Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар сүүлийн үед ажлаа хийхээс илүүтэй хэлбэр хөөж, хэв загвар гаргасан зургаа эхнэрийнхээ сошиал хуудаснаа дэлгэх болжээ.
Нийслэлчүүдийн ая тухтай орчныг бүрдүүлэх, амьдрах орчныг сайжруулах ажил хийх ёстой түүнийг ийнхүү мисс эхнэрийнхээ хувийн хуудсанд мода үзүүлэх болсонд иргэд ихээхэн бухимдалтай байна. Парламентийн гишүүний сэнтийгээсээ өөрийн хүсэлтээр татгалзан байж хотын мээр болсон түүнд хувийн ашиг сонирхол их байсныг учир мэдэх хүмүүс хэлдэг.
Эрхэм мээр та, өнгөрсөн хоёр жилд ашиг сонирхолоо гүйцэлдүүлж чадсан юм бол одоо олны ашиг сонирхлыг гүйцэлдүүлж, нийслэлд гарч буй асуудал бүрд анхаарч ажилламаар байна аа.

Нийслэл хот чинь урьд өмнөхөөсөө илүү хог новшоор дүүрч, хаврын хавсрагатай зэрэгцэн агаарын тоосжилт, бохирдол ихтэй байгаа нь энгийн иргэний нүдэнд ил тод байгаа билээ. Ядаж уг асуудлыг шийдэж өгч, зүлэгжүүлэлт усалгаагаа хиймээр байна.
Мөн ажлын цагаар эхнэртэйгээ “нялцагнан” мода үзүүлж зогсохын оронд хот тохижилтынхонтойгоо илүү ойртон тулж ажиллах юмсан даа, “их” хотын дарга аа.


