Зохиогч: Эрхэм админ

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн талаар Хуульзүйн сайд Х.Нямбаатар өөрийн цахим хуудаснаа “Азаргын голд шалдан хүүхнүүдтэй зугаалаагүй. Нөмрөг, Минжийн хангайд онгоцоор нисэж пулемётоор амьтан хядаагүй, ажлаа хийж яваад ирсэн” хэмээн бичиж шуугианыг өчигдөр тарьсан. Тэгвэл түүний хариулт болгож экс Ерөнхийөгч Ц.Элбэгдорж “Надад алдаж явсан үе бий. Хишиг хүртэж, хувааж байна гэж. Бахархах юм биш. Харамсдаг. Бурууг сануулж, шүүмжилж буй хүмүүсээс уучлалт хүсье. “Пулемёт, онгоц, шалдан..” бол хэтрүүлэг. Иргэдийнхээ санал бодолд хүндэтгэлтэй хандаж, асуудлыг нь шуурхай шийдэхийг эрх баригчдаас хүсье” гэжээ.

Read More

Урлагийнхан дундаа авьяас ур чадвар, ааш аалиараа онцгойрдог хүн бол жүжигчин Б. Навчаа. Өөрийн үзэл бодлоо хэнээс ч айж эмээлгүй илэрхийлдэг тэрбээр эцэг эхдээ хаягдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сураг ажиг тавьж суунa. Тэрбээр “10 хэдэн жилийн өмнө юмдаг.СЭМҮТ эмнэлэг дээр сэтгүүлчтэй хамт очиж сурвалжлага хийж билээ.Тэр дүр төрх үе үе нүдэнд харагдаж сэтгэл урдаг.Тийшээгээ дахиж 1 очих юмсан гэсэн бодол хааяа нэг эргэлдэнэ.Дээр үеийн өндөр таазтай шавар байшингийн хуучирсан модон шалтай зэвхий цэнхэр өнгөөр будсан шавран ханатай томоохон өрөөнд 10 гаран тооны эцэг эхдээ хаягдсан нийгмээс бүр мөсөн тусгаарлагдсан өөрсдийгөө хүн болж хорвоод мэндэлснээ ч ухаарах ухаангүй хүүхдүүд байж билээ.Маш…

Read More

Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны “Хаан шонхор-2022” гурав дахь удаагийн  нэгдсэн дадлага сургуулийг 2022 оны тавдугаар сарын 09-13-ны хооронд анх удаа хотын нөхцөлд, бодит байдалд нийцүүлэн зохион байгуулах гэж байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд хүн ам олноор төвлөрсөн газрууд дахь (soft target) террорист халдлагын тоо улам бүр нэмэгдэж байна. Дэлхийн хэмжээнд өнгөрсөн 20 жилд үйлдэгдсэн нийт террорист халдлагын тохиолдлуудын 72 хувь нь хүн ам олноор цугларсан газарт буюу зах, худалдааны төв, үзвэр үйлчилгээний газар, олон нийтийн жагсаал, цуглаан, тэмдэглэлт баяр ёслол, урт дараалал, авто вокзал, төмөр замын вокзал, онгоцны буудал, спортын үзвэр үйлчилгээний газар, сургууль, боловсролын байгууллагуудын орчимд үйлдэгдсэн байна. Ийм төрлийн газруудад…

Read More

Унгар,Монгол, Англи орны уран бүтээлчдийх хамтын бүтээл болох “Gateway to the west” нэртэй түүхэн киноны дүрийн сонгон шалгаруулалт маргааш болох аж. Тус кинонд Чингис хааны том ач Бат хааны талаар өгүүлэх бөгөөд 25-65 насны монгол эрэгтэй жүжигчдээс гол дүрийг сонгох юм байна. Тус кинонд олон улсын, тэр дундаа Оскарын шагналт уран бүтээлчид нилээдгүй оролцох кино юм. Дүрийг Англи, Унгар продюсер, найруулагч нар сонгох юм байна.

Read More

Нийслэлийн Байгаль, орчны газраас санаачлан нийслэлийн төсвөөр гадаргын ус хуримтлуулах хиймэл нуурыг Баянзүрх дүүргийн Хонхорт байгуулжээ. Энэхүү нуурыг Хөлийн голыг түшиглэн байгуулсан байна. Уг нуурыг байгуулсны ач холбогдол олон. Тухайлбал, усны бүх хэрэглээгээ гүний цэвэр усаар хангадаг манай улс ийм хэмжээний нуурыг олонтоо байгуулснаар ядаж л ган гачигтай зун малаа усаар таслах эрсдэлгүй болж байгаа юм. Цаашлаад нуурын эргэн тойрон орчим чийглэг зөөлөн уур амьсгалтай болох, тоосжилт багасахаас эхлээд орчны бохирдол арилах, хүмүүс амарч зугаалах газартай болох нуур дагасан шувууд болон бусад амьтдаас эхлээд биологийн төрөл зүйл нэмэгдэх, амьдрах таатай орчин бүрдэх зэрэг олон давуу талтай юм. Уг хөвийг байгуулснаар…

Read More

Холливудын од Стивен Сигалын эхнэр Б.Эрдэнэтуяа гэж монгол эмэгтэй бий. Хөтлөгч Гантулгатай хайрын романс үүсгэж явсан энэ үзэсгэлэнт бүсгүй загвар зохион бүтээгч Отгонжаргалын Ocouture брэндийн нүүр царай болжээ. Угаасаа хөөрхөн, сайхнаараа үеийн бүсгүйчүүдээсээ онцгойрч явдаг тэрбээр тус брэндийн зуны торгон дээлүүдийг ийнхүү олонд сонирхуулах хүндтэй үүргийг хүлээсэн байна. Холливиудын одын гэргий гэдгээр олонд танигдсан Б.Эрдэнэтуяа бүсгүйн хувьд багаасаа монгол бүжгээр бүжиглэж эхэлсэн бөгөөд одоогийн УИХ-ын гишүүн П.Анужинтай хамт Хүүхдийн ордонд явдаг байсан аж. Өдгөө тэд 40 насны босго алхсан ч үе зайгүй найзууд хэвээрээ юм. Б.Эрдэнэтуяа айлын гэргий болохоосоо өмнө “Ододтой бүжиглэе шоу”ны шүүгч Баасантай хослон, цэнгээнт бүжгийн хаан, хатан…

Read More

Иргэдийнхээ боловсрол, мэдлэг, оюун ухааны чадамжийг дэмжих төсөл хөтөлбөрийг боловсруулах БШУЯ ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт тодорхой хэмжээний өөрчлөлт оруулсан бололтой. Тодруулбал, тус яамны сайдын тушаалаар геометрын хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрөөс хасчээ. Тус хичээлээр хүүхдүүд дүрсийн тухай ойлголт, хотгор гүдгэр гадаргуу, хурц мохой эрмэг зэргийн хэмжээ баримжааг олох, тооцоолох ухаанд суралцдаг байв. Геометр, хэмжих ухаан нь уг нь дүрсийг судалдаг бие даасан шинжлэх ухааны салбар юм. Гэтэл манай БШУЯ-ны “том толгойтой” сайд, дарга нарт уг хичээл таалагддаггүй байсан уу, эсвэл монгол хүүхдүүдэд ийм ухаан хэрэггүй гэж бодсон уу тус хичээлийг хичээлийн хөтөлбөрөө хассан байна.

Read More

Хошин урлагийн ертөнцөөс зохиолын дуучдын эгнээнд шилжсэн хүн бол жүжигчин, дуучин Л.Сөрөлт. Бие нь жижигхэн ч бэлчээр томтой гэдгээ гайхуулж явдаг тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулж дарга нарт үг хаяглажээ. Тэрбээр “Хичнээн олон хүний амийг ХАНДИВ-ын тоглолтоор аврах вэ? Нас бие, оюун ухаан тэгширсэн дарга нараа? Заримд нь очиж амжихаа ч байлаа. Иргэд туйлдаж байна” гэжээ. Түүний хувьд хандивын тоглолтод байнга оролцдог гэхэд хилсдэхгүй. Өөрийн уран бүтээлээс гадна хувийн бизнес, гэр бүлдээ зарцуулах цаг хугацаанаасаа тэрбээр хандив тусламжид зарцуулахдаа харамсдаггүй тухайгаа үргэлж хэлдэг билээ.

Read More

АНУ-д жил бүрийн таван сарын 11-нд “Юу хүссэнээ идэх өдрийг” тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг Америкийн кино од Томас Рои санаачилсан юм. Тэрээр АНУ-д 80 гаруй ийм сонирхолтой өдрүүдийг санаачилжээ. Жишээ нь “Гэрийн даалгавар хийхгүй өдөр”, “Оймсгүй өдөр”, “Гэр бүлийн түүхийн өдөр” гэх мэт өдрүүд байдаг. Эдгээр санаачилсан тэмдэглэлт өдрүүдийн зарим нь Америкийн соёлын нэг хэсэг болж улс даяар тэмдэглэх болсон аж. Жиргээчид энэ үйл явдлын талаар #NationalEatWhatYouWantDay гэсэн хаштагтай жиргэж баяр хөөрөө илэрхийлж, идэх зүйлсээ хуваалцаж эхэлжээ.

Read More

Өнгөрсөн хоёр жилд цар тахлын улмаас Үндэсний их баяр наадмыг цахимаар хийж байсан. Шадар сайдаар ахлуулсан Баяр наадам зохион байгуулах комисс наадмаас хоёр сар орчмын өмнө Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн ерөнхий найруулагчийг сонгон шалгаруулж, томилдог уламжлалтай. Тухайлбал, 2019 оны тавдугаар сарын 10-ны өдөр наадмын ерөнхий найруулагчийг сонгож, олон нийтэд мэдээлж байсан билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар баяр наадмын ерөнхий найруулагч тодорхой болоогүй байна. Харин “Фантастик” продакшны найруулагч Б.Тамирыг сонгохоор яригдаж байгаа гэх мэдээлэл байна.

Read More