Зохиогч: Эрхэм админ

ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төв (МУСҮТ)-ийн захирал болон эл яамны эрх бүхий албан тушаалтнууд Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт ашиглах биотехнологи, нөхөн үржихүйн лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл авах тендерийг будилаантуулж, хамаарал бүхий хүнээ шалгаруулжээ. Тус төвийн захирлаар ажиллаж байсан Д.Цолмон, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, ахлах мэргэжилтэн Ү.Алтаншагай, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын мэргэжилтэн Б.Сайнхүү, тус газрын ахлах мэргэжилтэн Я.Алтангэрэл, Г.Сувдаа, “Глобал Монбинко” ХХК-ийн захирал О.Оргил нарыг 2017 оны арваннэгдүгээр сарын 17-нд нээсэн 799.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий дээрх тендерт 25 нэр төрлийн 46 ширхэг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж дутуу нийлүүлсэн…

Read More

ОХУ болон Украины асуудлаас шалтгаалан нүүрсний нийлүүлэлт тасалдах эрсдэл үүсээд буй. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын нүүрсний импорт энэ оны дөрөвдүгээр сард өмнөх сарын үзүүлэлттэй харьцуулахад 43 хувиар өссөн байна. Өнгөрөгч сард БНХАУ 23.55 сая тонн нүүрс тээвэрлэсэн гэж тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. 2022 оны 1-4 дүгээр сарын хугацаанд БНХАУ улс нийт 75.41 сая тонн нүүрс импортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 16 хувиар бага үзүүлэлттэй боллоо. БНХАУ өдөрт 12.6 сая тонн нүүрс олборлож, нүүрсний үнийг 570-770 юань (84.99-114.81 ам. доллар)-д барихаар зорьж байна. Үүний зэрэгцээ тус улсын төлөвлөлтийн мэргэжилтэн импортын нүүрсээр голчлон түшиглэдэг Гуандун, Гуанси, Жэжян зэрэг…

Read More

Хошин урлагийн МУГЖ, “Шинэ үе” хамтлагийн ахлагч Н.Ариунболд буюу Бооёо дөрвөн охины аав. Өдгөө хоёр том охин нь Их Британийн нэр хүндтэй сургуульд суралцдаг. Харин бага охид монголын хамгийн үнэтэй хувийн сургуульд суралцдаг гэдгийг мэдэхгүй хүн ховор. Өөрийн олон жилийн хөдөлмөрийн үр шимээр охидынхоо ирээдүйг өнгөлж яваа жүжигчин Бооёогийн гэргий Ганцэцэг сүүлийн жилүүдэд сошиалд идэвхитэй байх болсон. Охидоосоо дутахааргүй овор багатай, гоо үзэсгэлэнтэй Ганцэцэг бүсгүй өөрийнхөө сайн сайхан байгааг гавьяат нөхрийнхөө хайр халамжтай холбон тайлбарлах нь бий. Тэгвэл тэрбээр охиддоо өвлүүлж буй зүйлсээ цахим хуудаснаа тодохойлон бичсэн байна. Тэдний хувьд охиддоо хүн чанар, хүмүүжил, боловсролыг өгөх нь хамгийн хүүхдүүддээ өгч…

Read More

Олноо “Явдаг Википедиа” хочоороо алдаршсан Шар айраг хамтлагийн дуучин Г.Ганхүү олны танил байхаас залхаж буйгаа өөрийн цахим хуудаснаа зарлажээ. Тэрбээр олны танил байснаараа эмнэлэгт үйлчлүүлэх гэж очоод “хэлмэгдсэн” тухайгаа цахим хуудаснаа тэмдэглэсэн байна. Г.Ганхүү “Өнөөдрөөс олны танил байхаа болилоо сда. 8.30 эмчид цаг аваад очлоо. Эмч хагалгаатай байсан тул хоёр хагас хүртэл хойшиллоо. Хүлээж хүлээж орох гэтэл нэг хүүхэн чи оочир дайрдаг Хэн бэ болоод явчихлаа.Үгүй ээ, би өглөөнөөс хойш л оочирлож бншдээ гэсэн. Яг чи оочирлож харагдаач болоод явчихлаа ккк. Хөл бөмбөгөөс болоод хатуу үг хэлэхээр олны танил байж ямар бүдүүлэг муухай юм болоод явчихлаа. Өөрсдөө болохоор дураараа харааж…

Read More

МУГЖ дуучин Т.Ариунаа ирэх зургадугаар сарын 3-нд “Зайсан Хилл” цогцолборт VIP тоглолтоо хийхээл болжээ. White hill нэртэй тус амьд тоглолтын тасалбар 300 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд дуучин бүсгүй өөрийг нь үнэнчээр сонсдог фенүүддээ зориулж нэг үдшийг хамт өнгөрүүлэхээр болж буй нь энэ аж. Сонирхуулахад, дуучин бүсгүйн хувьд өдгөө Эрдэнэт хотод том хүү Алдартайгаа ажил амжуулж яваа гэсэн шүү.

Read More

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийж байна. Монгол Улсын төрийн бодлогын цөм нь монгол хүн. Тиймээс ч Үндэсний аюулгүй байдал нь монгол хүний аюулгүй байдалтай шууд хамааралтай. Хүнээ хамгаалах, хүнээ хөгжүүлэхийн тулд хүнсээ сайжруулах ёстой юм. Иймд хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хангамжийг нэмэх нь туйлын чухал гэдгийг Ерөнхийлөгч мэдээллийнхээ эхэнд онцоллоо. Тэрбээр, “Дэлхий нийтэд үүсээд буй нөхцөл байдал, цар тахал, тээвэр логистикийн хүндрэл, ажилгүйдэл, ядуурал, бараа бүтээгдэхүүний хомстол, үнийн өсөлтөөс шалтгаалан хүнсний хангамж, аюулгүй байдал нь улс орон бүрийн өмнө нэн тулгамдсан асуудал болж байна. Энэ цаашдаа дэлхийн тогтвортой хөгжлийн…

Read More

Монголын зохиолын дууны ертөнцөд өөрийн байр сууриа олсон уран бүтээлч бол Э.Чулуунчимэг. Өдгөө 33 настай тэрбээр өдгөө баруун аймгуудад аялж, амарч яваа. Тэгвэл түүнийг эзгүй хойгуур нэрийг нь барьж, тоглолтын зар тараасан асуудлууд удаа дараа гарчээ. Улмаар дуучин бүсгүй үүнд эгдүүцэж буйгаа өөрийн цахим хуудаснаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Сүүлийн үед өөрөө мэдээгүй байхад л нэг зураг орчихсон тоглолтууд олшрох боллоо. Аливаа юманд жаахан зарчимтай баймаар байна шүү” гэжээ.

Read More

Монголын хип хопын түүхэнд тодоор бичигдэж үлдсэн хамтлаг бол “Татар”. 1999 онд дунд сургуулийн ширээнээс нэгнээ олж, өдгөө монголын нэр хүндтэй хамтлагуудын нэг болсон тэд өнөөдөр Дархан хотыг зорьж буй аж. Өдгөө 40 насны босго алхаж яваа тэд хамтлагийнхаа ойн хүрээнд багагүй аяныг зохион байгуулдаг бөгөөд энэ удаад ч зүгээр нэг Дархан руу яваагүй бололтой. Өөрийн цахим хуудаснаа “Давцан талын хоёрдугаар замаас Татар хамтлаг. Дархан руу хөдөллөө. Үзэгчид маань гэртээ ганцаараа үлдэхээс болгоомжлоорой” хэмээн бичжээ. Татар бол 2003 оноос хойш дэлхийн стандартад нийцсэн дуу хөгжмийн салбарын томоохон компаниудтай хамтран ажиллаж, Монголын орчин үеийн дуу хөгжим, тэр дундаа хип хоп хөгжмийн…

Read More

Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмогийн 68 их аварга, Асашёорюү Д.Дагвадорж шинэхэн гэргийгээ танилцуулаад дөрвөн жилийн нүүр үзэж байна. Их аваргад бяцхан охин төрүүлж өгсөн шинэ эхнэр М.Отгонцэцэгийг дуучин Ч.Цэлмүүнтэй тун төстэй бгэдгийг уншигч танд сонирхуулж байна. Өдгөө аваргын өрхийг татаж, цайг чанаж яваа М.Отгонцэцэг бүсгүйн хувьд 1994 онд төрсөн бөгөөд нөхрийнхөө Рояал Плаза ХХК-ийг эзэмшдэг нэгэн. Харин дуучин Ч.Цэлмүүний хувьд Universe best song наадамд төрүүлээд удалгүй Алтанхайрхан гэх залуутай гэр бүл болсон. Гэвч тэдний амьдрал хуримнаасаа хойш удалгүй хоёр тийш болсон. Ийнхүү дуучин бүсгүй хүүгээ аван Арлын Японд амьдрах болсноор урлаг уран сайхнаас хөндийрсөн билээ.

Read More

Нэгэн үеийн урлагийн алтан портнёр гэгддэг байсан МУГЖ Н.Ариунболд, МУГЗ Г.Ундармаа нар эвлэрсэн бололтой. Тэд одоогоос 10-аад жилийн өмнө “Хаанбанк”-ны рекламыг 100 сая төгрөгөөр хийсний дараагаар хувь дээрээ тохирохгүй хоёр тийш болж байсан юм. Улмаар “Шинэ үе”-ийнхэн Г.Ундармааг “уран бүтээлийн чөлөө авсан” гэдэг үгээр аргацааж өнгөрөөж байсан бол, Г.Ундармаагийн зүгээс “Намайг яагаад тоглолтонд оролцоогүйг Шинэ үеийнхнээс асуу” хэмээн тухайн үедээ хэвлэлээр үг чулуудаж байв. Харин саяхан “Big show”-ны үеэр Г.Ундармаа Бооёог уучилсан бололтой. Шоуны үеэр Бооёод хандан “Завгүй байна шдээ Бооёо  тэгж байгаад тооё” хэмээн хэлж байсан Г.Ундармаа эртний хамтрагчтайгаа эвлэрсэн бололтой, зурагт хуудаст зургаа хамт авуулжээ.

Read More