Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Барилгын компаниуд хуулийн цоорхой ашиглахаа болино уу!
Папарацци

Барилгын компаниуд хуулийн цоорхой ашиглахаа болино уу!

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/28/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Урд хил хаалттайгаас болж барилгын материалын материалын үнэ өсч, үүнийг даган орон сууцны үнэ ч нэмэгдсээр байна.

Үл хөдлөхийн үнэ өсч байгаатай холбоотойгоор иргэдийг байр захиалах гэрээг хийж, урьдчилгаа хийсний дараагаар барилгын компаниуд мкв-ийн үнийг нэмж зөрүү төлбөр нэхэх асуудал гарч байна. Хэрэв зөрүү төлбөрийг төлөхгүй бол гэрээг цуцлахыг шаардаж байгаа аж.

Гэрээг цуцалсан тохиолдолд иргэн 10-20 хувийн торгууль төлж үлдэгдэл төлбөрийг авах болсон нь хөндөх асуудал юм. Хэрэв гэрээг цуцалж өөр газар захиалга өгөхөөр болвол нийт төлөлтийн 20 хувийг гэрээний дагуу торгуульд өгч дараагийн байрны урьдчилгаанд ч хүрэхгүй, байр ч үгүй, мөнгө ч үгүй болох нөхцөл байдал үүсээд байгаа аж.

Энэ мэт хүлээн зөвшөөрөхгүй гэрээг цуцлахад барилгын гүйцэтгэгч компаниуд нэг сумаар хоёр туулай буудна эгчээр байраа өөр хүнд зарж, захиалагч бүрээс 20 хувийн торгууль авч орлогоо нэмэгдүүлэх аргыг хэрэглэж байна.

Барилгын захиалгын гэрээг “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу хийдэг. Энэ гэрээ нь Иргэний хуулиар зохицуулагдана. Гэвч Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т “Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” хэмээн заасан байдаг. Энэхүү төлөвлөх боломжгүй нөхцөл байдалд “ковидын хөл хорио, үер ус, бараа материалын үнийн өсөлт” зэрэг багтах юм. Хэрэв эдгээр болон бусад шалтгаангүйгээр үнэ нэмсэн тохиолдолд иргэн шүүхдэх бүрэн боломжтой юм.

Үүнийг ч мөн тус хуулийн 345.4-т “ажил гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнээр тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй” гэж заасан байна. Нөгөөтээгүүр, хөл хорио, хилийн гацаагаар далимдуулж хоёр жилийн хугацаанд алдсан орлогоо дээрх хуулийн заалтаар олох гэсэн санаатай нэгэн нь ч бий.

Угтаа бол олон улсад давагдашгүй хүчин зүйл тохиосон үед захиалагч бус гүйцэтгэгч хариуцлага хүлээдэг ч манай улсад эсрэгээр байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.