Зохиогч: Эрхэм админ

Хотын дарга дрифт хийжээ.Тэрээр цахим хуудаснаа “Өнөөдөр зав гаргаж “VIP auto moto festival 2022”-т оролцлоо. Дрифт хийхэд төрдөг мэдрэмжийг ч мэдэрч үзлээ. Гайхалтай… Нийслэлийн зүгээс арга хэмжээний үеэр тамирчид болон үзэгчдийн аюулгүй байдлыг хангах тал дээр бүх талаас нь дэмжлэг үзүүлсэн. Учир нь эр зориг, авхаалж самбаа, мэдрэмж шаардсан энэ спортод аюулгүй байдал маш чухал. Мөн их хотын чимэг болдог эрэмгий спортыг сонирхогч залуусыг дэмжих нь зүйтэй. Цаашид ч дэмжиж, ирэх жил илүү оролцоотой байна гэж бодож байна. Мөн эдгээр мэргэжлийн залуус хотын төвд чанга дуу чимээ гаргадаггүй, уралдах, дрифт хийх зэрэг эрсдэлтэй зүйл хийдэггүй гэдгээ хэлж байна. Цаашид замын…

Read More

14 настайгаасаа эхлэн загвар өмсөж эхэлсэн загвар өмсөгч Ж.Энэрэл хилийн чанадад ч мөн эрэлттэй загвар өмсөгчдийн нэг. Түүний зургийг олон орны сурталчилгааны самбар дээрээс харж болно. Өдгөө өөрийн карьераа хөөх болсон тэрбээр шинэ найз залуутай болжээ. Өөртэй нь ижил моделийн ажил хийдэг энэ залуугийн нэрийг чухам хэн гэдэг нь тодорхойгүй. Модель Ж.Энэрэлийн хувьд Ч.Саруулсан хэмээх хөөрхөн хүүтэй. Тэрбээр өдгөө 25 настай бөгөөд дуучин Чойжоотой гэр бүл зохиож байсан нэгэн. Харин тэдний амьдрал удаан үргэлжлэлгүй хоёр тийш болсон. Үүнээс хойш Ж.Энэрэл С.Манжаа хэмээх сагсчин залуутай үерхэх болсон ч мөн л хоёр тийш болсныг уншигч та санаж буй байх.

Read More

Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг бол шүдний эмч, мисс, жүжигчин Б.Бадамцэцэг. Дунд сургуулийн сурагч байхдаа “Хэцүү анги” олон ангит кинонд Гэрлээ охины дүрийг бүтээж явсан тэрбээр өдгөө хоёр хүүхдийн ээж болсон. Өнгөрсөн намар нөхрөөсөө албан ёсоор салсанаа зарласан тэрбээр саяхнаас дурлалдаа шатаж яваа юу гэлтэй гэрэл зургуудыг цахим хуудаснаа оруулах болсон байна. Мисс бүсгүйн хувьд өдгөө 28 настай, ид мандаж байхдаа Алтаншагай гэх үе тэнгийн залуутай нижгэр хурим хийж хүү, охины ээж болсон. Хүү нь өдгөө дунд сургуулийн сурагч болсон бол охин нь 3 настай болжээ.

Read More

Урлагийн ертөнцөд уртын дууны “Шуранхай” хамтлагийн гишүүн, дуучин гэдгээрээ танигдсан Г.Эрдэнэчимэг хэзээнээс монгол бүсгүйн гоо үзэсгэлэн, намба хэв маяг, аалийг өөрийнхөөрөө илэрхийлж ирсэн. Ингэж имидж бүрдүүлэх болсон шалтгаан нь тэрбээр дуучин С.Жавхлантай дэр нэгтгэсэнтэй холбоотой. Ханийнхаа ар талыг бүгдийг дааж явсан тэрээр нөхрөө УИХ-ын гишүүн болтол нь дэмжиж тэтгэж байсан удаатай. Хэзээнээс гоо чамин төрхтэй дуучин бүсгүй харин сүүлийн үед нүүрээ будаж, “нөгөө” хувцасаа өмсөж олны өмнө ил гарах болсон. Араг тэвэрч дөрвөн хүүхдээ төрүүлсэн гэгддэг түүнийг дуучин С.Жавхлангаас тусдаа амьдрах болсон гэх шуум дэгдсэн ч, тэгсхийгээд намжсан. Залуу халуухан насандаа олны өмнө оо энгэсэг түрхэж, гал халуухан төрхтэй харагдаж…

Read More

Айчи-Гакуин их сургуулийн зочин судлаач, Амны хөндийн эрүүл мэндийн олон улсын нийгэмлэгийн зохицуулагч, Уруул, тагнайн сэтэрхий судлалын олон улсын сангийн зохицуулагч Ч.Цэлмүүнийг дуучин гэдгээр нь монголын ард түмэн мэддэг. UBS телевизээс зохион байгуулсан “Universe Best Songs” тэмцээний эхний улирлын ялагч тэрбээр сүүлийн хэдэн жил аралын Япон улсад хүүгийнхээ хамт ажиллаж амьдарч байсан. Тэгвэл тэрбээр эх орондоо иржээ. Өөрийн цахим хуудаснаа нагац өвөө болох Монголын байгалийн шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч доктор Ж.Гарьдхүүтэй гэрэл зургаа татуулсан байна.

Read More

Дуучин гэхээсээ илүү нийгэмд шүгэл үлээгч гэгдэж яваа Нара өөрийн цахим хуудаснаа залуу, халуун, турьхан явсан үеийнхээ зургийг дэлгэжээ. Тэрбээр “Хүмүүс Нараг өргөж дийлэхүү гээд бүр их шоолж байлуу. Мань чинь 2007 он бүү хэл 2012 онд онд Бунжаагийнхаа аавтай болзоод явж бхдаа ийм жижигхэн хүүхэн бсн бгаашд. Жижкээннн амьтан бгааздээ” гэжээ. Цагаан цайлган сэтгэлтэй, цоглог гэдгээрээ дуудуулдаг тэрбээр сүүлийн жилүүдэд жин нэмж 85 кг-аас буухгүй байгаагаа өөрөө онцолдог болсон билээ.

Read More

Энэ сарын сарын 17-ны өдөр Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдсан “Сөүл 2022” олон улсын марафон (42.195) гүйлтийн тэмцээн боллоо. Тус тэмцээнд элит зэрэглэлийн буюу мэргэжлийн тамирчид оролцдог гэдгээрээ онцлог. “Сөүл 2022” олон улсын марафон гүйлтэд A зэрэглэлийн 100 гаруй тамирчид оролцож, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орох эрхийн төлөө өрсөлдсөн юм. Энэхүү тэмцээнд хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ, ахлах ахлагч Д.Гантулга 2:11:18 гүйж дэлхийн аваргад оролцох эрхээ авлаа. Марафон гүйлтийн хувьд олон улсын A зэрэглэлийн тэмцээнд оролцож, стандарт буюу 2:11:30 хугацаанд гүйж эрхээ авдаг журамтай. ОУХМ, ахлах ахлагч Д.Гантулгын хувьд АНУ-ын Орегон мужид 7 дугаар…

Read More

БНХАУ-д “COVID-19”-ийн халдвар тархах хандлагатай буйгаас шалтгаалж нүүрс нийлүүлэлтийн тасалдалтай холбоотой асуудлуудаас сэргийлэх, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах зорилгоор 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бүх төрлийн нүүрсний импортын татварыг тэглэнэ хэмээн БНХАУ-ын Сангийн яамнаас пүрэв гарагт /2022.04.28/ мэдэгдлээ. Тус улсын гангийн үйлдвэрлэлд голчлон ашигладаг антрацит болон коксжих нүүрсний импортын татвар одоо 3%, эрчим хүчний зориулалттай нүүрснийх 6% байдаг бөгөөд импортын татварыг 3-6%-иар бууруулах нь үндсэндээ бүх төрлийн нүүрсний импортын татварыг тэглэнэ гэсэн үг юм. БНХАУ 2021 онд 323.33 сая тонн нүүрс импортоор авсан нь нийт нүүрсний хэрэглээнийх нь найм орчим…

Read More

Халдашгүй байдлын дэд хороо нэр бүхий дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэхээр Прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг дэмжих боломжгүй гэдгийг мэдэгдэн хэвлэлийн хурал хийв. Энэ үеэр Халдашгүй байдлын дэд хорооноос “Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна. Гишүүдээс ирүүлсэн мэдүүлэг, тодруулгыг тодорхой ярих боломж хуулиараа байхгүй. Энэ хэрэг нь Прокурорын байгууллагаас нууцын зэрэглэлтэй ирсэн. Тиймээс цаашид энэ асуудлын талаарх нэгдсэн шийдвэр УИХ-ын нэгдсэн чуулганаар гарна” гэлээ. Гишүүдийг түдгэлзүүлэх асуудлыг нууцын зэрэглэлтэй хэлэлцдэг бөгөөд Халдашгүй байдлын дэд хороо мөрдөн байцаах, хэрэг материалтай бүрэн танилцах эрхтэй байдаг юм. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороог Н.Энхболд ахалдаг бөгөөд…

Read More

Дорнод аймгийн төв Чойбалсан хотын унд, хэрэглээний ус зэвтэй болоод нэлээд удсаныг нутгийн иргэд нийгмийн сүлжээнд мэдээлсээр ирсэн. Уг асуудлыг олон хүн ярьж, шүүмжилж байгаа ч нутгийн удирдлагууд өдийг хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй байгаа аж. Тэд “Өтгөн хар цай” шиг зэвтэй усаар ундаалж, бяцхан үрсээ усанд оруулж байна. Энэ их бохирдол хүний биед хэрхэн шингэж, хордуулдгийг төсөөлөхөд ч бэрх. Иргэд эхнээсээ харшилтай болж нийслэлд ирж эмчлүүлж байна. Хамгийн сонирхолтой нь ийм уснаас дээж авч, шинжилсэн аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь хүртэл хэвийн гэх дүгнэлт гарч байгаа гэх. Тус аймгийн төвд 80 мянган хүн амьдардаг бөгөөд тэд бүгд эрүүл мэнд,…

Read More