Зохиогч: Эрхэм админ

Аялал жуулчлалын салбарын томоохон чухал хэсэг болох Зочлох үйлчилгээний салбарт инновацийг нэвтрүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг дэмжих, зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, түншлэлийг бий болгох зорилготой нэгдсэн арга хэмжээ болох гэж байна. Нэгдсэн арга хэмжээ нь 2022 оны 05 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар зочид буудлын “EVENT HALL” танхимд зохион байгуулагдана. – “Зочид буудал, зоогийн газрын хангамжийн үзэсгэлэн” -Салбарын хүний нөөцийг чадавхжуулах, туршлага солилцох, ажил мэргэжлийг сурталчлах зорилгоор “Зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн” -Аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг түр болон байнгын ажлын байртай болох нөхцөлөөр хангах, аялал…

Read More

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал 09.30 цагт эхэлнэ. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан “, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн юм. Дөрөвдүгээр сарын 29-нд Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, гэм буруугийн шүүх хуралдааныг тавдугаар сарын 12-ны 09.30 цагт товлосон. Гэм буруугийн шүүх хуралдаан хаалттай болох бөгөөд улсын яллагчаас гадна…

Read More

“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг жил бүрийн тавдугаар сарын 12-нд дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улсын хувьд, 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэх болсон. Жил бүрийн сувилагчдын өдрийн хүрээнд тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг. Өнөөдөр Монгол Улсад 11 мянган сувилагч мэргэжил эзэмшсэн хүн байна. Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоресне Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн алдаршуулж, түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэх болсон юм. Тэрбээр, 1850-аад оны Крымийн дайнд ажиллаж байхдаа сувилахуйн…

Read More

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй албаны хүмүүс Хөвсгөл аймагт албан томилолтоор ажиллахдаа нисдэг тэрэг хөлөглөснийг твиттерт багагүй шүүмжилсэн. Харин сайд үүнийх нь хариуд “Ц.Элбэгдорж шиг Азаргын голд шалдан хүүхнүүдтэй зугаалаагүй. Нөмрөг, Минжийн хангайд онгоцоор нисэж пулемётоор амьтан хядаагүй, ажлаа хийж яваад ирсэн” хэмээн бичсэн нь олны анхааралд өртөөд байна. Булган аймгийн Тэшиг сумын нутаг дахь Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газарт багтдаг байгалийн үзэсгэлэнт Азаргын голд ашигт малтмал олборлосон, ан амьтан агнасан хэмээн нэлээд олон жилийн өмнө бичигдэж байсан ч тэгсхийгээд мартагдсан юм даг. Тухайн үед цахим мэдээллийн хэрэгслээр “Ц.Элбэгдорж Минжийн хангай руу нисдэг тэрэг хөлөглөн ан…

Read More

Электрон тамхи сайн, муу эсвэл уламжлалт тамхи хор ихтэй, багатай гээд олон төрлийн мэдээлэл хэвлэл мэдээллийн сувгуудаас сонссон байх. Бид олон улсын судалгаа шинжилгээний байгууллагаас гаргасан мэдээллийг тантай хуваалцая. Дүгнэлт сонголтоо та хийгээрэй. Уламжлалт тамхи болоод электрон тамхины гол ялгаа юу вэ? Уламжлалт тамхи навч, өвсөн ургамлын шинж чанартай найрлагыг шатааж никотин ялгаруулдаг бол электрон тамхи нь шингэнийг халааж никотин ялгаруулдаг онцлогтой. Хэдийгээр никотин нь донтуулагч бодис ч электрон тамхины никотин ялгаруулах нь уламжлалт тамхинаас хөнөөл багатай учир мэргэжилийн байгууллагууд электрон тамхийг тамхинаас гарах зорилгоор хэрэглэхийг зөвлөдөг. Судалгаагаар дэлхийн өндөр хөгжилтэй болон хөгжингүй 100 гаруй оронд электрон тамхийг хүлээн зөвшөөрсөн…

Read More

Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх тухай УИХ-ын 2021 оны 03 дугаар тогтоолын 1.2 дахь хэсгийг хэрэгжүүлэх асуудлыг Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа авч хэлэлцжээ. Тус УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангаж, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын цалингийн хэмжээг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэн тогтоохоор шийдвэрлэжээ. Үүнд төрийн захиргааны албан тушаалын ТЗ-6, ТЗ-5 зэрэглэлд хамаарах албан тушаалын цалинг 2 дахин, төрийн захиргааны албан тушаалын АА-9, АА-10 зэрэглэлд хамаарах албан тушаалын цалинг 1,7 дахин нэмэгдүүлэхээр тус тус тогтоожээ.

Read More

“Эм Би Эс мед” ХХК буюу “Монгол Хьюндай” эмнэлгийн гүйцэтгэх захирал асан, өмнө нь ГССҮТ-ийн дэд захирал хүртэлх албан тушаал эрхэлж байсан Д.Мөнхбат болон мөн дээрх хоёр эмнэлэгт эрх бүхий алба хашсан Д.Баасанжав нарын мөнгө угаасан, бусдын хөрөнгийг завшсан гэх хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уржигдар хэлэлцэхээр товлосон боловч энэ сарын 20 хүртэл хойшлууллаа. Ийнхүү хойшлуулах гол шалтгаан нь хохирогч БНСУ-ын иргэний хууль ёсны төлөөлөгч, тус улсын иргэн, өдгөө дээрх компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Ким Ан Күүкийг олж шүүх хуралд биечлэн оролцуулах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэнтэй холбоотой юм байна. Д.Мөнхбат эмч “Эм Би Эс мед”…

Read More

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ баасан гарагт иргэн О.Болдсайханд холбогдох хэргийг хаалттай хэлэлцэхээр товлоод байна. Түүнд холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрынхан шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 19.11-1 дэх хэсэгт заасан “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлээд буй аж. Уг хэрэгт холбогдсон дээрх иргэн өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан, Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт эрх бүхий албан тушаал хашиж байсан нэгэн байх магадлалтай гэнэ. Тэрбээр нэгэн дэд сайдыг дагаж,…

Read More

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт тэргүүтэй хүмүүсийг Цагаан хад суурьшлын бүсэд хууль бусаар газар авч хятадуудад өндөр үнээр худалдсан байж болзошгүй хэрэгт сэжиглэн хууль сахиулагчид шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. ЭЦА-ныхан Б.Бадраа, түүний хүү Б.Наранболдын гэрт прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө, юань, үнэт эдлэл, хууль бусаар хадгалж байсан галт зэвсэг, сум гарсныг эд мөрийн баримтаар хураан авсан байдаг. Мөн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт тэргүүтэй албан тушаалтнуудын гэрт болон ЗДТГ-ын албан өрөөнүүдэд нь 2021 оны арваннэгдүгээр сарын 29-нд нэгжлэг хийж их хэмжээний төгрөг, валют хураасныг бид цаг тухайд нь мэдээлсэн билээ.…

Read More

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Жаргалсайхан болон Санхүү, бүртгэлийн тасгийн дарга, ахлах нягтлан бодогч Б.Долгормаа нар анхан шатны шүүхээс оноосон торгох ялыг эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгчдийн хамт гомдол гаргажээ.Тэдний гомдлыг тус шүүх маргааш хэлэлцэхээр товлоод байна. Эл хоёр албан тушаалтныг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн шаардлага хангаагүй, Сүхбаатар дүүрэгт оршин суудаг С.Л гэх хүнд тэтгэмж олгуулсан хэрэгт гэм буруутайд тооцсон юм. Тодруулбал, ажилгүй болохоос өмнөх 24 сараас доошгүй хугацаанд тасралтгүй ажиллаагүй, үүнээс сүүлийн есөн сард нь даатгалын шимтгэл тасралтгүй төлөөгүй, ажлаас халагдсаны дараа 14 хоногийн дотор…

Read More