Монголын хүчирхэг гоо бүсгүйчүүдийн нэг бол мисс, жүжигчин А.Баярцэцэг. 2016 онд Дэлхийн миссийн тэмцээнд амжилттай оролцож шилдэг 11 оролцогчийн нэгээр шалгарч явсан тэрбээр өдгөө кино урлагт хүчтэй татагдан, мэргэжлийн жүжигчнээр суралцан төгссөн.
Өөрийн өвөрмөц монгол төрхөөрөө гадаад болон дотоодын кинонд дүрээ мөнхөлж яваа тэрбээр өөрийн цахим хуудаснаа будаггүй, бас филдэргүй төрхөө ил гаргажээ. Тэрбээр энэ төрхнөөсөө ичиж байгаагүй, харин ч бахархаж байгаагаа онцолсон байна.
Хэзээнээс гоо үзэсгэлэнтэй түүний энэхүү гэрэл зургийг харсан хүмүүс “Хүүхдэрхүү, залуулаг, золбоолог харагдаж байна” хэмээн магтаж сайшаах ажээ.

