Улаанбаатар хотын замын түгжрэл шүдний өвчин болоод уджээ. Улсын бүртгэлд нэг сая гаруй тээврийн хэрэгсэл байна. Түүний 650 мянга нь нийслэлд бүртгэлтэй байдаг гэх судалгаа бий. Тэдгээр тээврийн хэрэгслүүдийн эздэд оношлогоо, даатгал, бусад үйлчилгээг ойртуулах үүднээс Авто тээврийн үндэсний төв салбаруудаа энд тэнд түрээсийн байруудад байршуулан ажлуулдаг. Тэгвэл энэ сарын 10-наас буюу маргаашаас Гурвалжингын гүүрний тэнд орших Хөсөг трейд ХХК-ны байранд дахь Авто тээврийн үндэсний төвийн оношлогоо, бүртгэл нүүдэл суудал хийж, 1 хорооллын Эрин интернэйшнл ХХК, Мастер плаза зэрэг газар төвлөрүүлэхээр болжээ. Энэ орчимд Хархорин зах, Барс-2 зах, Номин дэлгүүр зэрэг томоохон худалдаа үйлчилгээний төвүүд оршдог учраас байнгын…
Зохиогч: Эрхэм админ
Монголын телевизийн урлагт цоо шинэ өнгө төрх нэмж, үзэгчдийн магтаал сайшаалыг хүртээл буй нэвтрүүлэг бол “Гайхамшигт жижигхэн хүмүүс шоу”. Хүүхдийн хайр татам гэгээлэг ертөнцөөр аялуулдаг тус нэвтрүүлгийн хөтлөгч, Фантастик продакшны жүжигчин О.Алдар оролцогчдоосоо дутахгүй олны хайрыг татаад байгаа юм. Тэрбээр эгдүүтэй гэгч нь нүдээ бүлтийлгээд, оролцогч хүүхэд бүртэй эелдэг, найз шиг нь эсвэл үеийнх нь хүүхэд юм шиг харьцаж, хүүхдийн доторх ертөнцийг нээлдэг нь үзэгчдэд ихээхээн таалагдаж байгаа гэхэд хилсдэхгүй. Хүүхдийн эвийг олоод эелдэг хэвлүүлхэн ярилцлага үүсгэх нь хэн хүний чадах ажил биш. Харин жүжигчин О.Алдарт тийм авъяас, сэтгэл байгааг энгийн үзэгчид мэдэрч, анзаар байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзжээ. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүнээр ажиллаж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар оролцсон байна. Монгол улс 1990 оноос хойш зургаа дахь Ерөнхийлөгчийн нүүр үзэж буй. Тэд улсаа удирдлаж байхдаа ямар түүхэн гавьяа бүтээлцэж байсныг бид онцолж байна. 1. 1. Пунсалмаагийн ОЧИРБАТ Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын үед буюу 1992-1997 онд Монгол Улсын эдийн засаг туйлын хүнд байдалд байлаа. Картын бараанд дугаарлан зогсож, атга гурил, үмх давс авах гэж ёстой л араатан төрхөндөө орчихсон үе. Үүний дараа эдийн засгаа хамгийн хурдан хугацаанд өсгөх арга нь уул уурхай байв. Ингээд…
Монголын урлагийн түүхэнд удам дамжсан уран бүтээлчид нэлээдгүй бий. Тэдний нэг бол жүжигчин Х.Баярмаа. Одоогоос 10 гаруй жилийн өмнө Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй тэрбээр өдгөө 28 нас хүрчээ. Өдгөө чансаатай залуу уран бүтээлчдийн эгнээнд түүчээлэх болсон түүнийг аав найруулагч Ц.Хүсэлбаатар нь ихээхэн магтаж, бардаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр охиныхоо авьяасыг сайшааж, ЭЛИТ удамтай гэдгээ ч онцлон “МУГЖ Т.Ариунаагийн хоолойг дэвсэж дуулсан байна гэж бодтол нь авчээ. Миний охин аргагүй МУГЖ С.Өлзийхүүгийн охин, МУГЖ Ё.Цог гэдэг хүний ач охин гэдгээ баталлаа. Миний охин мундаг байлаа. Аав маань элэглэн дууриах пароди урлагийн төгс эзэмшсэн нэгэн билээ. Энэ талаараа…
Өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн Боловсрол суваг телевизээр “Яг түүн шиг” шоуны шинэ улирлын дугаар эхэлсэн. Тус шоуны эхний дугаар үзэгчдэд хүрсэн даруйдаа шуугиан тарьж, авьяаслаг оролцогчид нь олны анхаарлыг татаж эхлэв. Тэгвэл тус шоуны эрэгтэй оролцогчдын нэг дуучин С.Зоригтыг сошиалд “Алдарт Бритни Спирс биш аймшгийн Анабела хүүхэлдэйн дүртэй яг адилхан байсан” хэмээн үзэгчид дүгнэж буй аж. Уншигч та ч бас сайн анзаараад үзээрэй. Дуучин С.Зоригтын хувьд өдгөө 32 нас хүрч буй. Амьдрал зохиож, аав болоод удаагүй байгаа тэрбээр бага зэрэг мяраа сууж, махалсан нь тийнхүү тэс өөр дүрд хувирахад нөлөөлсөн бололтой.
Жүжигчин П.Шүүдэрцэцэг АНУ-д сурч байгаад Монголдоо ирээд удаагүй байгаа билээ. Тэрээр Драмын театрын жүжигчин Тодгэрэлтэй үерхэж байгаад АНУ-г зорьсон. Салсан шалтгаан нь тодорхойгүй байсан юм. Хоёр талд байх хугацаанд дагагчид нь жүжигчин Шүүдэрцэцэг Тодоог хаяад явсан, Шүүдэрцэцэгийн л буруугаас салсан гэж шуурч байсан боловч Тодоо Шүүдрээг хууран мэхэлжээ. “Тодоо өөр найз охинтой болоод удаж байгаа. Тодоо итгэлийг минь хугалж хууран урвалт хийж чадсан ганц хүн. Бидний амьдрал салаа болоод хоёр жилийн нүүр үзэж байгаа шүү. Олон хүмүүс тайлбар хүсжээ” гэжээ.
Залуу жүжигчин Жерри “Рекит”, “Түцний охид”, ” One nigth” зэрэг кинонд тоглосоноор нь таних болсон. Алдар & Жерри цувралд тоглож илүүтэй олны танигдсан нэгэн. Харин түүний жинхэнэ нэрийг Т.Бадамжав гэдэг. Харин түүний хамгийн сайн найз бол Эмоци хамтлагийн залуу жүжигчин Номин. Номингийн хувьд оюутан байхдаа “Үндэсний баялаг” кинонд тоглож олны хараанд өртсөн. Оюутан байхаасаа үерхэж нөхөрлөсөн тэд архаг ээжүүд болсон ч амьдралын найзуудаараа үлдсэн гэдэг. Урлагийн авъяасаараа хүүхэд залуучуудад танигдаж яваа залуу жүжигчиддээ маань халуун оронд зугаалж явна.з
Загварын ертөнцөд Дорнод нутгаас гаралтай хэд хэдэн бүсгүйчүүд толгой цохиж, цахиур хагалдаг. Эртнээс сайхан бүсгүйчүүдээрээ алдартай тус нутгийн онцгой охидын нэг бол загвар өмсөгч О.Ариунзул. Олонд танигдаж эхлэх үедээ дуучин Б.Амархүүгийн цайг чанаж, хүүг нь төрүүлсэн тэрбээр өдгөө хилийн чанадад загвар өмсөж буй. Олны нүднээс нууцлаг амьдрахыг хүсдэг тэрбээр өөрийн цахим хуудаснаа халуухан галбираа тодотгосон гэрэл зургаа оруулжээ. Модель бүсгүйн хувьд энэ жил 29 нас хүрч буй бөгөөд монголд загвар өмсөхөөс илүү европт өмсөхийг илүүд үзэх болсон билээ.
Энэ сарын 9-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ө.Цэрэнчунт тоглолтоо хийнэ. УДБЭТ-т болох энэхүү LIVE CONCERT гоцлол дуучин Ө.Цэрэнчунтын 10 дахь бие даасан тоглолт юм. “Дэлхийн сонгодог Монголд” тоглолтод нийт 130 гаруй уран бүтээлч оролцох бөгөөд дуурийн театрын найрал дуучид , симфони найрал хөгжим дуурийн театр бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох ажээ. Ө.Цэрэнчунт нь Монголын сонгодог урлагт алтан үеийнхэн гэгддэг үе үеийн дуучид, уран бүтээлчдийн хийж туурвиж байсан бүтээлүүдийг сэргээн шинэчилж, хойч үеийнхэндээ танин мэдүүлэх, өвлөн үлдээхэд өөрийн гэсэн санал санаачлага, хувь нэмрийг оруулж яваа сэтгэлтэй, зүтгэлтэй залуу уран бүтээлч.
Чингис хаан” одонт, дуурийн дуучин Г.Ариунбаатар олон улсын уралдаанд нэр дэвшиж, тэргүүн байр эзэлжээ. Тодруулбал, Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс шилдгүүдийг тодруулдаг “Bravo” шагнал гардуулах ёслолд “Дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучин”-ны номинацид нэр дэвшиж, нэр хүндтэй шагналын эзнээр тодорсон байна. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Браво” цомоо гардаж аваад сууж байна. Шагнал гардуулах ёслол цаг үе, нөхцөл байдлаас шалтгаалж цуцлагдсан бөгөөд шалгарсан уран бүтээлчиддээ байгаа газарт нь шагналыг хүргүүлж буй юм гэнэ. Анх 23 настайдаа МУГЖ цолоор шагнагдаж тэр үед хүмүүс Гавьяатаа гэж дуудахаар учиргүй ичдэг байж билээ, 2-3н жилийн дараа Гавьяатаа гэхгүй бол уур хүрээд……
