Азийн фенг шүйг монголчуудад таниулах үүрэг гүйцэтгэж яваа Э.Дөлгөөнийг танихгүй мэдэхгүй хүн ховор. Өөрийн цахим хуудаснаа зөвлөгөө, мэдээллийг харамгүй хүргэдэг тэрбээр алимны ид шид ажил хэргийн харилцаанд хэрхэн гайхалтай нөлөөлдөг вэ гэдгийг цахим хуудаснаа онцолжээ. Тэрбээр “Ямар нэгэн байдлаар олон хүмүүстэй харьцдаг, олон хүмүүстэй уулздаг, худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс өглөө 10:00-14:00 цагийн хооронд алим идээрэй. Учир нь энэ жил бид нар хүмүүсийн таагүй энерги, таагүй харилцааг өөртөө шингээж авах магадлал нь илүү өндөр байгаа учраас эдгээр цагуудад идэж өөрийгөө цэвэрлэнэ. Алим нь таны харилцааны махбодыг гайхалтай нөхөж өгөх болноо. Алим гэж байхад лийр болох уу гээд байв аа. Баярлалаа”…
Зохиогч: Эрхэм админ
Аялал жуулчлалын салбарыг дэмжих, жуулчдыг татах зорилтын хүрээнд Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөллөө. Засгийн газрын хуралдаанаас гаргасан дээрх шийдвэр 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх юм.
Одоогоос хэдэн жилийн өмнө олон улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан хэргээр анхан шатны шүүхээс 9 жил хоригдох ял авсан. Харин эл хэргийг 2018 онд Монгол Улсын Дээд шүүх дахин хэлэлцээд гурван жил болгон ялын хэмжээг бууруулсан. Тэгвэл өдгөө 78 настай сэтгүүлч Б.Дашзэвэг нээлттэй хорих ангид өөрийн биеэр ялаа эдлээд гарч иржээ. Тэрбээр өчигдөр болсон сэтгүүлчдийн форумд оролцож байхыг манай папараци дурандаа буулгасан байна.
Нийслэлийн иргэдийн хурлын танхимаас Улаанбаатар хотын дарга, УИХ-ын гишүүн, Шадар сайд гэх мэтчилэн албан тушаал, амбицаа өргөж яваа хүн бол С.Амарсайхан. Анхлан нэвтрүүлэгч эхнэрээрээ олны танил болж байсан тэрбээр “Оюуны ундраа” группын С.Отгонбаярын дүү, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын худ ураг гэхээр өдий зиндааны амбицтай явах нь аргагүй биз ээ. Гэвч тэрбээр өнгөрсөн хугацаанд төсвийн мөнгийг хэдэн тэрбумаар нь зарлагадаж, но-той ноцтойгоор самарсан түүхүүдийг манай сайт онцолж байна. “Агаарын дүүжин тээвэр” төслийн урьдчилгаа 22.2 тэрбум төгрөг хаачив? Хөл хорионы эхэн үед түүний санаачилж боловсруулан, НИТХ-аар батлуулж чадсан агаарын дүүжин тээврийн асуудал өнөөдөр ор сураггүй алга болжээ. Тэр бүү хэл, дүүжин тээврийн урьдчилгаа…
Зарим байгууллага, аж ахуйн нэгжийн удирдах, гүйцэтгэх эрх бүхий албан тушаалтнууд ажлын байрандаа охид, эмэгтэйчүүдийг зүгээр суулгахгүй, бэлгийн дарамт үзүүлэх, хүчирхийлэх тохиолдол гаргадаг. Ийм нэг хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээМэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эрсдэлийн үнэлгээ, эрдэм шинжилгээний төвийн орлогч даргаар ажиллаж байсан Б.Уламбаяр нь тухайн төвийнхөө мэргэжилтэн Х-г хүчирхийлсэн хэрэгт холбогдсон байна.Тус лабораторийнхон энэ асуудлыг нь мэдмэгц Б.Уламбаяр ажлаа өөрчлөн Стандарт, хэмжил зүйн газар луу шилжин ажиллах болжээ. Гэвч цагдаагийн байгууллага түүнд холбогдох хэргийг шалгаж, Хан-Уул…
Манай улсын иргэд гадаадын тусгай албаны ажилтнуудтай хамтарч ажилласан нэг бус үйлдлийг тагнуулын байгууллагынхан илрүүлэн шалгаж, шүүхээр шийдвэрлүүлж буй. Хамгийн сүүлд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх М.Лхагва гэх иргэнд холбогдох хэргийг хаалттай хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Түүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 19.4-1-т заасан “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Тус шүүхийн шүүгч Д.Ренчинхорол, Н.Баярмаа, П.Ариунболд, шүүгдэгч, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, Т.Дэлгэрбаяр, Г.Мөнхбат, НПГ-ын прокурорыг…
Олон нийтийн сүлжээнд хуурамч зар түгээж 500 хүнийг залилсан хэрэгт Баянголын Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэлээ. Иргэн М.Гантунгалаг нь олон нийтийн сүлжээнд хүнд өвчтэй өвчтэй хүүхдийн зураг байршуулж, эмчилгээний зардалд зориулан хандив тусламж гуйсан утга бүхий худал мэдээлэл тараасан аж. Улмаар өөрийнхөө ашигладаг банкны дансыг тухайн мэдээллийн дор байршуулж, нэр бүхий 500 хүнээс таван сая гаруй төгрөг шилжүүлэн авч, залилан мэхэлжээ. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд, М.Гантунгалагийг Эрүүгийн хуулийн 17.3-1 дэх хэсэгт заасан “Цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг залилсан”…
Эцэг эхийн хараа хяналт сулаас хүүхдүүд амиа алдсаар байгаа талаар бид өнгөрсөн сарын 20-ны дугаартаа сэрэмжлүүлэг хүргэсэн ч байдал төдийлөн сайжрахгүй байна. Тухайн үед голын эрэг дээр тоглож байсан гурван настай хүү усанд живж нас барсан харамсалтай явдал Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумд гарсан. Завхан аймгийн Түдэвтэй сумд долоон настай хүү саахалт айлаасаа гэр лүүгээ явж байхдаа мориноос унаж амиа алдсан учраас эцэг, эх, асран хамгаалагч нарыг үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатайг бид мэдээлж байв. Гэвч харамсалтай явдал ар араасаа гарсаар л. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс өнгөрсөн даваа гарагт хүүхдүүд осолдож, амь, эрүүл мэндээрээ хохирч буйг сэрэмжлүүлсэн. Тухайлбал,…
Нийслэлийн Мал эмнэлгийн газар (НМЭГ)-ын дарга А.Нарантуяаг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаад, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр шүүхэд нэг бус удаа шилжүүлсэн ч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх буцаасаар багагүй хугацаа өнгөрч байна. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан, төсвийн хөрөнгөөс завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутгасан юм. Тодруулбал, нийслэлд малын гоц халдварт өвчин оруулахгүй хэмээн хотын ойр орчмын шалган нэвтрүүлэх товчоодод мал эмнэлгийн газрын ажилтнууд автомашинуудын дугуй руу ариутгалын бодис цацан, нэг тээврийн хэрэгслээс 1000 төгрөгийн хураамж авдаг билээ. Уг хураамж нь НМЭГ-ын дансанд ордог бололтой. Эх сурвалжуудын мэдээлснээр тус газрын дарга А.Нарантуяаг ариутгалын хураамжийн орлогоос эрх мэдлээ урвуулж,…
Өчигдөр нийслэлийн төв талбай буюу Сүхбаатарын талбайд 90х45 хэмжээтэй хиймэл зүлэг дэвссэн нь олон хүнд тааламжтай сэтгэгдэл төрүүлж, яг л гадаад оронд байгаа мэт иргэд тус хиймэл зүлгэн дээр хажуулдсан харагдана лээ. Үнэндээ тэндэнд хиймэл зүлэг биш, ногоо орчин дутагдаж буйг өөрсдийн үйлдлээрээ харуулсан. “Томчууд” байгалийн ногоон зүлгээ байхгүй болгочихоод хэдэн арван сая төгрөгийг хиймэл зүлэг дэвсэх хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Ядаж л байглийн амьд зүлэг хүчилтөрөгч ялгаруулах юм даа. Харин хиймэл зүлэг харагдах байдлаасаа сайхан ч, шороо тоос нян бактерийн үүр уурхай болно гэдгийг энгийн нэгэн ч энүүхэндээ ойлгоно. Тэгж их хотоо “ногооруулах” гээд…
