Сар орчмын өмнө “Twitter” компанийг дэлхийн тэрбумтан Элон Маск 44 тэрбум ам.доллар буюу 34.5 тэрбум фунт стерлингээр худалдан авахаар болж, шуугиан тарьсан. Уг шуугианы дараагаар Twitter дэх монгол жиргээчид Элон Маскыг монголын зах зээлийг судалж эхэлсэн талаар жиргэж, “Монголыг худалдаж авах нь” хэмээн маазарч байв. Тэгвэл түүний нэр дээр үнэхээр УБЕГ-т компани байгуулагдсан болохыг эх сурвалжууд жиргэж эхэллээ. Элон Маск нь “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр дэлхийн хамгийн баян хүн бөгөөд 273.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Хөрөнгийн ихэнх хувь нь түүний удирддаг цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” дахь хувьцаа юм. Маск мөн “SpaceX” сансрын фирмийг удирддаг.
Зохиогч: Эрхэм админ
Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар (УХШИГГ)-ын даргаар ажиллаж байсан Б.Мягмар, түүний найз У.Энхболд, “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбал нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Б.Мягмарыг олон улсын ачаа тээвэр зуучийн компанийнхнаас хахууль авсан, эрх мэдлээ урвуулсан хэрэгт буруутган 2019 оны есдүгээр сард хууль сахиулагчид шалгаж эхэлсэн юм. Тодруулбал, УХШИГГ-ын даргыг Монгол, АНУ-ын хооронд тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбалаас удаа дараа хахууль авсан хэрэгт буруутгасан бөгөөд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхний шалгалтаар энэ бүхэн нь тогтоогдсон байдаг. УХШИГГ-ын дарга нь “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбалтай найз У.Энхболдыгоо…
ШЕЗ-ийнхөн энэ сарын 05-нд ээлжит хурлаа хийж нэр бүхий хоёр шүүгчээс хөтөлж ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг авч хэлэлцжээ. Нэг тохиолдол нь дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр, нөгөөх нь орон нутгийн шүүгч рүү хэргийн оролцогч утсаар ярьж нөлөөлөхийг оролдсон асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллага руу шилжүүлснээ тус зөвлөлийнхөн мэдээлсэн юм. Тодруулбал, ШЕЗ-ийн гишүүд дээрх хоёр тохиолдол нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх шинжийг агуулсан гэж үзсэн аж. Бидэнд олдсон мэдээллээр олимпын аварга Н.Түвшинбаярын хэргийг хянан хэлэлцүүлэхээр болж буй Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр нөлөөлөхийг оролдсон хэмээн цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Цахим мэдээллийн…
Соёлын сайдын тушаалаар Кино урлагийн үндэсний зөвлөл даргаар нэвтрүүлэгч Ч.Ундралыг томилжээ. Тус үндэсний зөвлөл нь 10 гишүүнтэй байх ба гурван гишүүн нь төрийн албан хаагч байна гэж хуулинд заасан байгаа аж. Зөвлөлийн даргыг Соёлын сайд томилох үүрэгтэй юм байна. Ингэснээр Ч.Ундрал төрийн албан хаагч болж байгаа юм. Кино урлагийн үндэсний зөвлөлийн долоон гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтад орох хүсэлтийг дөрөвдүгээр сарын 27-ныг хүртэл хүлээн авч, дууссан. Мөн тус хуулийн 9.7 зүйлд “Зөвлөлийн дарга нь төрийн албан хаагч байх бөгөөд түүнийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө гэж заасан байна. Мөн хуулиараа…
Монголд бэлгийн замын халдварт өвчин яг л амьсгалын замынх шиг тархаж байна. Энэ бол хий хөөрөгдсөн сүржигнэл биш. Өнгөрсөн хугацаанд цар тахлын нөлөөгөөр амьсгалын замын халдварт өвчлөл буурсан ч бэлгийн замын халдварт өвчлөл нэмэгдсэн. Улсын хэмжээнд 2021 онд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 327 болж, мөөгөнцрөөр өвчлөгч 881-ээр, тэмбүү 797-гоор, трихомониаз 366-гаар, гонококкт халдвар 88 тохиолдлоор тус тус нэмэгдсэн нь өмнөх оныхоос өссөн үзүүлэлт. Ялангуяа тэмбүүгээр өвчлөгчдийн нас залуужиж байгаа нь монголчуудад бэлгийн боловсрол дутагдаж буйн нэг жишээ гэж эмч мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Энэ нь жилээс жилд төрөлхийн тэмбүүтэй төрсөн нярайн тоо өсч, гэр бүл салалтын үндэс болж байгаа нь нууц…
Үндэсний бөхийн спортод өөрийн амьдралаа зориулж, цолны дээдийг хүртэж явсан Дархан аварга Б.Бат-Эрдэнэ төрийн хэрэгт оролцоод багагүй хугацааг үдсэн. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд УИХ-ын гишүүнээр улиран сонгогдон ажиллаж яваа тэрбээр өдгөө өөрийн төрсөн нутагтаа очжээ. Тэрбээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Нэгэнт нутагтаа очсных Эзэн Чингис хааны өлгий нутаг болох Дэлгүүнболдогт очиж хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ тухайгаа “Бидний монголчуудын дээд удам өвөг дээдсийн минь өлгий нутаг, Их Эзэн Чингис хааны төрж мэндэлсэн Дэлүүн болдог, Тэнхлэг горхи тэргүүтэн ариун дагшин газраас та нөхөддөө цог хийморийг ерөөе” гэжээ.
Реппер “Rokit bay” нэрээрээ олонд танигдсан О.Баярсайхан өнөөдөр 38 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна. Тэрбээр 1984 оны 5 дугаар сарын 10-нд төрсөн бөгөөд нийслэлийн Баянгол дүүрэг буюу III, IV хорооллын унаган хүүхэд. Түүний аав нь 4 настай байхад өөд болж, ээж эмээ хоёртойгоо үлдсэн айлын ганц хүү “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийг төгссөн аж. Анх 2007 оны үед асуулт форум буюу цахим дууны тэмцээнд орж, анх олонд танигдаж байсан түүхтэй. Тухайн үед тэрбээр “Nevalast” гэж нэртэй байсан. Rokit Bay хэмээх нэр нь гурван өөр утгатай үгийг нэг үгэнд багтаасан аж. Хамгийн гол утга нь Rock it Bay буюу доргиогоод өг Bay…
Монгол Улсын Ардын уран зохиолч, яруу найрагч Тангадын Галсан, Монгол Улсын Ардын уран зохиолч, СГЗ, яруу найрагч Пунцагийн Бадарч нар хаана ч явсан нэгнээ үнсэж явдаг. Насны хувьд ойролцоо найрагчдын хувьд залуу зандан цагаасаа нөхөрлөсөн бөгөөд шүлэг, найргын дэвжээнд нэгнээсээ суралцаж явдгаа илэрхийлдэг. Өдгөө тэд 90 насны босго алхсан ч нэгнээрээ тоглоом тохуу хийж, хөгжилдөж явдаг хэвээрээ гэнэ лээ. Т.Галсан гуайн хувьд Монголын ноёдын нууцаар чуулдаг байсан Биндэръяа хөх нуурын хөвөөнд хурга, тугал хариулж Чингис хаан Наймантай тулалдаж дийлсэн Заг-Байдрагийн Хүрэн билчэрт хурдан морь унаж, анхны болзоонд давхиж өссөнөөрөө өөрөөрөө бахархдаг. Тэрбээр МУИС-ын хэл уран зохиолын ангийг төгсөөд Баянхонгор…
“Эмэгтэй хүн жижигхэн байх тусмаа чамин” хэмээх үг иргэдийн дунд байдаг. Түүнчлэн, амжилттай эрийн ард түүнээс илүү хүчирхэг бүсгүй бий гэх үгс бий. Тэгвэл уг үгний эзэн болж яваа бүсгүй бол Реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнийн гэргий Н.Минжирмаа. Нөхрийнхөө уран бүтээлийг хамгийн ихээр ойлгож, цаг зав гаргаж, ар амьдралаа дааж явдаг тэрбээр реппер залуугаас багагүй насаар дүү. Реппер залуу эхнэрээ дунд сургуулийн ахлах ангийн сурагч байхад нь олж хараад дурласан бөгөөд “Ах нь чамайг хүлээнэ ээ” хэмээн хэлж байсан гэдэг. Өдгөө хоёр охины эцэг эх болсон тэд 2016 онд албан ёсоор хуримласан. Өөрсдийн харилцаа, хайр дурлалын түүхээрээ шинэ үеийн залуусын үлгэр…
Рок поп урлагаас төрсөн поп дива нарын нэг бол МУГЖ С.Наран. Өдгөө 50 насны босго алхсан тэрбээр “Яг түүншиг” шоуны шинэ улирлын дугаарт тун амжилттай оролцож, эхний долоо хоногтоо л ялагчаар тодорсон. Гадаад гоо сайхнаас гадна дотоод гоо төрхийг эрхэмлэдэг тэрбээр реппер Jessi-г дууриасан нь үзэгчдийг алмайруулсан. Насандаа баймгүй гоо төрхөө гаргаж, баргил өвөрмөц хоолойгоороо бус эмэгтэй хүний яруу тансаг хоолойгоор үглэлтээ хийснээрээ залуусын сэтгэлийг эзэмдсэн гэхэд болно.
