Хүнсний талон авдаг өрхүүдэд шалгалт хийж, 200-аас дээш толгой малтай, олон машинтай, орон сууцтай 56 мянган иргэнийг хүнсний талоноос хасчээ. Өнөөдөр хүнсний талон авдаг 43 мянган өрхийн 235 мянган иргэн бий. Энд бүх насны хүмүүс байдаг. Хүнсний талон авах гол шалгуур нь сэтгэцийн өвчтэй 0-18 хүртэлх насны хүүхэд, бүрэн хараагүй 0-18 хүртэлх насны хүүхэд, байнгын асаргаа шаардлагатай ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, харж хандах хүнгүй ахмадууд зэрэг долоон бүлэгт багтсан хүмүүс ажээ.
Зохиогч: Эрхэм админ
Ном, бичиг соёлоо дээдэлдэг номын баярын өдрүүдийг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэх үйл ажиллагаа хуульчлагдсанаас хойш хоёр дахь, анх зохион байгуулж эхэлснээс хойш 31 дэх удаагийн Үндэсний Номын баярыг энэ сарын 20-22-нд УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор тэмдэглэнэ. Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжлэх Үндэсний Номын баярыг “Илүү их уншъя” уриан дор зохион явуулах юм. Номын баярын үеэр ном, соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжиж, сурталчилдаг үндэсний хэмжээний тэмдэглэлт өдрүүд юм. Мөн үндэсний бичиг, соёл, өв,…
Дэлхийн гэр бүлийн өлөр өнөөдөр тохиож байна. 1994 оноос эхлэн тавдугаар capын 15 өдрийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн байдаг. Гэр бүл бол улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл юм. Жаргалтай гэр бүлийн үнэ цэнэ бол сайн сайхнаар үлгэрлэх явдал юм. Бүх сайхан гэр бүлүүддээ “Гэр бүлийн өдрийн” мэндийг хүргэж элэг бүтэн эрүүл энх байхыг ерөөе. Олны танил сайхан гэр бүлийн зургуудаас.
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Тамгагүй төр” нь гурван бүлэг, зургаан үзэгдэлтэй эмгэнэлт жүжгийг мэдэхгүй хүн ховор. Тус жүжгийг найруулагч Ч.Найдандорж 1998 онд анх тайзнаа тавьж байв. Тус жүжгийн гол дүрд МУГЖ И.Одончимэг тоглож байсныг одоогийн залуус бараг мэдэхгүй. Жүжгийн үйл явдал нь, Хүннү гүрний хаан Арчуг хоёр хатантай. Хоёр хатан хоёул хөл хүнд болов. Хаан бага хатан Гүргэлээ хөл хүнд болсонд ихэд баярлах ба их хатан Цэцэрийн хөл хүнд болсныг үл таашаана. Хаан түүнийг өөрийн үр бус гэж сэжиглэнэ. Үнэн хэрэгтээ их хатан түшмэл Эгэрэгийн үрийг тээжээ. Хатад амаржиж хаан хоёр хүүтэй болов. Түшмэл Эгэрэг хааны их хатнаас төрсөн…
МҮОНРТ-ийн хөтлөгч байсан Д.Одзаяа өдгөө сошиалаар мөнгө олж, нэвтрүүлэгчийн ажлаасаа түр time-out аваад байгаа. Өөрийнхөө өдий зэрэгтэй яваагаа ээжтэйгээ холбон тайлбарладаг тэрбээр эхээсээ хоёулаа. Тэгвэл түүнтэй усны дусал мэт ижилхэн төрхтэй ээжийг манай сайт онцолж байна. Залуу насандаа хань нөхрөө мөнх бусаар алдсан энэ эмэгтэй хоёр охиноо хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэх гээд дахин хэн нэгэнтэй гэрлэж байгаагүй гэдэг. Охин шигээ хөөрхөн, 50 насны босго хол алхсан ч, үеийнхэн дундаасаа залуухан жавхаатай яваа түүний гэрэл зургуудийг сонирхуулж байна.
Дунд сургуулийн сурагч байхаасаа буюу 10 настайгаасаа хүндийн өргөлтийн спортоор хичээллэж, 21-хэн насандаа МУГТ гэх хүндтэй цолыг хүртсэн хүн бол М.Анхцэцэг. Дэлхийн хошой медальтай түүнийг өдий зэрэгтэй тамирчин болоход аав ээж нь ихээхэн нөлөөлсөн гэдэг. Тиймээс тэрбээр эцэг эхийнхээ ачийг хариулахыг хичээж явдгаа ч ярилцлагатаа дурьдсан байдаг. Түүний аав Т.Мөнхжанцан, ээж Д.Мөнхчимэг нар нь армийн хүмүүс. М.Анхцэцэг ч “Алдар” спорт хороонд нэг хэсэг данстай явж байсан удаатай. Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн тэрбээр 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13 настайдаа олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан юм. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Монголын…
Маск хамтлагийн “тулгын гурван чулуу”-ны нэг бол МУГЖ М.Баярмагнай. Оюутан байхаасаа Өнгөт инээд хамтлагт тоглож олон танигдсан тэрбээр өдгөө гурван хүүхдийн эцэг болсон. Түүний том хүү ээжийгээ дууриасан царайлаг, аавыгаа дууриасан нуруулаг учраас охид түүнийг шохоорхох болжээ. Жүжигчин М.Баярмагнайн гэргийг Ж.Нарантунгалаг гэдэг, санхүүч мэргэжилтэй даруухан бүсгүй бий.
Төрийн өнөөгийн удирдлагуудын гэргий нар төдийлөн олны нүдэнд өртдөггүй. УИХ-ын дарга Г.Занданшатарын гэргийг Г.Отгонгэрэл гэдэг бөгөөд эдийн засагч мэргэжилтэй аж. Тэрээр цахим хуудсаараа дамжуулан хайрын үгээ илэрхийлжээ. “HAPPY 27TH WEDDING ANIVERSARY.Гэр бүл болоод 27 жил болжээ. Ажилсаг нямбай, ухаантай боловсролтой, үнэнч сэтгэлтэй, сайхан ханьтайгаа хамт зүтгээд байхад амьдрал улам дэлгэрээд байдаг юм шүү. Монголынхоо бүх гэр бүлд аз жаргал хүсье!” гэв.
Монголын rавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Н.Төгсцогт Киви хамтлагийн ахлагч дуучин Укагийн дүү Уранзаяатай үеpxэж, дундаасаа Т.Гийх-Од хэмээх хүүтэй болсон нь тэртээх 9 жилийн өмнө. Тэгвэл хүү нь өдгөө ийм том эр болжээ. Ээжтэйгээ өсч байгаа ч аавынхаа хайр халамжийг дутааж байгаагүй талаараа Н.Төгсцогт нэгэн хэвлэлд ярьсан байдаг. Хэдийгээр Н.Төгсцогт дахин гэр бүл зохиож, охинтой болсон хэдий ч хүүхдүүдээ ойр дотно байлгахыг хичээдэг гэнэ лээ. Харин Т.Гийх-Од хүүгийн ээж Д.Уранзаяа өнөөг хүртэл дахин гэр бүл зохиогоогүй ч хэд хэдэн найз залуутай болж, гэрлэх суух дээрээ тулаад хоёр болсон байдаг.
Засвар угсралтын цехийн Эцэг, эхийн зөвлөлөөс Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Ханьдаа баярлалаа” талархлын өдрийг энэ сарын 12-нд үйлдвэрийн ажлын байранд зохион байгууллаа. Ажилтнуудынхаа гэр бүлийн халуун дулаан, бат бөх харилцааг сайжруулах, гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлж, ажил мэргэжлийг гэргий нарт нь сурталчлан таниулах, тэдэнд эерэг сэтгэгдэл, дурсамж үлдээх зорилгоор энэхүү өдрийг тэмдэглэв. Эцэг эхийн зөвлөл, тус цехэд 8-22 жил ажилласан, хэсэг бүрийн төлөөлөл болсон Л.Мөнхбат, О.Ганхуяг, Д.Отгонбаяр, Ц.Мөнхбат, Б.Мөнхжаргал нарын хань ижлүүдийг ажлын байранд урьж авчрав. Тэд 14-32 жил ханилан амьдарч, өнөр өтгөн, аз жаргалтай, бие биедээ өмөг түшиг болсон, залууст үлгэр дуурайлалтай сайхан хосууд аж. Тэднийг цехийн удирдлага…
