Айчи-Гакуин их сургуулийн зочин судлаач, Амны хөндийн эрүүл мэндийн олон улсын нийгэмлэгийн зохицуулагч, Уруул, тагнайн сэтэрхий судлалын олон улсын сангийн зохицуулагч Ч.Цэлмүүнийг дуучин гэдгээр нь монголын ард түмэн мэддэг.
UBS телевизээс зохион байгуулсан “Universe Best Songs” тэмцээний эхний улирлын ялагч тэрбээр сүүлийн хэдэн жил аралын Япон улсад хүүгийнхээ хамт ажиллаж амьдарч байсан. Тэгвэл тэрбээр эх орондоо иржээ.
Өөрийн цахим хуудаснаа нагац өвөө болох Монголын байгалийн шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч доктор Ж.Гарьдхүүтэй гэрэл зургаа татуулсан байна.