Зохиогч: Эрхэм админ

Тураг гогой буюу Хар галууны тоо толгой хэвийн хэмжээнээс хэтэрч байгалийн тэнцвэрт байдал алдагдан, экосистемд ноцтой аюул тулгаран гамшгийн хэмжээнд хүрээд байгааг ӨГИЙ нуур сумын байгаль хамгаалагчид хэлж байна. Энэ гамшиг ганц ӨГИЙ нуурт тохиолдож байгаа биш бөгөөд загас элбэгтэй нууруудад хар галуу хэвийн хэмжээнээс хэтэрч гамшгийн хэмжээнд хүрсэн тухай мэдээлэл зөндөө байна. Хар галууны тоо толгой хэт ихэссэнээр загасны нөөц хомсдох, бусад нүүдлийн шувуудын амьдрах орон зай хумигдан, идэш тэжээл хүрэлцэхгүйн улмаас дайжин одох аюул нүүрлэх тул мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч хар галуутай тэмцэх талаар арга хэмжээ авахыг холбогдох газруудад сануулж буй аж. Уяир нь 5000 хар галууны…

Read More

Рок попын ертөнцөөр аялж яваа уран бүтээлч бол О.Баяржаргал. Урлагийнхан дундаасаа хэлний авьяасаараа гайхагддаг тэрбээр Испани хэлээр өөрийн төрөлх хэл мэт дуулдаг гэдгээрээ онцгой. Тэр дундаа Испани хэлнээ латин америк, пламинго стиллээр дагнан уран бүтээлээ туурвидаг дуучин О.Баяржаргалаас өөр уран бүтээлч монголд байхгүй гэхэд хилсдэхгүй. Сонин содон хэмнэлээрээ сонсогч түмний сонорыг мялаадаг тэрбээр 1990-ээд онд зохиогдож байсан “Нөхөд ноход” дууг шинэчлэн дуулж, дахин тэсрэлт хийв. Дуун дундуур нохойн хуцалт сонсогдох нь сонирхол татаад зогсохгүй, нийгэм тэр дундаа орчин цагийн нөхөрлөлийн үнэн нүүр царайг илэрхийлжээ. Хэзээнээс уран бүтээлээ бусадтай ижилхэн хэвэнд цутгасан юм шиг байхаас цааргадаг тэрбээр тус уран бүтээлээрээ бусдаас…

Read More

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хурлаар Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй, “Бишрэлт групп”-ийн хамаарал бүхий “Монгол мах экспо”, “Бишрэлт пропертиз”, “Веллмарт” ХХК-д холбогдох иргэний хэргийг өчигдөр хэлэлцэхээр товлосон байв. Хурал эхлэхээс өмнө хариуцагч дээрх гурван аж ахуйн нэгжийнхэн тус банкны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан бөгөөд Хөгжлийн банкны нэхэмжилж буй 32.1 тэрбум гаруй төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байна. Улмаар дээрх банкныхан ч үүнийг нь хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болголоо. Уг нь Хөгжлийн банкныхан…

Read More

Дуулах, бүжиглэх, хөгжимдөх, хөгжим зохиох, продюсер хийх зэрэг тал бүрийн авьяастай дуучин Наки буюу Б.Нацагдорж. Тэрбээр Соёл урлагийн их сургуулийг хөгжмийн найруулагч мэргэжлээр төгссөн. Салбартаа 17 жил идэвхтэй ажилласан бөгөөд Ука /Д.Уламбаяр/ Д.Болд, Б.Сарантуяа, Т.Ариунаа, “Камертон”, “Гурван охин” зэрэг алдартай хамтлаг, дуучдын 100 гаруй уран бүтээл дээр ажиллаж байгаа чадварлаг уран бүтээлч юм. Өдгөө дөрвөн хүүхдийн аав болсон тэрбээр өөрийн цахим хуудаснаа гэр бүлийнхээ зургийг дэлгэжээ. Учир нь түүний дөрвөн хүүхдийн хоёр том охин нь нэг өдөр төрсөн бөгөөд тэднийхээ төрсөн өдрийг тэмдэглэсэн байна. Түүний үзэсгэлэнт гэргийг З.Өлзий гэдэг. Тэд анх 2006 онд танилцаж байжээ. Биенээ мэддэг болсноос дөрвөн жилийн…

Read More

“Элдэв зургийн эзэд” нэрээрээ мөнхөрсөн Гавьяат жүжигчин Л.Жанчивдорж, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Дашхүү нарыг монголын ард түмэн андахгүй. Хожмоо тэдний үр хүүхдүүд нь аавуудынхаа урлагийн замаар замнаж яваа. Соёлын тэргүүний ажилтан Г.Дашхүү агсны хүү, “Go”студийн захирал, найруулагч Д.Галбаярыг чамгүй сайн уран бүтээлч гэж урлагийнхан нь дүгнэдэг. Өдгөө “хөөрхөн” тодотголтой жүжигчин Хулангийн нөхөр болсон тэрбээр жингээ хасаад моделийн карьеараа эхлүүлжээ. Түүний хаясан жил 20 кг бөгөөд одоо булчингаа ургуулах “ажилтай” болжээ. Ямартаа ч, хичээл зүтгэл гэдэг эрүүл байхын үндэс. Бүсгүйчүүдийн атаархал төрүүлж, турах гэсэн мөрөөдлийг нь бут зохьсон найруулагч Д.Галбаяр та загварын ертөцөд тавтай морил.

Read More

Парламентийн өчигдрийн хуралдаанаар гэр хорооллын айлуудын жорлонг улсын төсвийн мөнгөөр шинэчлэх саналыг оруулж ирэн, батлуулсан хүн бол УИХ-ын гишүүн М.Оюунчимэг. Өөрийнхөө попыг гайхуулж, хэн нэгэн “шуналт”-ны лоббиг хийсэн энэ эрхэм гишүүний хүү Б.Энхмөрөн ээжээсээ дутахгүй зартай. Эрх мэдэлтэй ээжийнхээ буянаар ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар хууль бусаар томигдож улмаар оюутан байхдаа Боловсролын зээлийн сангаас авсан 22,000 ам.доллараа өнөөг хүртэл төлөөгүй болох ил болж байв. Тэгвэл тэрбээр Forbes Mongolia сэтгүүлд гарсан гэнэ шүү. Чухам ямар гавьяа байгуулсан гэж гарч байгаа нь тодорхойгүй. Б.Энхмөрөнгийн хувьд өдгөө 29 настай, БНХАУ-д газрын тосны чиглэлээр төгссөн гэдэг. АПУ компанийг үүсгэн байгуулагч П.Батхүү агсныг амьд…

Read More

Урлагийн ертөнцөд өөрийн бүхий л амь, амьдралаа зориулж яваа хүн бол МУГЖ Т.Ариунаа. Өдгөө 50 насны босго алхсан тэрбээр хүний, өөрийн нийлсэн хоёр хүүтэй. Том хүү Б.Алдар нь бага залуудаа эцэг, эхийнхээ чихнээс нэлээдгүй хонх уяж явсан ч, гэр бүл зохиож, өөрөө эцэг болсноос хойш нам гүм амьдрах болсон. Харин дуучин Т.Ариунаагаас төрсөн ганц хүү болох Б.Өнөболд хэдийнэ эрийн цээнд хүрч, хэд хэдэн бүсгүйтэй жиг жуг ургуулж байсан түүхтэй. Түүний анхны аав ээждээ ирээдүйн эхнэрээ хэмээн танилцуулж байсан бүсгүй бол Энхнамир гэх адтай бүсгүй. Сэтгүүлч мэргэжилтэй энэ бүсгүй өдгөө The voice of Mongolia шоунд тун амжилттай өрсөлдөж яваа юм. Дуучин…

Read More

20 гаруй жилийн өмнөөс нэвтрүүлэгч гэдгээрээ олонд танигдсан жүжигчин Ч.Ундрал хоёр дахь амьдралаа өөрөөсөө 10 гаруй насаар дүү залуутай эхлүүлсэн. МҮОНТ-ийн Хит хөтөлбөрийн хөтлөгч асан Д.Даваанямын хүү Даваадоржтой ханилсан тэрбээр Дагинаа хэмээх хөөрхөн охин төрүүлж өгсөн. Тэгвэл өнөөдөр Д.Даваадоржийн 30 насны төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр төрсөн өдрөөрөө хандив болгож түлэнхийн төвд эмчлүүлж буй хүүхдүүдэд хандивласан байна. Энэ тухайгаа тэрбээр “Ингээд 30 нас хүрчих гэж. Миний хүсэл сонирхлыг хүндэлж хандив илгээсэн найзууддаа маш их баярлалаа. 2.000 төгрөгөөс 1.000.000 төгрөг хүртэл төрсөн өдрийн бэлэг хэлбэрээр сайхан сэтгэлийн өргөл өргөсөнд баярлалаа. Нэгт нэггүй нэр дурдмаар байгаа ч сайхан сэтгэлд хэмжээ үгүй билээ.…

Read More

Ипотекийн зээл бол банкны бусад зээлийг бодвол урт хугацаатай гардаг онцлогтой. Энэ урт хугацаат зээлийг арилжааны банк өөрийн эх үүсвэрээр олгоход хоёр хүндрэл тулгардаг. Эхнийх нь хугацааны хувь банкны эх үүсвэр богино хугацаатай байдаг. Хоёрт нь бол хүү. Банкны өөрийн эх үүсвэр өндөр өртөгтэй байдаг… АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг буюу USAID Монгол Улсын банк санхүүгийн нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр зөвлөмж /2005 онд/ гарсан байдаг… Банк санхүүгийн хоёрдогч зах зээл дээр үйл ажиллагаа явуулах хувийн хэвшлийн байгууллага байгуулах нь оновчтой гэдэг зөвлөмж өгсөн. Үүний дагуу Монголбанк арилжааны 10 банк хамтран МИК-ийн /2006 онд/ үүсгэн байгуулсан. Дэлгэрэнгүй: https://youtu.be/fh19JP_Wc24

Read More

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр утсаар ярих үеэр талууд ойрын хугацаанд хилийн Бургастай-Лаоемяо авто замын боомтыг нээн ажиллуулахаар тохиролцсоны дагуу 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тус боомтыг албан ёсоор нээн ажиллуулж эхэллээ. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилийн Бургастай-Лаоемяо авто боомт нь хоёр талын шинжтэй байнгын ажиллагаатай боловч цар тахлын улмаас 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 1 жил 4 сар гаруй хугацаанд хаалттай байсны эцэст ийнхүү нээгдэж уул уурхайн…

Read More