Парламентийн нэр нөлөө бүхий гишүүн Ж.Ганбаатарын эзэмшилд Энконто үйлчилгээний цогцолбор байдаг. Хан-Уул дүүргийн Е-март худалдааны төвийн замын зүүн талд орших тус төвийн гадна талд явган хүний зам тавих шийдвэр гарчээ. Уг шийдвэрийн дагуу зам засварынхан болон тохижилт үйлчилгээний ажилтнууд ажлаа хийх гэж очиход Энконто төвөөс хэд хэдэн пээдэлзсэн нөхдүүд гарч ирэн тэдний ажлыг хийлгэхгүй, хэл ам хийн саад болж буй бичлэгийг дэлгэж байна. https://youtube.com/shorts/fwDWi-SCiCs?feature=share Хүн хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй байж болно. Гэхдээ шүүхийн шийдвэрээр нэгэнт батлагдаж, үйлчлүүлэгчдийн тав тух, аюулгүй байдлыг хангах эрхийг үүднээс тус төвийн гаднах олон нийтийн талбайд явган хүний замыг тавих ажил эхлүүлэхэд юунд ийнхүү бухимдана вэ.…
Зохиогч: Эрхэм админ
Монголын Мэргэжлийн Спорт Авто Машины Холбооны дэргэдэх “VIP AUTO CLUB” нь 2011 оноос Монголын авто мото спортын салбарын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулан өөрийн өнгө төрх, байр суурийг хэдийнээ тодорхойлсон мэргэжлийн хамт олон юм. “VIP AUTO MOTO FESTIVAL – 2022” Монголын авто мото нэгдсэн хамгийн том наадамын тамирчдын нээлттэй өдөрлөг боллоо. Нээлттэй өдөрлөгт ирсэн дрифтийн спорт, тамирчид, автомашинуудын тоноглолуудтай танилц.
HUMMER H2 BROTHERS MONGOLIA club-ийн залуус өнгөрсөн бямба гаригт буюу 2022 оны 04 дүгээр сарын 23-нд дөрвөн жилийнхээ ойн уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Уг цугларалтад 100 гаруй тээврийн хэрэгсэл оролцож Хүй долоон худагт нэгэн өдрийг хөгжилтэйгөөр өнгөрөөсөн байна. Мөн тэд шилдгийн шилдгүүдээ шалгаруулан гарын бэлэг, дурсгалын зүйлс өгчээ. Тус клубийн залуусын унаж эдэлж буй машинууд 30-120 сая төгрөгийн хооронд үнэлэгддэг “араатан”-гууд юм. Тэд олон удаа сайн үйлсийн аян, олон нийтэд тустай ажлуудыг чимээгүйхэн хийсэн залуус юм. Тус цуглааны хүрээнд болсон Парадаас бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна. Гэрэл зургийг: https://www.facebook.com/%D0%97%D1%83%D1%80%D0%B0%D0%B3%D1%87%D0%B8%D0%BD-%D0%A5%D2%AF%D2%AF-101355025843270/
Эмоци хамтлагийн жүжигчин Цогтоо +17 контентийг хийснээс хойш “од” болсон гэхэд хилсдэхгүй. Амьдрал ахуй нь дээшлэж, жүжигчний уран чадвар, карьер нь ч өсч яваагаа харуулсаар буй. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсынхаа найзуудтай мөрөөдлөө хуваалцжээ. Түүний мөрөөдлүүдийн нэг хэсэг бол “Киви” хамтлагийн гишүүн болох. Өөрөөр хэлбэл, үзэсгэлэнт дуучин бүсгүйчүүдтэй эн зэрэгцэн уран бүтээл хийж, олон түмнийхээ сонорыг мялаах ажээ. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш, Цогтоо минь. Илүү ихийг мөрөөдөж мөрөөдлөө гүйцэлдүүлээрэй.
Монголын рок попын ертөнцөд хамгийн удаан бүрэн бүрэлдэхүүнээрээ оршин тогтнож буй охидын хамтлаг бол “Гурван охин”. Тус хамтлагийн бүсгүйчүүд бүгд гэр бүлтэй болж, бүл нэмсэн. Тэднээс хамтлагийнхаа хамгийн “халуухан” төрхтэй гэгддэг Х.Ану нөхрөө нууцалсаар өдий хүрсэн. Харин саяхан болсон нэг шинэ жилийн үеэр Х.Ану нөхрөө анх удаа олны өмнө ил гаргасан нь манай сайтын дуранд өртсөн. Нэр нь үл мэдэгдэх түүний нөхрийн хувьд Х.Анугаас насаар дүү, хувийн бизнес эрхэлдэг гэхээс өөр мэдээлэл хэвлэлийн хуудаснаа үгүй. Тэд дундаасаа Б.Хан-Автай гэх хүү төрүүлсэн бөгөөд хүү нь өдгөө гурван насны босго алхаж буй.Тэгвэл тэрээр өнөөдөр жирэмсэн зургаа дэлгэлээ. Хүүдээ ийнхүү дүү гаргаж өгч…
Урлагийн салбарт сүүлийн жилүүдэд үзэгдэж харагдахаа больсон МУГЖ хошин урлагийн нэрт мастер Б.Туяа өдгөө 64 настай. Тэрбээр нүүрэндээ саяхан алмазан утас суулгасан бөгөөд тав хоногийн үр дүнгээ харуулжээ. Жүжигчин эмэгтэйн хувьд анх 1974 онд “Нэг ангийн хоёр” кинонд тоглож урлагт хөл тавьж байсан. Залуу халуун насандаа цаг үеийнхээ хөөрхөн бүсгүйчүүдийн нэг явсан түүнийг хошин урлагийнхан “ээж” хэмээн авгайлдаг. Тэрбээр хошин шог тоглохоос гадна бие даасан уран уншлагын бүтээл гаргаж байсан билээ.
Монголын хошин урлагт өөрийн зам мөрөө үлдээж, сайн үйлийн аянг хийдэг жүжигчин бүсгүй бол Г.Ундармаа. Алтай нутгаас гаралтай тэрбээр багаасаа л адтай сэргэлэн охин байсан бөгөөд багийнхаа мөрөөдлийг биелүүлж, өдгөө гэр бүлийн хамт тансаг зэрэглэлийн хотхонд амьдарч байна. Тэгвэл тэрээр багаасаа мөрөөдөж ирсэн гал тогоогоо бий болгосноо өөрийн цахим хуудаснаа онцолж, танилцуулжээ. Энэ тухайгаа “Гэрийн эзэгтэй болохоороо гал тогоогоо л гоё тохижуулна гэж мөрөөддөг байсан. Тэгэхээр манай байрны зүрх нь гал тогоо юм” гэжээ.
Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс “аварга”-уудыг тодруулдаг “Bravo” шагнал гардуулах ёслолын “Дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучин”-ы төрөлд нэр дэвшин ялалт байгуулж, энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр тодорсон мэдээг тэр дөнгөж сая хүлээж авчээ. Өмнө нь манай нэрт дуучин МУГЖ Э. Амартүвшин эл шагналыг хүртэж байсан юм.
ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотоос Улаанбаатар руу зорчиж явсан “Ланд круйзер-200” загварын автомашин энэ сарын 21-ний 05.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруухараагийн нутаг, Баянголын гүүрний орчимд осолдож, түүнд сууж явсан хүмүүс нь гэмтжээ. Зарим цахим мэдээллийн хэрэгслээр ОБЕГ-ын удирдах албан тушаалтнууд энэ ослын үеэр гэмтсэн хэмээн мэдээлсэн юм. Тухайн зорчигчид нь өдгөө онцгой байдлын байгууллагад ажилладаг хүмүүс биш гэдгийг ОБЕГ-ынхан ч, цагдаагийн байгууллагынхан ч залруулан мэдээлсэн. ОБЕГ-ынхан “Улаан-Үдээс Улаанбаатар чиглэлд зорчиж явсан автомашин осолдож, биеийн байдал нь маш хүнд хоёр иргэнийг нэн яаралтай агаараар тээвэрлэх шаардлагатай байна гэсэн хүсэлтийг эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсний дагуу ОБЕГ-ын дэргэдэх Агаараас…
Бельги дэх Эв нэгдэл холбоо, Монгол дахь Ариун тэмүүлэл ТББ, НЮАНС хамтлаг хамтран “ХАЛУУН СЭТГЭЛ” аяныг 2021 оны 3 сараас эхлэн өрнүүлсэн хандивын аян өнөөдрийг хүртэл амжилттай үргэлжлэн ажиллаж байна. “Халуун сэтгэл” аяныг 2 үе шаттай зохион байгуулж нэг жилийн хугацаанд амжилттай явагдаж байна. Европ дахь Монгол ТББ-ууд болон гадаад иргэдийн хандивласан хувцас, эд зүйлсийн хандив тусламж Бельги улсаас Монголруу ачигдан ирсэн билээ. “ХАЛУУН СЭТГЭЛ” аяныг зохион байгуулагч Бельги дэх “Эв нэгдэл” холбоо болон Монгол дахь “Ариун тэмүүлэл” ТББ нь халуун сэтгэлт хандивлагчдын өгсөн хандив тусламжийг хууль тогтоомжийн хүрээнд “Халуун сэтгэл” аяны зорилтот бүлгийн хүмүүст хүргэх ажлыг зохион байгуулан явуулсаар…
