Зохиогч: Эрхэм админ

“Voice group”-ийн ахлагч, Улсын филамормонийн дарга, МУСТА С.Баттулга хүчтэй хоолойтой чадварлаг дуучин гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ Тэрээр ер нь хэвлэл мэдээллээх гараад байдаггүй нууцлаг нэгэн. Тэрбээр мэргэжлийн дуулаачийн сургуулийг төгссөн цагаас хойш өнөөг хүртэл тасралтгүй уран бүтээлээ туурвиж монголын дууны урлагт хүчин зүтгэж буй авьяаслаг уран бүтээлчдийн нэг юм. Түүний гэрэл зургийг манай сайтын папараци дурандаа буулгажээ. Хоолойны цараатай дуучин гэгддэг С.Баттулга нэгэн ярилцлагадаа “Урлагийн хамгийн туйлын язгуур гол үнэт зүйл зорилго бол хүн төрөлхтний сэтгэл зүйд сайнаар нөлөөлж, гэрэл гэгээ тусгаж, тэдэнд амьдрах хүч, хүсэл мөрөөдөлдөө зориход нь дэм болох хэрэгтэй” хэмээн өгүүлж байв.

Read More

Хотын орлогч Р.Дагва хэзээнээс нийслэлийн иргэдийн асуудлыг шийдэж ирсэн хүмүүсийн нэг юм. Тэрбээр НИТХ-д багагүй хугацаанд төлөөлөгчөөр ажиллаж, улмаар одоогийн Шадар сайд С.Амарсайхантай хотын даргын суудалд өрсөлдөж явсан амбиц түүнд бий. Түүнийг одоогийн Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазарын хүн ч гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Р.Дагва дарга НИТХ-ын төлөөлөгч байхдаа НИТХ дахь МАН-ын бүлгийн даргын албан тушаалыг давхар хашдаг байв. Өдгөө 56 настай Р.Дагва дарга сүүлд оюутан болж МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр дүүргэжээ. Улмаар эрхзүйг ухааны доктурант бөгөөд МҮОНРТ, НЗДТГ, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т ажиллаж байсан туршлагатай, ажилдаа хариуцлагатай нэгэн юм.

Read More

2022 оны ЭЕШ 6 дугаар сарын 23-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10.00 цагт Түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ. Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд: -Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг -Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/ -Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/ -Бүрэн дунд боловсролын гэрчилгээ Ташрамд мэдээлэхэд…

Read More

Гадаад харилцааны яам энэ оны гуравдугаас сарын 22-нд компьютер, тоног төхөөрөмж авах тендер зарлаж, тендерийн “ялагч”-тайгаа 249 сая 810 мянган төгрөгийн гэрээ байгуулжээ. Улмаар Төрийн сангаас гэрээний 40 хувь болох 99 сая төгрөгийг Ай Си Ти сервис компаний данс руу шилжүүлсэн тухайгаа шилэн дансандаа онцолжээ. Ай Си Ти группыг үүсгэн байгуулагч А.Баттамир нь Компьютер техник менежментийн сургууль төгссөн. Үндсэн мэргэжил нь программ хангамж. “Айтүүлс” хэдэн жилийн өмнөөс Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж, урьд хийгдэж байсан IPO-нүүдийн амжилтыг шинэчлэн тогтоож байсан удаатай.

Read More

Сүхбаатарын талбайд хийгдэж байгаа ногоон зүлэг нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 18-ны хооронд Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор Монголын Хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулах “Нийтийн хөлбөмбөг” олон нийтийн нээлттэй өдөрлөгийн ажлын хүрээнд хийгдэж байгаа ажил юм. Энэ удаагийн нээлттэй өдөрлөгийг өвөрмөц хийхийг зорьж байгаа нь оролцож байгаа тамирчдын аюулгүй байдлыг хангах, иргэдэд нээллтэй явуулахыг эрхэмлэж байна. Харин энд ажиллаж байгаа HBS ХХК-ны ажилчдын хувьд 90*50 хэмжээтэй талбайгаа удахгүй бэлэн болгохоор зүтгэж байгаа юм. Мөн энэ зүлгэнд ашиглагдаж байгаа бүтээгдэхүүнүүд бол сайн чанарынх гэдгийг ажилчид нь хэлсэн юм. Уг талбайн ажлын явцыг гэрэл зургаар хүргэж байна.

Read More

Бусдын гээгдэл эд зүйлийг олж цагдаагийн газарт хүлээлгэж өгсөн хүүхдүүд Ерөнхий боловсролын Цогцолбор 1-р сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагчид Улаангом сумын 7 дугаар баг “Дэвшил” хотхоны гадна талаас хар цүнхтэй “Lenovo” брендийн Notebook, notebook-ны цэнэглэгч, гар утасны цэнэглэгчийн хамт олж Цагдаагийн газарт хүлээлгэж өглөө. Дээрх эд зүйлээ гээгдүүлсэн иргэн Увс аймаг дахь Цагдаагийн газар дээр ирж уулзна уу. ЭХ СУРВАЛЖ: Увс аймаг дахь цагдаагийн газар

Read More

Өчигдөр нийслэл хотын төв талбайд хиймэл зүлэг бүхий хиймэл зүлэг дэвссэн. Иргэд үүнд ихээхэн тааламжтай хандаж, органик зүлэг хэрэгтэй байгааг хотын удирдлагууд болон дээд түвшины дарга нарт өөрийн үйлдлээрээ харуулсан. Тэгвэл “Түмэн шувуут” компаний гүйцэтгэх захирал Ж.Болд “ Ногоон байгууламж хичнээн хэрэгтэй байгааг бид бүхэн харлаа. Олон улсад ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн олон байдаг. Бид хүүхдийн паркийн газрыг цэцэрлэгт хүрээлэн болгон засаж тохижуулахад хувь нэмрээ оруулж, 30 тонн органик бордоо хандивлаж байна. Юу бна түүгээрээ гэдэг болохоор хотын захиргаанд бордоогоо хүлээлгэн өгнө ” хэмээн мэдэгдэв. Манай улс бордооны хоёр үйлдвэртэй. Тэд дотоодын бордооны хэрэгцээний хоёрхон хувийг хангадаг. “Түмэн шувуут”-ын…

Read More

Камертон хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдыг үзэсгэлэнт гэргий, гурван хүүхдийн аав гэдгийг мэдэхгүй хүн ховор. Тэрбээр эхнэрийнхээ дотоод гоо сайханд өдөр бүр татагддаг гэдгээ илэрхийлдэг нэгэн. Тэгвэл өнөөдөр түүний эхнэр Бямбажавын төрсөн өдөр тохиож байна. Энэ тухайгаа тэрбээр цахим хуудаснаа онцлоод, эхнэртэйгээ 26 жилийн турш хамтын амьдрал, хайрыг бүтээж байгаагаа илэрхийлжээ. Ж.Бямбажав бүсгүйн хувьд хар багаасаа уран нугаралтаар хичээллэж, тив дэлхийд нөхрөөсөө өмнө танигдаж байсан. Тэрбээр “Пиладис” буюу нурууны ачааллаас салах, хүний биеийн булчинг зөв байрлалаар хөгжүүлдэг “Anti gravity” хэмээх фитнесс ажиллуулдаг гэнэ лээ.

Read More

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна. Тавдугаар сарын 4-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх…

Read More

МУГЖ, найруулагч О.Бат-Өлзий хэд хоногийн өмнө осол гаргажээ. Тэрбээр энэ тухайгаа цахим хуудаснаа сийрүүлээд, шинэ цагийн залуусыг ихээхэн харилцааны соёлтой болсныг онцолсон байна. Тэрбээр “Үдээс өмнө эмнэлэгт очиж шинжилгээ өгөх санаатай салгалж яваад эгнээ солихдоо гэнэ алдаж энэхүү машины баруун хойд гуферыг шүрэгцорлоо “ослоо” асаагаад буугаад хартал яах аргагүй миний буруугаас болжээ. Энэ машины жолооч залуу : – Өө гайгүй байнаа – Заа ахыгаа уучилаарай! 2- лаа яахав даатгал дуудах уу? – Яах юм бэ? сүртэй юм алга. Гэхдээ энэ миний машин биш ээжийн машин юм… арын машинууд бөөгнөрөөд сигалууд орлилдоод би сандарч: – Заа 2- замаа чөлөөлөе! Миний утасны…

Read More