Зохиогч: Эрхэм админ

Эвдрээгүй зам хуулж, элэгдээгүй бродюр солин хөрөнгө мөнгө урсгаж буй нөхцөл байдлыг олон нийт хурцаар шүүмжлэн, эгдүүцэж байгаа. Яг энэ цаг үед нь Авто зам засвар, арчлалтын компанид шигсэн, ажилдаа, төсвийн хөрөнгө мөнгөнд өөриймсөг бус хүний, хатуухан хэлбэл хулгайн сэтгэлээр ханддаг удирдлага, нягтлангуудаас салахгүй бол нийслэлийн автозам хэзээ ч бүрэн зориулагдсан хөрөнгөөрөө засагдаж, арчлагдахгүй гэдгийг эх сурвалжаас хэлж байна, Хотын дарга аа… Нийслэлийн авто зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-ын жолооч, ажилтнуудаас доорх мэдээллийг ирүүлж буй бөгөөд олон он дамнасан эл бусармаг байдлыг таслан зогсоохгүй бол хэрээс хэтэрч, нэг л өдөр тус газрын жолооч нар хэрэгт холбогдож болзошгүй байгаа бололтой. Учир…

Read More

Арабын Вант Улсад нэг хүний нүүрийг 5-10 сая төгрөгөөр буддаг хэмээн “томордог” makeup артист Беллатай холбоотой санал гомдол сүүлийн үед тасрахаа болилоо. Тав хоногийн сургалтаа 750 мянган төгрөгөөр үнэлж, хичээл заадаг тэрбээр “мөнгөний үнэр” аван өөрийнхөө мөн чанарыг харуулж яваа бололтой. Чанаргүй сургалттай, харилцааны соёлгүй гэх шүүмжлэл сонсох болсон тэрбээр төлбөрөө төлөөд сургалтад сууж амжаагүй үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг буцаан олгохгүй, бултаж гүйх болсон байна. Түүний сургалтад суухаар 750 мянган төгрөгөө төлсөн ч ар гэрийн асуудал, эрүүл мэндийн шалтгааны улмаас сургалтад нь сууж амжаагүй хүмүүс Беллагаас буцаалт хийхийг хүсэхэд “Буцааж өгнө” гэж хэлчхээд утсаа авахгүй байх, чатад хариу өгөхгүй байх зэргээр “мурьж”…

Read More

​Дэлхийн оюуны өмчийн өдөр, Монголын Улсын оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан үндэсний баялаг бүтээгчид болон оюуны үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, хамгаалах их үйлсэд мэдлэг, чадвар, бие сэтгэлээ зориулан ажиллаж байгаа шилдэг зохион бүтээгчид, салбарын оролцогчид, оюуны өмчийн байгууллагын нийт албан хаагчид, тэдний гэр бүл, ахмад ажилтан Та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. ​Оюуны өмчийн талаарх мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, шинийг санаачлагч, шилдэг зохион бүтээгчдийн улс орны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж байх зорилгоор Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас бий болгосон энэхүү өдрийг дэлхий нийтээр 22 дахь удаагаа тэмдэглэж байна. ​Өнөөгийн залуусын ирээдүйн сайн сайхны төлөө өөрсдийн оюун ухаан, эрч хүч,…

Read More

Дуучин гэхээсээ илүү хөгжмийн зохиолч гэдгээрээ олонд танигдсан хүн бол дуучин Н.Баасандорж. Тэрбүр зохиосон дуугаа өөрөө дуулаад байдаггүй тэрбээр урын сандаа чанартай ганц хоёр дуутай. Бага залуугаасаа уртын дуу дуулсаар өдий хүрсэн тэрбээр морины тухай дуу дуулах дуртай гэдгээ нуудаггүй. Дуулсан дуугаараа хийморио сэргээдэг гэдгээ ч ил хэлдэг. Н.Баасандоржийн хувьд Баянхонгор аймгийн Гурван булаг суманд төрж, суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд нутагтаа дуу хөгжмийн багшаар дөрвөн жил ажиллаж байжээ. Энэ цагаас өөрийгөө хөгжмийн багш хийх хүн биш юм байна гэж мэдэрсэн гэдэг. Түүний аав Норов гуай ардын авьяастай хүн байсан аж. Тиймээс хоёр дахь хүү Н.Баасандорждоо долоон настайд нь уртын дуу…

Read More

“Хүрээний хөөрхөн Дэнсээ юү”, “Нүд хөмсгийг чинь харъя л даа” зэрэг дуугаараа ард түмний сэтгэлд хоногшсон уран бүтээлч бол Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын консерваторийн багш Х.Үнэнхүү. Тэрбээр өдгөө өөрийнхөө авьяаслаг, хөөрхөн охин Ү.Уртнасантайгаа ОХУ-ын нийслэл Москва хотноо аялж яваа аж. Түүний охин аавынхаа уран бүтээлийн замналыг үргэлжлүүлсэн, чамгүй авьяаслаг дуучин гэдгээ хоёр жилийн өмнө “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлэгт оролцож харуулж байсан. Авьяаслаг концертмейстер Ү.Уртнасан “The Voice of Mongolia” шоуны тайзнаа бүхий л цаг үеийн хит гэгддэг “Hallelujah” дууг дуулж, шүүгч үзэгчдийн зүрх сэтгэлийг хөдөлгөж шүүгч Д.Болдын багт орж байсан удаатай. Авьяаслаг бүсгүй Монгол Улсын консерваторийн төгөлдөр…

Read More

Нэгэн иргэн цахим хуудаснаа оройн хоолоо хийхээр мах хөшиглөж байтал бууны сум гарч ирсэн тухайгаа онцлоод, малчид малаа буудаж алдаг болсон юм уу, хэмээн бичжээ. Иргэн тус хонины махаа иргэд бидний ярьж заншсан “Дэнжийн 1000” буюу Хүчитшонхор захаас худалдан авсан байна. Өнгөрсөн өвөл нийт нутгаар цаг агаар сайхан байсан тул мал сүрэг зуд турханд зутралгүй онд мэнд орж байна. Таван хошуу малын тоо толгой 66 саяд хүрч, түүхэн дээд амжилт тогтоов. Гэхдээ цаг агаарын таатай байдал малын хулгайг нэмэгдүүлдэг сөрөг талтай аж. Учир нь малчид малаа нядлах нь цөөрч, ингэснээр махны хомсдол үүсэх нь зах зээлийн хууль. Хомсдол үүссэн үед…

Read More

“Reaction” продакшн дэлгэцийн бүрэн хэмжээний анхны уран бүтээлээ “Ghost” нэртэйгээр бүтээжээ. Тус киноны продюсероор Х.Цасчихэр, зөвлөх найруулагчаар Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, ерөнхий найруулагчаар О.Цэгмэд ажилласан байна. “Ghost” киноны гол дүрд жүжигчин Х.Цасчихэр, Э.Тодгэрэл, Ц.Цэлмэг нар тогложээ. Түүнчлэн Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, С.Лхагвасүрэн, Б.Батмэнд, Д.Түвшинтөр нарын туршлагатай уран бүтээлчид хамтарчээ. Тус уран бүтээлийг тун тавдугаар сарын 20-ноос үзэгчдийн хүртээл болгох аж.

Read More

Цар тахлын хөл хориотой хоёр жилийн хугацаанд Үндэсний телевизээр гарч олныг шуугиулсан Борхүү (буга) гурван нас хүрч, цөх буга болжээ. Дөнгөж гурван хүрч байгаа ч хангайдаа байгаа нас чацуу буганаас илүү биерхүү, адуу үхрээс өндөр биетэй, эвэр нь гүйцэд урган сүрлэг амьтан болсон гэдгийг уншигч та харж байна. Борхүү бугыг тэжээгч И.Доржхорлоо гурван хүүтэй бөгөөд анх Борхүүг хангайгаас олохдоо “Манайх дөрвөн хүүтэй болсон. Хамгийн эрх нь Борхүү” гэж байсан нь саяхан. Борхүү хэдий харахад сүрлэг сайхан буга хэдий ч санаа нь нялхаараа дуртай боорцгоо нэхэж, ах дүү нараа даган гүйсэн хэвээр… Хээрийн зэрлэг амьтан хэдийгээр хүнд ээнэгшин дассан ч хангай…

Read More

Нийтийн дуучдаас хамгийн их сайн үйлсийн аян хийдэг дуучин бол Н.Ундрал. Өдгөө 35 насны босго алхаж яваа тэрбээр өнгөрсөн Март-8 баяраар 1000 ээжид үнэ төлбөргүй тоглолт хийж, сэтгэлийн сүүн цацал өргөсөн. Багаасаа Хөгжим бүжгийн дунд сургуульд суралцаж урлагийн карьераа эхлүүлсэн тэрбээр зохиолын эрэгтэй дуучид дундаасаа царайлгаараа онцгойрдог билээ. Дуучин залуугийн хувьд өдгөө шинэ уран бүтээлдээ ороод буй бөгөөд тооноос илүү чанарт анхаарч, аль болох чанартай, сайн бүтээлүүдээр сонсогчдынхоо сонорыг мялаахыг илүүд үздэг гэсэн. Тэрбээр эхнэр охины хамт амьдардаг.

Read More

Загвар өмсөгч гэхээсээ загварын багшаар түлхүү ажиллаж олонд танигдсан “Эра”-гийн Эрдэнэтуяаг нээлттэй, шулуун зантай гэлцэх нь бий. Загварын ертөнцтэй салшгүй холбогдсон түүний хувьд маркетингийн менежментээр суралцсан нь хорь орчим жилийн турш “Эра” төвийг өдий зэрэгтэй авч явахад нь багагүй нөлөөлсөн гэдэг. Өдгөө 47 настай тэрбээр Сөнөсөн тэнгисийн найрлага бүхий тансаг зэрэглэлийн Lumior брэндийг эх орондоо албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхэлсэн. Бүсгүйчүүдийн таалалд ихээхэн нийцээд буй тус бүтээгдэхүүнээрээ эрхэмсэг бүсгүй маань гоо сайхны ертөнцөд өөр нэг өнгийг солонгоруулж буй гэхэд болно. Д.Эрдэнэтуяа анх 1995 онд миссийн тэмцээнд орж, мөнгөн эрдэнийн титэм хүртсэнийхээ дараахан гэр бүлтэй болж, гал голомтоо бадрааж байсан билээ.…

Read More