Хөдөлмөр халамж үйлчилгээний бүртгэлийн систем доголджээ. Улмаар БНСУ-аас захиалсан гэрээт ажилтны бүртгэлийг ирэх сард дахин явуулж 2800 иргэн нэмж бүртгэхээр болсон байна.

БНСУ-руу гэрээт ажилтнаар явах хүсэлтэй иргэдийн бүртгэл энэ сарын 25-нд цахим системээр явагдсан. Систем өглөөний 09 цагт нээгдэж, 2200 иргэнийг бүртгэнэ гэх мэдээллийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас өгч байв. Эдгээр бүртгэгдсэн иргэдээс 350 нь сонгон шалгаруулалтаар тэнцэж, ажил олгогчийн саналыг хүлээн авч, БНСУ-руу ажилд зуучлуулах юм. Гэтэл бүртгэлийн систем товлосон цагтаа нээгдээгүй төдийгүй бүртгэлийн системд доголдол гарч гацжээ.
Иймд ирэх сард дахин бүртгэл явуулахаар болжээ. Ингэхдээ урьд жилүүдийнх шиг дүүрэг дүүрэг дээрээ оочер дараалал үүсгэн бүртгэх үү, дахин системээр бүртгэх үү гэдэг нь тодорхой болоогүй байна.

