Зохиогч: Эрхэм админ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар (НХААГ)-ын мэргэжилтэн Ариунсанаа, ахлах мэргэжилтэн Болдбаатар нарыг бусдаас хахууль авсан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэллээ.Уг хоёр мэргэжилтэн албан тушаалаа ашиглаж, тус газраас зарласан сонгон шалгаруулалтад шалгарсан аж ахуйн нэгжийн удирдлагаас хахууль хуваан авсан хэрэгт холбогдоод буй юм. Мөрдөгчид өчигдөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албан өрөө, гэр, автомашинд нь нэгжлэг хийх үеэр нэгнийх нь автомашинаас 10 000 ам.доллар эд мөрийн баримт болгож хураан авчээ. Улмаар Эрүүгийн хуулийн 22.4-т заасан “ Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд мөнгө авсан” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон 48 цагийн хугацаатай албадан саатуулсан байна. Тэдэнтэй хамт…

Read More

Хөдөлмөр халамж үйлчилгээний бүртгэлийн систем доголджээ. Улмаар БНСУ-аас захиалсан гэрээт ажилтны бүртгэлийг ирэх сард дахин явуулж 2800 иргэн нэмж бүртгэхээр болсон байна. БНСУ-руу гэрээт ажилтнаар явах хүсэлтэй иргэдийн бүртгэл энэ сарын 25-нд цахим системээр явагдсан. Систем өглөөний 09 цагт нээгдэж, 2200 иргэнийг бүртгэнэ гэх мэдээллийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас өгч байв. Эдгээр бүртгэгдсэн иргэдээс 350 нь сонгон шалгаруулалтаар тэнцэж, ажил олгогчийн саналыг хүлээн авч, БНСУ-руу ажилд зуучлуулах юм. Гэтэл бүртгэлийн систем товлосон цагтаа нээгдээгүй төдийгүй бүртгэлийн системд доголдол гарч гацжээ. Иймд ирэх сард дахин бүртгэл явуулахаар болжээ. Ингэхдээ урьд жилүүдийнх шиг дүүрэг дүүрэг дээрээ оочер дараалал үүсгэн бүртгэх үү, дахин…

Read More

Урд хил хаалттайгаас болж барилгын материалын материалын үнэ өсч, үүнийг даган орон сууцны үнэ ч нэмэгдсээр байна. Үл хөдлөхийн үнэ өсч байгаатай холбоотойгоор иргэдийг байр захиалах гэрээг хийж, урьдчилгаа хийсний дараагаар барилгын компаниуд мкв-ийн үнийг нэмж зөрүү төлбөр нэхэх асуудал гарч байна. Хэрэв зөрүү төлбөрийг төлөхгүй бол гэрээг цуцлахыг шаардаж байгаа аж. Гэрээг цуцалсан тохиолдолд иргэн 10-20 хувийн торгууль төлж үлдэгдэл төлбөрийг авах болсон нь хөндөх асуудал юм. Хэрэв гэрээг цуцалж өөр газар захиалга өгөхөөр болвол нийт төлөлтийн 20 хувийг гэрээний дагуу торгуульд өгч дараагийн байрны урьдчилгаанд ч хүрэхгүй, байр ч үгүй, мөнгө ч үгүй болох нөхцөл байдал үүсээд байгаа…

Read More

Манай улсад зээл авч байгаа иргэн бүр зээл олгож буй арилжааны банканд зээлийн шимтгэл төлдөг. Тэгвэл арилжааны банк хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, зээл судалсны шимтгэл хэмээн олгож буй зээлийн дүнгийн 1% -ийг биднээс авч байгаа нь хууль бус гэдгийг 3 шатны шүүх үзжээ. Банк зээлдэгчээс зээлийн шимтгэл авах нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш Д.Энхзулаас тодрууллаа. Тэрбээр “Шимтгэлийн асуудлыг иргэний эрх зүйн талаас нь авч үзэх ёстой. Банкны боловсруулсан зээлийн гэрээнд шимтгэлийн талаарх зохицуулалтыг тусгасан байдаг. Банк, бусад зээл олгогч санхүүгийн байгууллагын зээлийн гэрээний дийлэнх нөхцөл нь гэрээний стандарт нөхцөл байдаг. Үүнд шимтгэлийн талаарх зохицуулалт…

Read More

-Борын Ганзориг хэмээх хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг залууг түүний хэрэгт холбогдуулав- “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг өчигдөр бусдад давуу байдал олгосон хэд хэдэн гэрээ байгуулж их хэмжээний хахууль авч байх үйлдэл дээрх нь АТГ-ын ажилтнууд дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тэрбээр 3000 ам.доллар бусдаас авч байсан гэнэ. Э.Номинчулуунд холбогдох хэргийг ЭЦА-наас АТГ-т шалгуулахаар шилжүүлээд удаагүй. Тус газарт шалгуулж байхдаа ийнхүү дахиад гэмт хэрэг үйлдсэн учраас 48 цагийн хугацаатай албадан саатуулсан байна. Ингэснээр түүнд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал олгосон гэх үйлдлээс гадна хээл хахууль авсан хэмээх үндэслэлээр нэмж шалгаж эхэлж буй.…

Read More

Увс аймгийн Сагил сумын 3 дугаар баг, “Улаан даваа” гэдэг газар өчигдөр буюу 04.27-ны өдрийн 12:38 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 12:47 цагт цахим шуудангаар ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.

Read More

“Эрдэнэс Тавантолгой” ХК  Монгол Улсдаа анхлан ISO 37301:2021 Нийцлийн (комплайнс) менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүний дагуу “Монсертф” ХХК-ийн аудитын баг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффис болон Өмнөговь аймаг дахь Салбар уурхай дээр ажиллаж стандартын шаардлагын дагуу 1 дүгээр шатны аудитыг амжилттай хийж дууслаа. Тус аудитын үнэлгээний үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК үйл ажиллагаандаа сайжруулалтыг хийснээр 2 дугаар шатны аудит явагдаж баталгаажуулах боломж бүрдэх юм. ISO 37301:2021 Нийцлийн (комплайнс) менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо стандартуудыг “Эрдэнэс Тавантолгой” ХК анхлан нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд уг жишгийн…

Read More

“Эрдэнэс Тавантолгой” ХК  2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөө батлуулан хэрэгжүүлж буй. Уг бизнес төлөвлөгөөний дагуу үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлээд байгаа юм. Төслүүд хэрэгжиж эхэлснээр 7200 орчим ажлын байр шинээр бий болохоор тооцож байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах зорилгоор “ETT JOB FAIR” нээлттэй ажлын байрны өдөрлөгийг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгууллаа. Тус өдөрлөгт “Эрдэнэс Тавантолгой” ХК болон бүрэлдэхүүн, гэрээт, туслан гүйцэтгэгч зургаан компани оролцсон бөгөөд нийт 477 ажлын байрыг нээлттэй зарлаж 1136 иргэн анкетаа ирүүлжээ. Үүний дагуу анкет шалгаруулалтад тэнцсэн ажилтнуудын сонгон шалгаруулалтыг явууллаа.

Read More

“Эрдэнэс Тавантолгой” ХК  Монгол Улсдаа анхлан ISO 37301:2021 Нийцлийн (комплайнс) менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүний дагуу “Монсертф” ХХК-ийн аудитын баг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффис болон Өмнөговь аймаг дахь Салбар уурхай дээр ажиллаж стандартын шаардлагын дагуу 1 дүгээр шатны аудитыг амжилттай хийж дууслаа. Тус аудитын үнэлгээний үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК үйл ажиллагаандаа сайжруулалтыг хийснээр 2 дугаар шатны аудит явагдаж баталгаажуулах боломж бүрдэх юм. ISO 37301:2021 Нийцлийн (комплайнс) менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо стандартуудыг “Эрдэнэс Тавантолгой” ХК анхлан нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд уг жишгийн…

Read More

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22 тоот   тогтоолын нэгдүгээр хавсралт “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ЗАР “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 08:00 цагт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв хаягт байрлах компанийн байрнаас www.ett.mn веб хаягаар (live цонх) цахим хэлбэрээр хуралдана. Ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: 1. Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай; 2. Тогтоолд нэмэлт оруулах тухай. Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь…

Read More