Монголын сайтын холбооноос хоёр жил тутамд цахим сэтгүүл зүйн чуулганыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил цахим сэтгүүл зүйн IV чуулганыг “Цахим бүслэлт- Нийгмийн сэтгэл зүй” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд Монголын Сайтын холбоо цахим орон зайд хэвлэн нийтлэх эрхийг хамгаалж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж ирсний зэрэгцээ Монголын цахим сэтгүүл зүйн гурван форумыг амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн Орон нутгийн сайтуудын нэгдсэн чуулганыг хуралдуулж, Цахим сэтгүүл зүйн хүрээнд мөрдөн ажиллах Улаанбаатарын цахим тунхгийг олон нийтэд хүргэж ажилласан. Өөрөөр хэлбэл, Монголын сайтын холбоо дан ганц цахим сэтгүүл зүйдээ хандсан үйл ажиллагааг явуулдаг байсан бол энэ удаагийн ээлжит IV…
Зохиогч: Эрхэм админ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” төслийн хүрээнд “UB CUP 2022” тэмцээн энэ сарын 8-нд эхэлнэ. Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм. Ингэхдээ төв талбайд 90X45 харьцаатай хөл бөмбөгийн хиймэл зүлэг дэвсчээ. Чухам хэдэн төгрөгийг санхүүжилттэй төсөл гэдэг нь нууц хэвээрээ. Зохион байгуулагчдын зүгээс ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-нийг угтаж ийнхүү төв талбай дээрээ тэмцээн хийж буй гэх. Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд нийслэл есөн дүүргийн шигшээ багууд оролцох юм. Одоогоор Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг бүртгүүлжээ. Тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 5-нд Монголын хөлбөмбөгийн холбооны байранд болж, оролцох багууд тодорхой болох юм.…
Монголын хамгийн сенсацитай, хэл амтай олны танил бүсгүйчүүдийн нэг бол Б.Цэцэг. Анхны төрөлтөөрөө 125кг жингээс 55 жин хүртэл хаяж байсан түүнийг сошиал хэрэглэгчид “Дух” хэмээн хочидог. Эрхэм бүсгүй ч энэ хочиндоо таатай ханддаг. Тэгвэл түүний хүү долоон сар хүрчээ. Хүүгийн эцэг нь АН-ын гишүүн, “Нутгийн буян” группын эзэн Л.Бат-Орших аж. Тэд хоёр жилийн өмнөөс дотносож, ийнхүү дундаасаа хүүхэдтэй болсон юм.Л.Бат-Оршихын хувьд хэзээнээс хурдан морь, хүүхэмсэг хоёроороо алдартай нэгэн бөгөөд авсан авааль гэргийтэй нэгэн юм. Сошиал од бүсгүйн хувьд өнгөрсөн жил “Би хэн нэгний гэр бүл үймүүлж, хэн нэгэн даргын бандгар автомашинд сууж явдаг хүүхэн биш” хэмээн өчиж байв. Харин өдгөө…
Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг “Макс” группынхэн концессын гэрээний дагуу гүйцэтгэсэн. Улмаар 2020 онд ашиглалтад оруулсан тухайгаа олон нийтэд мэдээлж байв. Тэгвэл тэд тус замыг 15 тэрбум төгрөгөөр барьсныг Эдийн засаг, хөгжлийн яамны шилэн дансанд бүртгэсэн байна. Энэхүү авто замын барилгын ажлыг концессын “барих-шилжүүлэх” гэрээ байгуулж, 2015 онд эхлүүлсэн хэдий ч ажлын явц хангалтгүй байсан тул 2019 онд Засгийн газраас шийдвэр гарган, концессын эрхийг “Макс рөүд” ХХК-д шилжүүлсэн юм. Ингэснээр 126.7 км автозам барилгын ажлыг 2020 оны 10 дугаар сард дуусган тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн. Үүнээс хойш үргэлжлүүлэн замын бэхэлгээ, цэвэрлэгээ, заслын ажлыг бүрэн хийж гүйцэтгэн, зам…
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар сүүлийн үед ажлаа хийхээс илүүтэй хэлбэр хөөж, хэв загвар гаргасан зургаа эхнэрийнхээ сошиал хуудаснаа дэлгэх болжээ. Нийслэлчүүдийн ая тухтай орчныг бүрдүүлэх, амьдрах орчныг сайжруулах ажил хийх ёстой түүнийг ийнхүү мисс эхнэрийнхээ хувийн хуудсанд мода үзүүлэх болсонд иргэд ихээхэн бухимдалтай байна. Парламентийн гишүүний сэнтийгээсээ өөрийн хүсэлтээр татгалзан байж хотын мээр болсон түүнд хувийн ашиг сонирхол их байсныг учир мэдэх хүмүүс хэлдэг. Эрхэм мээр та, өнгөрсөн хоёр жилд ашиг сонирхолоо гүйцэлдүүлж чадсан юм бол одоо олны ашиг сонирхлыг гүйцэлдүүлж, нийслэлд гарч буй асуудал бүрд анхаарч ажилламаар байна аа. Нийслэл хот чинь урьд өмнөхөөсөө илүү хог новшоор дүүрч, хаврын…
Өөрийн хоолойгоороо хэдийнэ танил болсон Alimaa`s movie guide-ийн хөтлөгч Алимааг танихгүй хүн ховор. Түүний жинхэнэ нэрийг Хишигбуян гэдэг бөгөөд гэр бүлийнхэн нь болон найзууд нь Эгшиг хэмээн дууддаг ажээ. Түүнийг хүмүүс ихэвчлэн мэргэжлийн жүжигчин гэж боддог. Харин тэрбээр Олон улсын Улаанбаатар их сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр төгсчээ. Тэрбээр Alimaa`s movie guide-ийг хийхийн тулд бүтэн нэг өдрийг зарцуулдаг гэнэ. Өглөө нь киногоо үзээд, өдөр нь ярих зохиолоо бичээд, орой нь хоолойнд ордог аж. Түүний атаархуу буюу “аглуу” занг Итали улс хөдөлгөдөг бөгөөд тэнд очиж үзэхийг хамгийн ихээр хүсдэг гэсэн шүү.
Монголын сайтын холбооноос хоёр жил тутамд цахим сэтгүүл зүйн чуулганыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил цахим сэтгүүл зүйн IV чуулганыг “Цахим бүслэлт- Нийгмийн сэтгэл зүй” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна. Энэ талаар Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүүтэй ярилцлаа. -Монголын сайтын холбоо саяхан шинэ удирдлагуудаа сонгосон. Энэ талаарх мэдээллээр ярилцлагаа эхлэх үү? -Монголын сэтгүүл зүйд шинэ өнгө төрх нэмж, өөрчлөлтүүдийг бий болгож байгаа цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох Монголын Сайтын холбооноос гишүүддээ хандсан сургалт, төрөл бүрийн арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулдаг. Мөн холбооныхоо дүрмийг баримталж, хамтын удирдлагаа нэгдсэн чуулганаараа сонгодог. Дүрмийн дагуу Монголын сайтын холбооны нэгдсэн VI…
Нийслэлийн 9 дүүрэгт ойжуулалт, нөхөн сэргээлт, хамгаалалтын ойн зурвас байгуулаж 120 сая мод тарихаар төлөвлөөд байгаа билээ. Тэгвэл Нийслэлийн хот тохижилтын газраас нийслэлийн моднуудыг тайрч, “амьд” сийлбэр болгон засч байгаа юм. Ингэж моднуудыг сийлбэр болгосноор нийслэлийн өнгө үзэмжийг чимж байгаа ч, цаашдын насжилтыг нь богиносгож буйг учир мэдэх хүмүүс хэлж буй. Өөрөөр хэлбэл, модны амьд чанарт нөлөөлж 1-2 жилийн настай болж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар мод тарих, ногоон хөтөлбөрийг улс орон даяар эхлүүлж буй ч хотын мээр маань энэ үйлдлээрээ өөрийн эсэргүүцлээ илэрхийлж буй гэлтэй. Ургасан модоо арчилж, тэтгэж чаддаггүй юмаа гэхэд ийнхүү “мөнгө угаах” аргаа олж ядаж…
Монголын ард түмний хайртай хүү гэгддэг МУГЖ С.Жавхлан өдгөө хэдийнээ “40 гарсан эр, дөрөө дарсан ат” гэдэгчлэн нас нэмжээ. Бага залуугаасаа дуулж хуурдан Увс нутгаас улсын чанартай дууны тэмцээн уралдаанд оролцож ирсэн түүний өсвөр насны зураг сошиалд дэлгэгдсэн байна. Хэзээнээс “ард түмний хүү” болохоо мэдэрсэн гэлтэй энэ гэрэл зурагт тэрбээр өдгөө олны танил болсон дуучин Т.Аминатай авхуулсан байх аж. Дуучин Т.Аминагийн хувьд бага балчираасаа дуулж хуурдан, нүүр хагарсан нэгэн. Дунд сургуулийн бага ангид байхдаа тэрбээр гэрэл зургаа ирээдүйн гавьяат ахтайгаа авхуулж байсан бололтой.
Боловсролын сайд асан Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн “цахим маркетинг” хөгжүүлж яваа сэргэлэн бүсгүй. Тэрээр АНУ-д суралцахын хажуугаар цахим орчинд хэрхэн ажиллаж мөнгө олох, басхүү эрч хүчтэй, идэвхтэй амьдралын хэв маягийнх нь талаар түүний блогт өгүүлдэг. Түүний найз залуу “116” бүжгийн хамтлагийн үүсгэн байгуулагч, бүжигчин Г.Саруултөгс гэдгийг хүмүүс мэднэ. Хамтын амьдралаа эхлүүлээд багагзүй хугацааг үдсэн тэд анхны үрээ өлгийдөх гэж байгаа гэнэ шүү. Бүжигчин Төөгөө өмнө нь дизайнер Нийгаа буюу Нямсүрэнтэй гэр бүлийн амьдрал эхлүүлж хүүтэй болсон. Гэвч тэд амьдралдаа цэг тавьж, экс эхнэр нь реппэр Тэнүүнтэй үерхэж эхэлсэн. Харин Төөгөө Г.Ганзаяатай учирснаа “жинхэнэ хайраа олсон” гэж тодотгосон…
