Зохиогч: Эрхэм админ

Хөгжмийн хэмнэлээр өөрсдийгөө илэрхийлдэг орчин цагийн залуусаас гадна язгуур урлагаараа гангардаг залуус ч бас бий болжээ. Тэд өнөөдөр эх орныхоо төв талбай болох Сүхбаатар талбайдаа Монголынхоо язгуур урлагийг үеийн залуустаа сонирхуулж байна. Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн уламжлалт өв соёлын нэг болох Монгол бүжиг, бие биелгээг бүжих охид хөвгүүдээр бахархахын аргагүй юм. Тэдний ийм сонирхлыг дэмжсэн аав ээж, багш нарт нь баярлалаа амжилт залуусаа.

Read More

“Өөрсдөө өөрчил. Үгүй бол тар” уриатай тайван жагсаал Төв талбайд өнөөдөр болж байна. Жагсаалд оролцож, үзэл бодлоо илэрхийлэхээр цөөнгүй иргэн цугларчээ. ХҮН -аас өчигдөр мэдээлэл хийх үеэр тус намын дарга УИХ-ын гишүүн Т.Доржханд залуусыг тайван жагсаалд ирэхийг уриалсан юм. Иргэдийн төлөөлөл “Бид өмнө нь “Ажлаа хий” жагсаалд оролцсон ч өөрчлөлт гарахгүй байгаад сэтгэл дундуур байна” гэдгийг онцолж байна. Тэрбээр “Бид өөрсдийн бодлогоо тодорхойлж, үзэл санаа, намын дүрмээ өөрчилсөн. Үр дүнд нь бизнес эрхэлдэг залуус, судлаачид, эмэгтэйчүүд ХҮН-ыг дэмжье, нийтээрээ ирэх 30 жилийг хамтдаа бүтээе гэсэн санал, хүсэлт ирж байна. Намын хатуу гишүүнчлэлийг бид дэмждэггүй, улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод…

Read More

“Эрдэнэс Тавантолгой” ХК НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Байгаль орчны засаглал” хөтөлбөрийн хүрээнд компанийн үйл ажиллагаандаа хүний эрхийн магадлан шинжилгээ хийлгэхээр ажиллаж буй. Энэ хүрээнд компанийн үйл ажиллагаандаа хүний эрхийг хүндэтгэн ажиллах бодлогын тунхаглалд гарын үсэг зурлаа. НҮБ-ын Хүний эрхийн дээд зөвлөлөөс 2011 онд Бизнес ба хүний эрхийн чиглэлээр баримтлах зарчмуудыг батлан гаргасан байдаг. Энэхүү зарчмууд нь хүний эрхийг хамгаалах төрийн үүрэг, хүндэтгэх бизнесийн байгууллагын хариуцлага, зөрчигдсөн эрхийг сэргээх төр болон бизнесийн байгууллагын үүргийг тодорхой тусгасан бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хангах баримт бичиг юм. Мөн уг зарчмуудад бизнесийн байгууллагууд үйл ажиллагаандаа “хүний эрхийн магадлан шинжилгээ” хийх тухай заасан байдаг.…

Read More

БНЭУ-ын Эрчим хүчний яам 6 дугаар сарын эцэс гэхэд хилийн чанадаас 19 сая тонн нүүрс импортлох албан хүсэлтийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууддаа хүргүүлжээ. Дэлхийн хоёр дахь том нүүрс импортлогч улс анх удаагаа их хэмжээний импортын хуваарь гаргаж байгаа нь дэлхийн нүүрсний зах зээлийн үнэд нөлөөлөл үзүүлэх магадлалтай байгаа талаар www.reuters.com сайтад гарсан нийтлэлд дурьджээ. Дөрөвдүгээр сарын цаг агаарын хэт халалтаас шалтгаалан цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ дээд хэмжээндээ хүрснээр сүүлийн зургаан жилд байгаагүй эрчим хүчний хямралд хүргэсэн нь тус улсыг “Нүүрсний импортыг бууруулах бодлого”-оо хойш тавихад хүргэжээ. БНЭУ-ын Засгийн газар, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс нийт 22 сая тонн…

Read More

Зөн билэг, байгалийн зөн совингоороо олноос онцгойрч олон түмэнд тусалдаг хүн бол үзмэр Л.Нямаа. Хэн хүссэн үзмэрч, удган зайран, лам хуварга нарын тайж тахиж, таалалд нь нийцэж чаддаггүй лустай нөхцсөн тэрбээр газар, тэнгэр, хүмүүний шүтэн барилдагын талаар өөрийн үзэл бодлоо олон түмэнд хүргэх үүднээс ийнхүү сийрүүлэн бичжээ. Тэрбээр “Могой их үзэгдээд байхаар газар ус дошгирчээ гэдэг. Могой уг нь хүн мал амьтнаас дааждаг байтал хүн ихтэй хот хороо газарт дөхөөд буй нь лус хилэгнэсэн байх магадлалтай. Үерийн усанд урсаж ирлээ гэцгээнэ. Тийм тал бас бий боловч ийм олноороо урсах нь юу юм бэ зүгээр. Лус дошгирох олон шалтгаантай. Нэгд гол…

Read More

Өнөөдөр олон улсын эх баригчдын өдөр. Олон улсын эх баригчдын өдрийг жил бүрийн 05 дугаар сарын 05–ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Монгол улсын хэмжээнд 888 эх баригч ажиллаж байгаагийн 56 хувь нь өрх, сумын эрүүл мэндийн төвд, 13,7 хувь нь аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд, 12,4 хувь нь амаржих газруудад, 14,4 хувь нь төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд ажиллаж байна. Манай улсын тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 54.2 хувийг нярайн, нярайн эндэгдлийн 81.4 хувийг нярайн эрт үеийн /төрсний дараах 0-6 хоногтой/ нас баралт эзэлж байна. Номхон далайн баруун бүсийн орнуудад эхийн ба нярайн эндэгдэл өндөр бүс нутагт 2…

Read More

25 дугаар суваг телевизийн брэнд нэвтрүүлэг болсон Танайд хоноё нэвтрүүлгийн анхны хөтлөгч Алтантүрүүг нэвтрүүлэг гардаг байсан тухайн үед мэдэхгүй хүн ховор байлаа. Тус нэвтрүүлэг нь үзэгчдийн хамгийн үзэх дуртай нэвтрүүлгүүдийн нэг байсан. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр олон хөтлөгч сольсоор одоо бараг үзэгчгүй болсон гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ. Г.Алтантүрүү ч энэ контентоо телевиздээ үлдээн бие даасан уран бүтээлч болж төдийлөн цэнхэр дэлгэцээр харагдаагүй. Тэгвэл тэрбээр Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэтэй ярилцан түүний дотоод ертөнцийг уудлажээ. Энэ тухайгаа тэрбээр “Энэ агуу хүнтэй нэгэн цаг үед амьдарч, таван үг сольж явснаараа бахархаж байна. Энэ тавдугаар сарын 21-нд тоглолт болно, тухлан саатаарай” гэжээ.

Read More

UBS телевизээс ажлын гараагаа эхлэн олонд танигдсан даруйдаа буурь сэлгэсэн залуу, царайлаг хөтлөгчдийн нэг бол Чойжилсүрэн буюу Чойжоо. Тэрээр оюутны ширээнээс өндийхдөө UBS телевизэд спортын албаны сурважлагчаар ажилд орж байсан ч өдгөө нэгэнт олонд танигдан, трэнд хөтлөгч болжээ. Өдгөө Чойжоогүй урлаг уран сайхан, найр хурим, спорт арга хэмжээ зэрэг бараг л алга. Анх олонд танигдахдаа UBS телевизийн “To be or Not to be”-ийн хөтлөгчөөр ажиллаж байсан тэрбээр өдгөө гоонь эрийн амьдралаар амьдарч яваа ч, түүнд хандрах бүсгүйчүүд мундахгүй. Нэгэн цагт “Хэцүү анги” киноны Сувдын дүрээр олны танил болсон МҮОНРТ-ийн хөтлөгч Э.Уянгатай хайрын романс үүсгэж явсан тэрээр хэдийнэ 30 насны босго…

Read More

“Никитон” хамтлагийн хөгжимчин, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, ая зохиогч, гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Оршихыг танихгүй хүн ховор. Рок попын ертөнцөд соло гитарыг түүн шиг “уйлуулж” тоглодог хүн ч байхгүй. Өдгөө 50 насны босго алхсан Өөжгийг манай папараци дурандаа буулгалаа. Тэрбээр сайн гитарчнаас гадна сайн дууны зохиолч. Түүний зохиосон дуунууд ихэвчлэн хайрын тухай байдаг. Энэ тухайгаа тэрбээр “Би хайрын дуунуудыг их олон өнцгөөс харж зохиохыг хичээдэг. Мэдээж хүн амьдралдаа тохиолдсон бүхнээ дуу болгоод байна гэвэл түүн шиг худал зүйл байхгүй. Хайр дурлалыг ямар өнцгөөс харуулж болох, хайр дурлалд юу тохиолддог, хайрын олон гэгээлэг зүйлийг, заримдаа гунигийг, харуусмаар тэр мэдрэмжүүдийг хүмүүст хүргэхийг…

Read More

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав агсныг мэдэхгүй танихгүй хүн гэж үгүй. Тэгвэл түүний отгон шавь Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ө.Цэрэнчунт энд явна. Одоогоос 10-аад жилийн өмнө өөрийн дуу хоолой, зөв төрхөөрөө олон бүсгүйчүүдийн сэтгэлийг эзэмдэж явсан тэрбээр өдгөө гурван хүүхдийн эцэг, үзэсгэлэнт бүсгүйн хань нөхөр болжээ. Нэгэн цагт ОХУ-ын Буриад Улсын дуурь бүжгийн академик театрын урилгаар тус театрт гоцлол дуучнаар ажиллаж байсан тэрбээр өөрийн хоолойгоо нэг тэрбум төгрөгөөр даатгуулсан гэдэг.

Read More