Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Сонин хачин»“Багануур” ХК-ийн захирал Э.Номинчулуун хахууль авч байх үйлдэл дээрээ баригдлаа
Сонин хачин

“Багануур” ХК-ийн захирал Э.Номинчулуун хахууль авч байх үйлдэл дээрээ баригдлаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/28/2022Шинэчилсэн:04/28/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

–Борын Ганзориг хэмээх хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг залууг түүний хэрэгт холбогдуулав-


“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг өчигдөр бусдад давуу байдал олгосон хэд хэдэн гэрээ байгуулж их хэмжээний хахууль авч байх үйлдэл дээрх нь АТГ-ын ажилтнууд дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр тэрбээр 3000 ам.доллар бусдаас авч байсан гэнэ. Э.Номинчулуунд холбогдох хэргийг ЭЦА-наас АТГ-т шалгуулахаар шилжүүлээд удаагүй.

Тус газарт шалгуулж байхдаа ийнхүү дахиад гэмт хэрэг үйлдсэн учраас 48 цагийн хугацаатай албадан саатуулсан байна. Ингэснээр түүнд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал олгосон гэх үйлдлээс гадна хээл хахууль авсан хэмээх үндэслэлээр нэмж шалгаж эхэлж буй.

Түүний эл хэрэгт ulstur.mn хэмээх цахим хуудсыг үүсгэн байгуулсан, нийслэлийн Сэтгүүлчдын нэгдсэн холбоо ТББ-ын тэргүүн Борын Ганзоригийг холбогдуулж, нэгжлэг байцаалт хийсэн байна.

Эх сурвалжуудын хэлж буйгаар Э.Номинчулуунтай холбоотой хууль зөрчсөн байж болзошгүй гэх мэдээллүүдийг нь хэвлэлд бичихгүй байхаар тохиролцож, хэд хэдэн гэрээ байгуулан мөнгө өгч, авсан үйлдэлд тэднийг хамтатган шалгаж байгаа аж.
Э.Номинчулууныг ЭЦА-ныхан өнгөрсөн сард шалгаж эхэлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн.

Түүнийг “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавинлан” гэдэг компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг найман тэрбум болгон өсгөсөн. Улмаар илүү гарсан мөнгийг тендерт шалгарсан аж ахуйн нэгжийнхэнтэй нийлж завшсан хэрэгт буруутгасан. “Тавинлан” ХХК-ийн захирал Х.Цогнойжамцаас “Алтаргана” хотхонд 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд авсан гэх үйлдэлд Э.Номинчулууныг холбогдуулан шалгаж байгаа билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.