Өнгөрөгч долоо хоногт ШӨХТГ-ын Ажлын хэсэг Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг Эм Ди Си Пи гэх мах бэлтгэх үйлдвэр шалгалт хийсэн. Шалгалтын үеэр бэлтгэж буй махаа бодисоор угааж үнэрийг нь дардаг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд махнаас авсан дээжид МХЕГ-ын лабораторид шинжилгээ хийж байгаа аж. ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулууны хэлж буйгаар тухайн үйлдвэрийн агуулахад манай улсад дотооддоо үйл ажиллагаа явуулдаг “ХКҮ” компанийн шошго бүхий мах байжээ. Тус компани нь үндэсний ууган үйлдвэрийн нэг “Мах импекс” компанитай хамааралтай үйлдвэр аж. Өөрөөр хэлбэл, “монголоо мандуулъя” хэмээн монголчуудынхаа хулихан дээр цэцэг ургуулж сонгогдож явсан экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьчилж авсан “Мах импекс”-д тус шаардлага…
Зохиогч: Эрхэм админ
Эрдэнэт үйлдвэрийн спортын 42 дугаар спартакиад ид үргэлжилж байна. Спортын 17 төрлөөр зохион байгуулагдах тус спартакиадын волейбол, сагсан бөмбөгийн залуучуудын төрөл, ширээний теннис, бадминтон, олс таталтын тэмцээний шилдгүүд тодорч, одоогоор Ил уурхай, Автотээврийн цех, Баяжуулах үйлдвэр, Засвар угсралтын цех, Засвар механикийн завод тэргүүлж явна. Өнгөрсөн пүрэв гарагт Спорт цогцолбороос Эрдэнэт үйлдвэрийн спортын 42 дугаар спартакиадын явцын талаар мэдээлэл хийх үеэр Ш.Даваахүү даргатай цөөн хором ярилцлаа. -Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын үйл ажиллагааны чиглэлийн талаар товч танилцуулна уу? -Манай цогцолбор Эрдэнэт үйлдвэрийн ажилтан, албан хаагчдыг нийтийн биеийн тамир спортоор идэвхтэй хичээллүүлэх, тэдний бие бялдрыг эрүүл чийрэг байлгах, хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй ажиллуулах чиг…
Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Баяжуулах үйлдвэрийн захиргаанаас ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх уулзалт өдөрлөгийг Соёл, урлагийн цогцолборын Их танхимд зохион байгууллаа. Одоогийн байдлаар Баяжуулах үйлдвэр 1200-аад ажилтантай, нийт ажилтных нь 71 хувийг эрэгтэйчүүд, 29 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан тус цехээс гавьяаны амралтдаа гарсан 500-аад ахмадад хүндэтгэл үзүүлж, залуучуудынхаа урлагийн тоглолтыг толилуулав. Түүнчлэн ажилчдынхаа идэвх оролцоог байнга дэмжиж, нийгмийн хэрэгцээ шаардлагыг нь биелүүлж ирсэн Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон ахмад ажилтнуудад фабрикийн өнөөгийн үйл ажиллагаа болон ирээдүйн хөгжлийн талаар мэдээлэл хийв. Энэ үеэр залуу насаа үйлдвэрийнхээ хөгжил дэвшилд зориулж, эдүгээ гавьяаны амралтдаа гарсан ахмадуудад үйлдвэрийн өнөөдрийн болон ирээдүйн талаар…
Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст тавдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд нийт 577 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 389 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас найман хүн гэмтэж, бэртсэний хоёр нь нийслэлд, зургаа орон нутагт бүртгэгджээ. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт таван хүний амь нас хохирсон байна. Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл нийслэлд явган зорчигч мөргөсөн болон хүн гэмтсэн осол тус бүр хоёр бүртгэгджээ. Орон нутагт машинтай онхолдсон болон хүн гэмтсэн осол тус бүр хоёр осол бүртгэгдсэн байна. Мөн явган зорчигч мөргөсөн осол нэг бүртгэгдэж, хүний амь…
Хѳвсгѳл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат ШШГЕГ-ын Сүлд биеийн тамир спортын хороо, Хѳвсгѳлийн хүчтэн бѳхийн дэвжээ, “МОНОС” группын бѳх, Улсын арслан, дэд хурандаа Ц.Содномдорж Сингапурт хулгайн хэрэгт холбогдсон талаар хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Тодруулбал, түүнийг нийслэлийн ерөнхий прокурор асан Д.Баярмагнай хамт саатуулагдсан гэх. Энэ талаар улсын арслан Ц.Содномдоржоос тодруулахад “Д.Баярмагнай прокурортой Сингапурт саатуулагдсан гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл. Би Солонгосын Сөүл хотод байна. Гэр бүлээрээ амарч явна. Яагаад тийм худал мэдээлэл тарсныг би мэдэхгүй” гэв. Нийслэлийн ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баярмагнайгийн хувьд 2019 оны дөрөвдүгээр сард үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан нэгэн. Нийслэлийн ерөнхий прокуророор ажиллаж байхдаа “60 тэрбумын хэрэг”-ийг…
Өөрийгөө залуу гэж гололгүйгээр хийж бүтээж яваа шинэ үеийн төлөөллийн нэг, “Шилжилт”, “Байрны ах”, “Азтай бондор”, “Сүүлчийн нүүдэлчид” зэрэг кинонуудын ерөнхий найруулагч Б.Нямдаваа өдгөө дөнгөж 27 настай. “ND film-ийг үүсгэн байгуулагч, найруулагч, жүжигчин түүнийг өсөх ирээдүйтэй найруулагч хэмээн ахмад уран бүтээлчид нь магтдаг. СУИС-ийг жүжигчин-найруулагч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр анх “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд туслах дүр бүтээснээр дэлгэцийн уран бүтээлтэй холбогджээ. Тэрбээр мөрөөдлийнхөө тухай “ Уран бүтээлч хүнд эхлэл үе, оргил үе, уналтын үе гэж бий. Миний хувьд ирэх жил оргил үе маань эхэлнэ гэж найдаж байна. Би анхны киногоороо дебют хийсэн шигээ шинэ киногоороо оргил үеэ эхлүүлж, кино урлагийн салбарт…
Гурван жилийн өмнө “Хувьсал” продакшны “Тэнгэрээс буусан од” нэртэй уран сайхны кино олны хүртээл болж, бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлоготой киноны нэгээр шалгарч байв. Тус кинонд Стив хэмээх Франц залуугийн дүрийг бүтээдэг Стив Морел монголд бүр мөсөн суурьшжээ. Тэрбээр манай улсад сууршин таван жилийн нүүрийг үзэж буй бөгөөд яг л кинон дээрээ гардаг шиг монгол ахуй, монгол өв уламжлал соёлыг сонирхож судалдаг нэгэн ажээ. Стив Морел дээрх кинонд тоглохын тулд хэл ярианы бэлтгэл, морь унах дасгал сургуулилтыг хичээнгүйлэн хийж байсан бөгөөд өдгөө дадал болон хэвшсэн гэнэ шүү. Стив Морел бол Монголд хайртай, монголын газар нутаг, ёс заншлыг хүндэтгэж…
“Тэнгэрт харавсан од”, Элсний нүүдэл”, “Шүрэн бугуйвч”, “Цавчуур цэг ком” зэрэг ихэвчлэн киноны дуу дуулж олны танил болсон дуучин Б.Баярцэцэг монгол дуунаас гадна Орос дууг маш сайхан дуулдаг. Тиймдээ ч орос дуугаараа хэд хэдэн концерт хийж амжсан билээ. Багаасаа л “шар муур” хочтой явсан түүнийг оросын эрлийз гэж андуурах хүн цөөнгүй байсныг дурсан ярих дуртай. Өдгөө 40 насны босго алхсан дуучин бүсгүйн хувьд охин, нөхрийн хамт амьдардаг. Хорь гаруй жил ханилсан нөхрөө олны нүдээс нууж амьдардаг түүний охин энэ жил 8 нас хүрч буй билээ. Сонирхуулахад, тэрбээр олны танил болохоосоо өмнө “Болор” хамтлаг, МУГЖ дуучин Т.Ариунаа, “Люмино”, “Фанк Пит” гэх…
Монголын хошин урлагт өөр өөрсдийн замналаар явж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс бол МУГЖ Л.Баттулга буюу Аглуу, “Эмоци” хамтлагийн ахлагч Түвшинтөр буюу Төөтөө нар. Ажил амьдралын гараагаа хошин урлагийн Х-Түц хамтлагаас хамтдаа эхлүүлж байсан гэх ижил түүхтэй тэднийг хоёрхон насны зөрүүтэй гэдгийг баргын хүмүүс мэддэггүй. Өөрөөр хэлбэл, жүжигчин Аглуу Төөтөөгөөс хоёр насны ах аж. Тиймээс нэгнээ “чи” хэмээн дууддаг гэнэ шүү. Төөтөөгийн хувьд туранхай биетэй учраас үеийнхнээсээ залуухан харагддаг. Тэрбээр хамтлагийнхаа эмэгтэй жүжигчин Г.Нарансолонготой оюутан байх үеэсээ нөхөрлөж, ажлын алтан хамтрагчид болсныг уншигч та андахгүй биз ээ.
Монголын урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, авьяас чадвараараа үзэгчдийг байлдан дагуулж буй жүжигчин бол О.Дөлгөөн. Өдгөө 31 настай тэрбээр “Тамгагүй төр” жүжгийн Гүргэл хатны дүрээр үзэгчдийн талархлыг хүлээж буй. Үеийн уран бүтээлчдээсээ онцгойрч “томчуудад” тоогдож яваа тэрбээр нөхөр, хүүгийн хамт амьдардаг. Нэгэн хэсэг нөхрөөсөө тусдаа амьдарч яваа гэх хэл аманд өртөж явсан тэрбээр хүүгээ ойрын хугацаанд дүүтэй болгохоор төлөвлөж байгаа аж. Түүний бяцхан хүү хэдийнэ 8 нас хүрсэн учраас дахин хүүхэдтэй болохыг маш их хүсч буйгаа жүжигчин бүсгүй нэгэн ярилцлагандаа дурьдсан байна.
