Монголын театрын урлагаас дэлгэцийн урлаг руу хөрвөсөн уран бүтээлчдийн нэг бол Э.Тодгэрэл. Өдгөө 34 настай тэрбээр гэр бүл зохиож амжаагүй яваа. Мисс П.Шүүдэрцэцэгтэй багагүй хугацаанд үерхэж, хамтын амьдрал зохиож байсан ч эр нөхөр нь болох хувь дутсан гэхэд болно. Тэгвэл тэрбээр саяхан жүжигчин Бархүү, Одноо нарын авьяаслаг, царайлаг охин Сүнийтэй авхуулсан гэрэл зургаа нийтэлж, охинтой болмоор байгаагаа илэрхийлжээ. Тэд нэгэн уран бүтээлд аав охины дүр бүтээсэн аж.
Зохиогч: Эрхэм админ
Швейцарь, Австрийн ардын урлагаас бий болсон орчин үеийн “Ёодол” хэмээх дууны урлагийн төрлийг Монголд нутагшуулж, уран бүтээлээ туурвиж яваа дуучин бол жүжигчин П.Баярцэнгэл. Тэрбээр КУДС-ийг тайз, дэлгэцийн жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд “Яг түүн шиг” шоуны ялагч болж өөрийгөө хэр чадварлаг дуучин болохыг харуулсан. Тэрээр эхнэр 2 охины хамт амьдардаг. Түүний гэргийг Б.Соёлмаа гэдэг. Тэд 10 жилийн нэг анги. Гэхдээ тэд нэгхэн өдөр нэг ангид суралцсан бөгөөд Б.Соёлмааг шилжиж ирэхэд П.Баярцэнгэл өөр сургууль руу шилжиж явсан гэдэг. Тэр цагаас хойш нэгнээ харан дуралцаж, оюутан байхаасаа нэг гэртээ орж байжээ. Хайр сэтгэлдээ ч үнэнч нэгэн гэгддэг дуучин залуу эхнэрээсээ найман хүүхэдтэй болохыг…
“Сэтгэшгүй” эмнэлгийн эмч, ховсчин С.Хүрэлбаатарыг таньж мэдэхгүй хүн тун цөөхөн. Цөөхөн монгол эрчүүд хоёр эхнэртэй байж улс үндэстнийхээ хувь заяаг аварч хамгаалж, авч явж чадна хэмээн цээжээ дэлдсэнээсээ болж гэр бүлээ цуцлуулахдаа хүрч хоёр тийш болсон хэмээн хэсэгтээ л хэвлэлийн баатар явсныг санаж буй биз. Энэнээсээ болоод УИХ-д шургалж чадаагүй нэгэн. Түүнээс хойш эмнэлэг нь нас барсан хүнд дусал залгасан хэрэгт орж нэлээдгүй хэцүүхэн болсон мань эр түүнээс хойш шар хэвлэлээс нэлээдгүй зайгаа авсан гэхэд болно. Өдгөө 60 насны босго алхаж яваа тэрбээр өөрийн гадаад гоо сайхан, галбиртаа анхаарч жин хаяж нэлээгүй залуужжээ.
Хүн өөрийн эзэмшил газартаа юу ч барьж, байгуулж, бүтээж, нурааж болно. Гол нь тухайн үйл ажиллагаа нь Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль, журам зэрэгт нийцсэн байх ёстой. Харин зарим нэг хуулийн этгээд, хувь хүнд хууль үйлчилдэггүй гэх хардлага төрүүлэхүйц байдал ажиглагдсаар байна.Үүний нэг нь авто ломбардын үйл ажиллагаа явуулдаг “Уран ган” ХХК юм. Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулж буй “Уран ган” ХХК-ийн хашаан дахь барилга байгууламжийн дийлэнх нь гэрчилгээгүй буюу улсын комисс хүлээн аваагүй байдаг. Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас тодруулахад “Хувь хүний нууц” хэмээн мэдэгдэж мэдээлэл өгөөгүй. Уг нь манай сурвалжлах хэсэг…
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан Т.Цогтбаяртай холбоотой аудио бичлэг цахим сүлжээнд тараад буй. Тодруулбал, Т.Цогтбаярыг ачаа тээврийн зохицуулалт хийгээд 25-50 сая төгрөг авч байна гэх агуулга бүхий мэдээлэл гарсан юм. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
Албан тушаалтанууд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж, МИК-аа зүхэж байгаад ипотек ч үгүй , МИК ч үгүй болгож, түмний хараал идэх вий дээ. Юм л бол Монголын Ипотекийн Корпораци хэмээн чичилж, ийм байгууллага байх хэрэгцээ, шаардлага байхгүй, татан буулгавал зохилтой гэх болж. Яг үнэндээ Монголд ипотекийн зээлээр амьдрах орон байраа аваагүй айл өрх бараг л байхгүй. Айл болгон ипотекийн зээлтэй гэхэд хилсдүүлсэн болохгүй. Аливаа асуудлыг төрийн зөв гэж мугуйдлаад байвал төрийн ачаанаас хуваалцах хувийн хэвшилгүй болох бус уу. МИК алдаатай явж ирсэн бол гарцаа хамтдаа хайн зөв зам руу нь залах ёстой баймаар. Жигшүүлж нулимуулж байгаад дарж унадаг хуучны арга…
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит хуралдаанаар нэр бүхий хоёр шүүгчээс хөтөлж ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг авч хэлэлцлээ. Нэг тохиолдол нь дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр, нөгөөх нь орон нутгийн шүүгч рүү хэргийн оролцогч утсаар ярьж нөлөөлөх гэжээ. Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх хоёр тохиолдол нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх шинжийг агуулсан гэж үзсэн тул цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлэв. Монгол Улсад анх 2013 оноос шүүгчид нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг болсон. Ийм хууль хэрэгжсэнээс хойш шүүгчид хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн нийт 60 гаруй тохиолдол гарснаас энэ Шүүхийн ерөнхий зөвлөлд оны эхнээс хойш таван шүүгч…
УИХ-ын гишүүн Т.Доржханд анхлан парламентад орж ирэхдээ л олноос онцгойрч байсан. Өдгөө өөрийн танхимын гишүүдээ огцрохыг шаардан, тайван жагсаал хийж яваа тэрбээр гишүүний үнэмлэхээ гардахдаа л үдээсгүй пүүз, даавуун өмдтэй морилж олныг алмайруулж байв. Төрийн ордны босгыг бишгүйдээ л нэг элээсэн түүний хувьд үүнийг мэдэхгүй байна гэж байхгүй. Гэвч түүний пи ар зөвлөх гэх нөхөр ийнхүү олноос онцгой байхыг эрхэм гишүүнд сануулсныг ч өөрөө хэлдэг. Хувийн өчүүхэн пи араа хийхийн тулд Монгол төрийн хуулийг зөрчиж болдог, Төрийн ордны дотоод журам “май шүү” гээд үйлдлээрээ харуулдаг тэрбээр энэ удаад ч бас попорсоор яваа. Жагсаал хэзээ ч үр дүнгээ өгдөггүй гэдгийг мэдсээр…
МҮОНРТ-ийн найруулагч Б.Гантулга “Овжин охид”, “Мөрөөдлийн хөлөг онгоц” зэрэг уран сайхны кинонд туслах дүр бүтээсэн ч гол дүрээс дутахааргүй сэтгэлд буутал тоглож байсныг хүмүүс мартаагүй биз ээ. Өдгөө МҮОНРТ-д найруулагчаар ажилладаг тэрбээр “Огцом эргэлт”, “Нарны жим”, “Эрт нахиалсан сарнай” зэрэг цуврал киног найруулсан. Мөн “Амьдрал чиний төлөө” кинонд туслах найруулагчаар ажилласан гэдэг. Түүний хувьд Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд зургадугаар ангиасаа явжээ. СУИС-ийн кино, драмын ангийг ч төгссөн. Хамгийн сүүлд би “Боловсрол” телевизийн олон ангит “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” киноны туслах дүрд тоглосон гэдэг. Тэрбээр жүжигчин Д.Оюунтуул, Ч.Болд нартай нэг анги.
Манай улсад өнгөрсөн жилээс олны анхааралд өртөж, хүмүүсийн мөнгийг татах нэг хэрэгсэл болсон койнтой холбоотойгоор цагдаа, тагнуулын байгууллагынхан тус тусдаа хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. Зургаан сар гаруйн хугацаанд хоёр наяд гаруй төгрөг татан төвлөрүүлсэн 79 нэрийн койныг гаргасан иргэд, аж ахуйн нэгжийнхнийг шалгуулахаар хөрөнгөө оруулсан хүмүүс хууль сахиулах байгууллагад хандсан юм байна. Үүний дагуу Санхүүгийн зохицуулах хорооныхон тагнуул, цагдаагийн байгууллагатай хамтран шалгалт хийж буй гэнэ. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт гэхэд койн гаргасан залуус бие биенийхээ эсрэг гаргасан гомдлын дагуу шалгалт хийж эхэлсэн тухай мэдээлэл бидэнд ирлээ. Тагнуулын байгууллагынхан койнд зарцуулсан мөнгийг хэрхэн ашигласан, хаана, хэнд…
