Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс “аварга”-уудыг тодруулдаг “Bravo” шагнал гардуулах ёслолын “Дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучин”-ы төрөлд нэр дэвшин ялалт байгуулж, энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр тодорсон мэдээг тэр дөнгөж сая хүлээж авчээ. 
Өмнө нь манай нэрт дуучин МУГЖ Э. Амартүвшин эл шагналыг хүртэж байсан юм.


