“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор Монголын Ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал Б.Гантулгыг урьж, ярилцлаа. -Иргэдэд олгодог ипотекийн зээлээс Монголын Ипотекийн корпораци /МИК/ ашиг олоод байна. Хэрэв МИК дундаас нь хувь авдаггүй бол зээлийн хүү зургаагаас бага байх боломжтой гэсэн мэдээлэл цацагдлаа. Үүн дээр таниас албан ёсны тайлбар сонсмоор байна? -Иргэдэд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл олгоход манай компанийн оролцоо байдаггүй. Үүнийг зээл олгодог процесстой холбон тайлбарлая. Засгийн газрын ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас арилжааны банкуудад эх үүсвэрийг олгодог. Арилжааны банкууд шалгуур хангасан иргэдэд зээл олгодог. Тухайн зээл нь орон…
Зохиогч: Эрхэм админ
Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, “Грийн химистри” ХХК-тай хамтран “Химийн бодисын аюулгүй байдал, хүрээлэн буй орчин-2022” сэдэвт, “Эко-Монгол эрдэнэ” Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран “Мод суулгах, арчлах арга аргачлал” сэдвээр сургалтууд зохион байгуулав. Энэ сарын 3-наас 5-ны өдрүүдэд болсон уг сургалтуудад бүтцийн нэгжүүдийн дарга, мэргэжилтнүүд, байгаль орчин болон химийн бодис хариуцагч 200 гаруй хүн хамрагдав. “Химийн хорт болон аюултай бодистой харьцаж ажиллах аюулгүй ажиллагаа” Химийн бодисын салбар бүрийн хууль, дүрэм журам, стандартын шинэчлэл, өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаарх хичээлийг 14 дэд сэдвээр 16 цаг, “Мод суулгах, арчлах арга аргачлал”-ыг есөн дэд сэдвийн хүрээнд найман цагийн сургалт зохион байгууллаа,…
Яг одоо Интерном номын их дэлгүүрт зохиолч Б.Ганцэцэгийн “Эмэгтэйчүүдийн single нууцлаг ертөнц” номын нээлт болж байна. Тус номонд ганц бие эмэгтэйчүүдийн амьдрал, сэтгэлзүй, саад бэрхшээл, баяр жаргалын талаар өгүүлэх бөгөөд тэдний талаар “Яагаад – Яагаад – Яагаад”, “Хэзээ – Хэзээ- Хэзээ” гэсэн асуултуудын шийдлүүдийг зохиолч онцлон тэмдэглэжээ. Ганц бие бүсгүй та “ӨӨРИЙГӨӨ” олох болно гэж сонссоор олон жил ганц бие явна уу? Бүхий л зүйл ямар нэгэн учир шалтгаантай байдаг. Ихэнх хүмүүс ганц бие эмэгтэйчүүдийг өмнөх харилцаанаасаа сургамж авсан зүйлээ дахин өөртөө тохируулж, эргэцүүлэн бодох цагийг өөртөө олгож байна гэж боддог. Мөн ганц бие байх нь өөрийгөө хэн бэ? Амьдралдаа…
Тун удахгүй Эх үрсийн баяр буюу зургадугаар сарын 1-ны өдөр болох дөхлөө. Энэ жил нийслэлд 3000 гаруй ээж “Алдарт Эх” I, II одонгоор энгэрээ мялаана. Одонгоо гардаж авах ээж нарт дараах зөвлөгөөг хүргэж байна. Алдарт эхийн одонгоо авах ээж нар монгол дээлээ өмсвөл илүү тухтай, зохимжтой. ээлээ бэлдчихсэн ээжүүд тэр дээлээ өмсөөрэй. Бэлдэж завдаагүй нь доорх зөвлөмжийг уншаарай. Одон авах гэж байгаа бол элдэв чамин хийцгүй энгийн тэрлэг шиг дээл байвал их цэмцгэр цэгцтэй гоё харагддаг. Дээлний ханцуй залгаастай бол жавхаалаг сайхан залуу харагдуулдаг. Мөн энгэр хээ хуаргүй цулгуй байж гэмээнэ одон маань тодорч харагддаг гэдгийг санах нь зүйтэй.…
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 2-6-нд 604 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоод нь яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлсэн байна. Эдгээрийн дотор олны анхаарал татсан, хоёр ч улстөрчтэй холбоотой хэрэг багтжээ. Тодруулбал, Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Оюунбаатарт холбогдох хэргийн нэмэлт мөрдөн байцаалтыг дуусгасан аж. Тэрбээр хүү О.Тэмүүжин, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга асан, Оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан нартай хамт эрүүгийн хэрэгт холбогдсон бөгөөд 2019 оны гуравдугаар сард шүүх хэргийг нь нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан юм. Тэд “Тэмээн поло-2016” тэмцээнийг Өмнөговь…
Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Алтангэрэл, Худалдан авах ажиллагааны албаны дарга С.Цээсүрэн нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Албаны эх сурвалжуудын мэдээлснээр тэднийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тайлбар мэдүүлэг авч байгаа, одоогоор цагдан хориогүй гэнэ. Тэднийг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн мөнгө байршуулж байсан банкнаас татгалзан, “Капитрон”-д байршуулж, давуу байдал олгосныхоо хариуд их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэсэн мэдээлэл бий. Түүнчлэн Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан тендерт танил талынхаа аж ахуйн нэгжийг шалгаруулдаг зэрэг гомдлын дагуу АТГ-ынхан шалгаж эхэлсэн аж. Дээрх хоёр…
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Л.Дашдэмбэрэл тэргүүтэй албан тушаалтнуудыг их хэмжээний мөнгө хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхээ дансаар гарган авч завшиж, “угаасан” байж болзошгүй хэрэгт шалгаж эхэлжээ. Уг хэрэгт холбогдуулж ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд өчигдөр ХХҮЕГ-ын байранд очиж, компьютер, санхүүгийн бичиг, дансны хуулгуудыг нь нотлох баримт болгон хураан аваад зогсохгүй Л.Дашдэмбэрэлийг цагдаагийн газарт авчран мэдүүлэг, тайлбар авсан гэнэ. Мөн албан өрөө болон гэрт нь прокурорын зөвшөөрөл, хяналт дор нэгжлэг хийсэн байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэлтэй хамт Санхүү төлөвлөлтийн газрын дарга Б.Цэрэндаваа, тус газрын…
Үйл ажиллагаагаа олон жилийн турш тасралтгүй явуулж буй цөөн үндэсний үйлдвэрүүдийн нэг бол “Мах импекс” компани. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын эзэмшилд байдаг тус компани мах махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлдэг. Соц нийгмийн үеэс тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж иргэдээ махан хүнсээр хангаж ирсэн тус компанийн бүтээгдэхүүний сав баглаа боодол, чанар чансаа, хадгалалтын горимд итгэж худалдан авах хүн олон. Гэтэл тус компанийн үйлдвэрлэдэг “Нүүдэл” бөөрөнхий махныхаа он сарыг өөрчилж тавьдаг болохыг нэгэн иргэн цахим хуудаснаа онцолжээ. Тэрбээр “Дэлгүүр ороод бөөрөнхий мах авах гээд он сарыг нь хартал давхар цаас наацан байхаар нь нэг л сонин санагдаад хуултал хадгалах хугацаа 1 сар байсныг 3 сар…
Жүжигчин гэхээсээ илүү мисс гэдгээрээ алдартай П.Шүүдэрцэцэг эх орондоо ирээд удаагүй байгаа. Багаасаа урлагт хөл тавьсан тэрбээр богино хугацаатай Монголд ирснээ, хөдөлмөрлөхгүй байж чаддарггүй тухайгаа ярилцлагад дурьдсан байдаг. Тэгвэл тэрбээр өдгөө 21 мянган төгрөгөөр 10 хоног амьдардаг реалити шоунд оролцож байгаа аж. Түүний өрсөлдөгчөөр Маск хамтлагийн жүжигчин Ц.Ганзориг тодорчээ.
Театр Одноо нэрээрээ олонд танигдсан жүжигчэн Б.Одончимэг өдгөө өөрийн дотнын найзуудтайгаа халуун оронд аялж яваа билээ. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудаснаа вальют арилжааны Найман шарга худалдааны төвийн ченжүүдээс болж, доллараа солиулж чадахгүй байгаараа бичиж, тэднийг бусдад гай тарихгүй байхыг хүсчээ. Тэрбээр “Нээрээ 8 шарын энэ долларын хуурамч биш гэсэн тамга бусад орнуудад ийм тамгатай мөнгө солиж өгдөггүй юм байна шүү манайхан олон улсын мөнгөн тэмдэгтийг яагаад өөр аргаар зүгээр л шалгаад тамгагүй байж болдоггүй юм бээ. Монголчууд ингээд л бие биендээ гай болохоо л больчихмоор байгаа юм” гэжээ
