеийнхэндээ болон залуучуудад үлгэр үзүүлэх нийгмийн үүрэг хариуцлагатай. Тэгвэл Guys хамтлагийн дуучин, жүжигчин Б.Лхагваа бусдад сүрийг үзүүлж, хараалын үгс урсган, хавь ойрынхондоо хар энергээ цацаж буй бичлэг Paparazi traffic mongolia группт нийтлэгджээ. Дуучин жүжигчин залуугийн хувьд монголын урлагт 20 гаруй жил зүтгэж буй нэгэн юм. 2010 онд тэрбээр өөрийн нэрийг товчилсон “LVA” нэртэй энтертайнментаа байгуулж, анхны “Амьдрал төсөл” киноныхоо гол дүрд нь тоглон продюсераар нь ажиллаж байсан. Түүнээс хойш “Дурлалын гэмт хэрэг”, “Фэйсбүүк Од”, “Мухар гудамж” ,“1990” зэрэг хэд хэдэн уран сайхны кино бүтээж үзэгчдийн хүртээл болгосон байдаг.
Монголд нэг сэдэв нэг л өдрийн “настай”. Дараа өдөр өөр нэг асуудал ярина, зарим нь санаатайгаар өмнөх сенсаацыг дарах гэж өөр нэг сэдэв гаргана. Нэг асуудлыг нөгөө асуудлаар дарах маягтай. Улстөрчид асуудал намжлаа, иргэд шүүмжлэхээ болилоо гэж боддог байх. Гэхдээ иргэд хэрсүү, тэд улстөрчид шиг загасны ой санамжгүй юм. Сар хүрэхгүй хугацааны өмнө МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны ээлжит бус хурлын үеэр тус холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учралын хэлсэн үг иргэдийн шүүмжлэлийг багагүй дагуулсан. Түүний хэлсэн үг нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад тэгсхийгээд намжсан. Гэхдээ иргэд түүний хэлсэн үгийг мартахгүй, бодит амьдралд байх боломжгүй үг хэлсэнд бухимдалтай байна. Эрх…
“Мolpedia” нэрээр сошиал орчинд видео контент бүтээдэг Б.Гансүхийг “40-өөс дээш насныхан “алга болж” байж эх орон маань сайхан хөгжих юм шиг санагддаг” хэмээн ярьснаар нь уншигч, үзэгчид андахгүй. Сошиал орчинд идэвхтэй ажилладаг, залуу үеийн төлөөлөл тэрбээр өөрөө урт наслахын тулд дугуйгаар зорчдог гэнэ шүү. Өөрөөр хэлбэл, нийгмийн стресс, автозамын түгжрэл, илүүдэл жингээс өөрийгөө хамгаалж ийнхүү дугуйгаар явдаг бололтой. Анх уул уурхайн инженерээр суралцдаг байсан тэрбээр багаасаа хошин урлагийн жүжигчин болохыг хүсдэг байсан гэнэ лээ. Өөрийнхөө контент сувгийн талаар тэрбээр ““Mol” гэдэг нь бидний мэдэх “орк” гэх үгтэй агаар нэг утгатай. Ерөнхийдөө “тэнэг” Монголчуудыг төлөөлүүлж нэрлэсэн үг юм уу. “Орк” үг…
Мөнгөнд дургүй хүн үгүй. Хэдийгээр хөдөлмөрлөж мөнгөний урсгалыг өөртөө татах нь бодит зүйл боловч, хэр их хэмжээтэй олох вэ гэдэг нь махбодитой холбоотой аж. Иймд биз Азийн фэнгшүй холбооноос зөвлөсөн зөвлөмжийг уншигч танаа уламжилж байна. Гэртээ ус цацдаг сав болон ямар ч хамаагүй цэцэг ургамал усалдаг сав бэлдээрэй. Ингээд бэлдсэн саван дотроо ямар ч хамаагүй зоос хийнэ. Ингээд зоостой устай саваараа гэртээ байгаа ургамлаа услаарай.8 Энэ нь бүх ургамал нь модон махбодтой бөгөөд ургалт дэлгэрэлт болгон нь санхүүгийн таатай урсгалыг дуудаж өгнө гэсэн үг юм шүү. Усладаг савандаа л зоосон мөнгө хийгээд уг саваараа ургамал усална.
Кино урлагийн ертөнцөд өөрийн авьяас, ур чадвараа гайхуулж яваа уран бүтээлч бол Б.Навчаа. Өдгөө 40 нас гарсан ч мөрөөдлөө биелүүлэн 20 жилийн өмнөх жиндээ хүрсэн тэрбээр гэрийн буг байхаас залхаж байгаагаа илэрхийлжээ. Түүний хувьд уран бүтээл гээд туйлын завгүй байдаг ч Big show-наас хойш 20 гаруй хоног гэртээ амарсан аж. Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор жүжигчин бүсгүйн сэтгэл гэгэлзэж “гарч доншноо гэрийн буг болсоор байгаад залхав шд” хэмээн цахим хуудаснаа бичжээ.
