“Сонголт”, “Хайрын Эрэлд” “Хувь тавилангийн ээдрээ” зэрэг телевизийн олон ангит кинонд тоглож олонд танигдсан залуу жүжигчин, дуучин Ж.Мөнгөнсүхийг “Гэрэлтэй цонх” нэвтрүүлгийн хөтлөгч,”Эмоци” продакшний жүжигчин байсныг мэдэхгүй хүн ховор. Ид мандаж байхдаа эхнэр хүүхдээ сольсон яланд унаж явсан тэрбээр өдгөө чөлөөт уран бүтээлч болжээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө The voice of Mongolia шоунд оролцож явсан тэрбээр өдгөө өөрийн сонирхлоороо дуулж, хуурдсан хэвээрээ.
Зохиогч: Эрхэм админ
Өнгөрсөн “Эр цэргийн баяр”-ын өдөр Монголын залуучуудын холбооны орон тооны бус зөвлөх, БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл твиттертээ төв талбайд 2000 шил архи асгахаа мэдэгдсэн. Харин яг тэр өдөр үүнийгээ “Маркетинг байсан. Ерөөсөө л хүмүүсийн анхааралд оруулж, хандалт авах зорилготой. Түүнийгээ ч биелүүлсэн. Одоо залуус манай зорилго, зорилтыг илүү сайн ойлгосон” хэмээн хэлсэн нь бусдын эгдүүцлийг төрүүлж байв. Тэр цагаас хойш “Архи асгадаг” хочтой болсон тэрбээр эгэл иргэдийнхээ дунд алхаж яваа нь манай папарацийн дуранд өртжээ. Түүний хувьд нийгмийн асуудалд бусад ИТХ-ын төлөөлөгч нар шиг “ус балгасан” мэт чимээгүй суудаггүй. Өөрийн сонгогдсон иргэдийнхээ санал бодлыг байнга сонсож, шаардлагатай бол газар дээр…
Дуучин Б.Баяр-Отгон дуулсан “Нүдэн гоо” дууны клип өнгөрсөн жилийн хөл хорионы үеэр олны анхаарлыг ихээхэн татаж байна. “Намайг дагаад цэнгэ”-ээс ч задгай клиптэй, бүх насныхан үзэхэд зохимжгүй уран бүтээл болж гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөсөн. Нөгөө талаар нийтийн дууны хэв маягийг эвдсэн, шинэлэг клип болжээ гэж сайшаах ч хэсэг байсан. Тэгвэл уг клипэнд нүцгэлж тоглосон бодибилдинг, фитнессийн тамирчин Б.Сугарсүрэнгийн өөр төрхийг манай папараци дуранджээ. Бодибилдингийн анхны монгол тамирчдын нэг тэрбээр анхны фитнесс мисс. ОУХМ цолтой, шүүгчийн А зэрэглэлийн зэрэгтэй нэгэн юм. Түүний хувцастай гэрэл зургуудийг сонирхуулж байна.
Засгийн газраас “Кью Эс Си” ХХК-ийн концессоор эзэмшиж байсан ” Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг төрд авах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Сахал Эрдэнэбилэгийн өмчүүдийг төрд бүртгэсэн байна. Энэ хүрээнд түүний “Bly Skay” товерийн найман давхарын нийт талбайг төрийн өмчид бүртгэжээ. Энэ эзэмшлийн газрыг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”ийн мөнгөөр худалдан авч “Кью Эс Си” компани нь оффис болон түрээсийн байдлаар ашиглаж байжээ.
Модель машин сонирхогч, цуглуулагч хэн бүхний заавал очиж үзэх ёстой нэгэн сонирхолтой үзэсгэлэнг манай сайт онцолж байна. Сонирхол, хоббигоороо нэгдсэн цуглуулагч нар өөрсдийн цуглуулгынхаа дээжээс сонгон автомашины модель сонирхогч, цуглуулагч нарт зориулан Rolls-Royce, Bentley, Ferrari, Mercedes-Benz, Porsche, Maybach, Bugatti, Lamborghini, Audi зэрэг сор болсон, хамгийн үнэтэй автомашины моделиудыг дэлгэжээ. Фэйсбүүкт “Модель машин сонирхогчдын” групп гэж байдаг бөгөөд тус групп 3000 гаруй гишүүнтэй. Тэд нарын 50 орчим нь цуглуулагч. Цуглуулагч нар модель машинуудаа ихэнхдээ Хятадаас онлайнаар захиалан авдаг байна. Монголд модель машин худалдаалдаг дэлгүүр байхгүй. Үнийн хөөрөгдөл хийхгүйгээр Хятадын жижиглэнгийн үнээр нь модель машинуудаа авдаг аж.
Нэр дэвшигчээс яллагдагчаар татагдаагүй тухай лавлагаа шаардахгүй
Атандорнод Монгол” компаний захирал Т.Ганболдын эхнэр Х.Янжингаажид ингэж бичжээ. Би өнөөдөр ийм юм бичихдээ тулж байгаадаа үнэхээр гутарч байна. 16 жилийн турш 4 эрүүл сайхан хүүхдийн аав ээж болж, 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө хамт бүтээчээд хамаг бузар булай нь ил болмогц хууль ёсоор өөр дээрээ авах ёстой хүүхдүүд болон эд хөрөнгийн маргааныг маань улстөртэй холбож, намайг явдал суудалтай болгож буй нь хөх инээд, харуусал хоёрыг зэрэг хүргэж байна. Ганболд бид хоёрын салалт шүүхээр үнэн зөв явж дуустал чимээгүй байя, таарч тохирохоо болиод салсан ч гэсэн хүүхдүүдийнхээ аавын нэр хүндийг бодоод олон нийт битгий хэл хамаатан садандаа хүртэл надтай яаж…
Эвдрээгүй зам хуулж, элэгдээгүй бродюр солин хөрөнгө мөнгө урсгаж буй нөхцөл байдлыг олон нийт хурцаар шүүмжлэн, эгдүүцэж байгаа. Яг энэ цаг үед нь Авто зам засвар, арчлалтын компанид шигсэн, ажилдаа, төсвийн хөрөнгө мөнгөнд өөриймсөг бус хүний, хатуухан хэлбэл хулгайн сэтгэлээр ханддаг удирдлага, нягтлангуудаас салахгүй бол нийслэлийн автозам хэзээ ч бүрэн зориулагдсан хөрөнгөөрөө засагдаж, арчлагдахгүй гэдгийг эх сурвалжаас хэлж байна, Хотын дарга аа… Нийслэлийн авто зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-ын жолооч, ажилтнуудаас доорх мэдээллийг ирүүлж буй бөгөөд олон он дамнасан эл бусармаг байдлыг таслан зогсоохгүй бол хэрээс хэтэрч, нэг л өдөр тус газрын жолооч нар хэрэгт холбогдож болзошгүй байгаа бололтой. Учир…
Арабын Вант Улсад нэг хүний нүүрийг 5-10 сая төгрөгөөр буддаг хэмээн “томордог” makeup артист Беллатай холбоотой санал гомдол сүүлийн үед тасрахаа болилоо. Тав хоногийн сургалтаа 750 мянган төгрөгөөр үнэлж, хичээл заадаг тэрбээр “мөнгөний үнэр” аван өөрийнхөө мөн чанарыг харуулж яваа бололтой. Чанаргүй сургалттай, харилцааны соёлгүй гэх шүүмжлэл сонсох болсон тэрбээр төлбөрөө төлөөд сургалтад сууж амжаагүй үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг буцаан олгохгүй, бултаж гүйх болсон байна. Түүний сургалтад суухаар 750 мянган төгрөгөө төлсөн ч ар гэрийн асуудал, эрүүл мэндийн шалтгааны улмаас сургалтад нь сууж амжаагүй хүмүүс Беллагаас буцаалт хийхийг хүсэхэд “Буцааж өгнө” гэж хэлчхээд утсаа авахгүй байх, чатад хариу өгөхгүй байх зэргээр “мурьж”…
Дэлхийн оюуны өмчийн өдөр, Монголын Улсын оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан үндэсний баялаг бүтээгчид болон оюуны үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, хамгаалах их үйлсэд мэдлэг, чадвар, бие сэтгэлээ зориулан ажиллаж байгаа шилдэг зохион бүтээгчид, салбарын оролцогчид, оюуны өмчийн байгууллагын нийт албан хаагчид, тэдний гэр бүл, ахмад ажилтан Та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Оюуны өмчийн талаарх мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, шинийг санаачлагч, шилдэг зохион бүтээгчдийн улс орны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж байх зорилгоор Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас бий болгосон энэхүү өдрийг дэлхий нийтээр 22 дахь удаагаа тэмдэглэж байна. Өнөөгийн залуусын ирээдүйн сайн сайхны төлөө өөрсдийн оюун ухаан, эрч хүч,…
