Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Тус хуралдаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам оролцож, шүүхийн төсвийн талаарх гишүүдийн асуусан асуултад хариулж, хариу тайлбар өгч, шүүх эрх мэдлийг хараат бусаар хэрэгжүүлэх тухай байр сууриа илэрхийллээ.
Зохиогч: Эрхэм админ
ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотоос Улаанбаатар луу зорчиж явсан “Ланд круйзер-200” загварын автомашин энэ сарын 21-ний 05.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараагийн нутаг, Баянголын гүүрний орчимд осолдож, түүнд сууж явсан хүмүүсийг ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “МТ-1110” нисдэг тэргээр нийслэлд авчирсан билээ. Энэ өдөр Буянт-Ухаа дахь нисэх буудлаас дээрх ангийн нисдэг тэргээс гадна зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэг хөөрч Төв аймгийн Заамар сумын нутаг дахь алтны уурхайд осолд өртсөн иргэнийг нийслэлд авчирсан аж. Хэд хэдэн эх сурвалжаас авсан мэдээллээр Заамар сумын III багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Илтгоулд” ХХК-ийн олборлолтын талбайд…
Улс төрийн тогооноос төрсөн найзууд цөөнгүй. Үзэл санаа, үйл хэргээрээ нөхөрлөдөг тэдний дундаас УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Энхбаяр нар хоорондоо дотно нөхөрлөдөг ажээ. Тэд өнгөрсөн амралтын өдөр ууланд гарч, агаар амьсгалангаа цагийг өнгөрүүлсэн бөгөөд үүнийгээ гэрэл зурагт дурсгал болгон үлдээсэн байна. Энэ зургаа эрхэм гишүүн Д.Цогтбаатар өөрийн цахим хуудаснаа нийтлэхдээ “Монгол банхарууд” хэмээн онцолсон байна. Тус зурганд эрхэм төрийн түшээд нэг ширхэг монгол банхартай зургаа татуулсан ч “банхарууд” хэмээн олон тоон дээр онцолсон нь Ж.Энхбаярыг хэлж буй гэлтэй. Ямартаа ч, эрхэм найзыгаа монгол банхартай зүйрлэдэг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын дурсгалын зургийг сонирхуулж байна.
Сошиал ертөнцөд М.Чингисхаан нэрээр танил болсон иргэн М.Баасанжаргал өчигдөр зогсох эрхгүй газар зогсож замын цагдаа нар шалгуулжээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа лайв хийж “Ядуу Чингис хаанд нь зогсоолын мөнгө байхгүй. Цагдаа нар хэрхэн ажиллахыг харцгаая” гэх зэргээр албан үүргээ гүйцэтгэж яваа цагдаа нарыг нэр устай нь зарлажээ. Олон эхнэртэй, өөрийгөө энэ цагийн Чингисхаан хэмээн тодорхойлдог тэрбээр нэг бус удаа хууль дүрэм зөрчиж буй юм. Тэрбээр жолооны эрхээ хасуулсан, даатгал оношлогоонд огт ороогүй, автомашиныхаа татварыг төлөөгүй гэдгээ үнэнээр нь хэлж байв. Уг хууль бус үйлдлүүдээ зөвтгөж, цагдаагийн албан хаагчдын тавьсан шаардлагыг үл биелүүлжээ. Түүний хувьд иймэрхүү Замын хөдөлгөөний дүрэм…
Соёлын сайд Ч.Номин өнгөрсөн хөл хорионы үер буюу 2021 онд хоёр тэрбум төгрөгөөр хөгжмийн зэмсэг худалдан авч багагүй шуугиан дэгдээж байсан удаатай. Өөрөөр хэлбэл, Улсын филармонид хөгжмийн зэмсэг худалдан авах хоёр тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй багц тендер зарлаж, эл мөнгийг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхээр тусгасан. Тендерт таван компани оролцсоноос Протек, Эгшиглэнмагнай, Профешнл-Арт гэсэн гурван компани шалгарч хөгжмийн зэмсгийг хуваан нийлүүлсэн. Шалгарсан компаниудаас Протек ХХК- Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн модон үлээвэр хөгжмийн зэмсэг шинэчлэх ажлыг- 781,308,600 төгрөгөөр, найрал хөгжмийн гуулин үлээвэр хөгжмийн зэмсэг шинэчлэх ажлыг- 466,285,600 төгрөгөөр нийлүүлэх тендерт ялсан байдаг. Бараг хоёр тэрбумын 1.2 тэрбум төгрөгийг буюу тендерийн…
Барилгын салбартаа манлайлагч мэт боловч байнга хэл ам таталж байдаг, барьсан барилгууд нь асуудал дагуулдаг компанийн нэг “Эко констракшн” ХХК. Баригдаж байгаа барилгаас нь төмөр унаж хүний аминд хүрчихдэг, ашиглалтад орсон орон сууцных нь лифт нь байнга гацдаг. Тансаг зэрэглэлийн бүсэд орших үнэтэй хотхоных нь бохирын шугам нь асуудал дагуулж, оршин суугчид нь долоон хоногоор усаа таслуулдаг. Хотын А зэрэглэлд байрлалтай, өндөр үнэтэй хотхоны оршин суугчид хэдэн хоногоор хэрэглээний усаа таслуулж эцэс сүүлдээ цагаар ирэх зөөврийн усанд дугаарласан, өрөөнүүдийн метр квадрат нь гэрчилгээн дээрх тэмдэглэгдээндээ хүрэхгүй дутсан, паар нь хагарсан, цонх нь муу, ашиглалт тааруухан гэх мэтээр түүний барьсан…
Ц.Алдармаа: Муу л юм болбол надаас өөр муулах хүн Монголд байхгүй юу. Т.Ганболдын эхнэр Х.Янжингаажидын мэдэгдэлд нэр дурдагдсан тэрбээр дараах тайлбарыг хийлээ. Өнөөдөр айл гэр үймүүлсэн хэрэгт холбогдоод гайхлаа. Хүмүүс яасан ч аймшигтай юм.Би тоохгүй олон жил явсан. Энэ бол хэрээс хэтэрлээ.Монголд хүнтэй танилцаад явж байж болдгүй юмуу. Тааралдсан эр болгонтой холбоод байх юм.Би амьдралтай хүний хань, эх хүн. Зүгээр байгаа хүн рүү дайрч болохгүй.Би өсвөр насны хүүтэй хүн намайг зүгээр тайван орхи. Надад хүний амьдрал сүйтгэсэн зүйл байхгүй.Би шүүхэд хандана. Хөл хүрэх газар болтлоо явна. Алдармаа дуугай байж байдаг гэж бодоод байгаа юмуу.Миний ард аав ээж амраг садан хайртай…
Боловсрол телевизийн уран бүтээлчид “Endemol Shine” группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг тав дахь жилдээ үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас урлагийн салбарын үйл ажиллагаа түр завсардаж, “Яг түүн шиг” шоу ч хоёр жил зохиогдоогүй юм. Харин тун удахгүй Боловсрол телевизийн уран бүтээлчид 15 жилийн ойдоо зориулан шинэлэг дүр төрх, содон үзүүлбэрүүдээр дүүрэн “Яг түүн шиг” шоугаа толилуулахад бэлэн болжээ. Энэ удаагийн шоунд “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын оролцогч С.Зоригт “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын оролцогч Х.Баярмаа “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын оролцогч С. Баянмөнх “Яг…
М. Баасанжаргал нэрээ М.Чингисхаан болгосон сошиал одыг танихгүй хүн ховор. Хэдхэн хоногийн өмнө бага хатнаа гэж дууддаг А.Анхжин гэх бүсгүйгээс Ардмэргэн хүүтэй болсон тэрбээр анхны эхнэртээ төрсөн өдрийн мэнд хүргэжээ. Улмаар “Их хатандаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Та миний наран юм шүү” хэмээн бичжээ. Тэрбээр энэ бүсгүйгээсээ долоон настай хүүтэй бөгөөд тусдаа амьдардаг юм.
Дэлхий нийтээрээ Комбуча ундаа бол эрүүл мэндийн ундаа гэдгийг хүлээн зөвшөөрөөд буй энэ он жилүүдэд монголчууддаа тус ундааны гайхамшгийг мэдрүүлсэн хүн бол О.Бямбагэрэл хэмээх энэ бүсгүй. Эгэл даруухан, хөөрхөн төрхтэй энэ эмэгтэй аль 2010 оноос комбучаг судлан хөрсөн дээр буулгасан гавьяатай нэгэн. Бусад бизнес хатагтай нар шиг хийсэн бүтээснээрээ цээжээ дэлдээд онгирч гүйгээд байдаггүй эрдэмт даруухан О.Бямбагэрэл бүсгүйг манай сайтын папараци дурандаа буулгажээ. Түүний монголдоо үйлдвэрлэн гаргадаг Комбуча ундаа нь антиоксидант агууламж өндөр ба биеийг цэвэрлэж, сахарын хэмжээг бууруулдаг. Байгалийн амьд пробиотик бактери, амин хүчил, ферментүүд агуулдаг. Биеэс хорт бодис гадагшлуулдаг тул өтгөн хаталт, хоол шингээлтэд сайнаар нөлөөлөх зэрэг олон…
