Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Азаргын голд алт ухах, ан агнах эрх Ц.Элбэгдоржид байсан гэв үү
Папарацци

Азаргын голд алт ухах, ан агнах эрх Ц.Элбэгдоржид байсан гэв үү

Эрхэм админBy Эрхэм админ05/12/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй албаны хүмүүс Хөвсгөл аймагт албан томилолтоор ажиллахдаа нисдэг тэрэг хөлөглөснийг твиттерт багагүй шүүмжилсэн. Харин сайд үүнийх нь хариуд “Ц.Элбэгдорж шиг Азаргын голд шалдан хүүхнүүдтэй зугаалаагүй.

Нөмрөг, Минжийн хангайд онгоцоор нисэж пулемётоор амьтан хядаагүй, ажлаа хийж яваад ирсэн” хэмээн бичсэн нь олны анхааралд өртөөд байна.

Булган аймгийн Тэшиг сумын нутаг дахь Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газарт багтдаг байгалийн үзэсгэлэнт Азаргын голд ашигт малтмал олборлосон, ан амьтан агнасан хэмээн нэлээд олон жилийн өмнө бичигдэж байсан ч тэгсхийгээд мартагдсан юм даг.
Тухайн үед цахим мэдээллийн хэрэгслээр “Ц.Элбэгдорж Минжийн хангай руу нисдэг тэрэг хөлөглөн ан ав хийж байгаад ирсэн гэнэ. Түүнийг зугаацуулах ажилд манай дарга нар ч гар таталгүй оролцжээ. Минжийн хангай руу нисдэг тэрэг хөлөглөсөн энэ ан авд ХХЕГ-ын дарга бөгөөд Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэн, ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, бригадын генерал Т.Дашдэлэг нар хамт явжээ.

 

Тэдний ан ав хийхээс гадна Минжийн хангайд нисдэг тэргээр очоод Буур, Минжийн голд загасчилсан. ХХЕГ-ын дарга бөгөөд Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэн Ц.Элбэгдоржийн хамгийн итгэлт найзуудын нэг” гэж бичиж байсан юм.

Тухайн нийтлэл гарч байх 2012 оны үед өнөөгийн УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн ХХЕГ-ын дарга бөгөөд Хилийн цэргийн командлагч албан тушаал хашиж байсан, 2007 онд бригадын генерал, 2011 онд хошууч генерал цолыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар хүртэж байсан юм. Харин цэргийн дээд цолыг тухайн үеийн төрийн тэргүүн Ц.Элбэгдоржоос хүртэхдээ түүний найз Б.Отгонбаатарын үүсгэн байгуулсан “Азаргын гол чонот” компанид хилийн бүсэд буюу улсын хилээс 5-10 км зайд алт олборлох зөвшөөрөл олгосны шагнал ч гэж зарим хүн харддаг юм билээ.

 

“Азаргын гол чонот” компани 2008 оны дөрөв, долдугаар сард Булган аймгийн Тэшиг болон Сэлэнгэ сумын нутагт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авсан байдаг. Уг нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хилийн тухай хуульд “Улсын хилийн бүсэд хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албаны зориулалттай хилийн инженер, техникийн байгууламж барих зорилгоор улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр Улсын хил хамгаалах байгууллагаас тогтоосон нутаг дэвсгэрийн улсын хилийн зурвас гэнэ”, “хуульд зөвшөөрснөөс бусад үндэслэлээр газар хагалах, суваг шуудуу татах, барилга байгууламж барих”-ыг хориглохоор заасан байсан.

Гэтэл “Азаргын гол чонот” компанид хил дээр алт олборлох зөвшөөрлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оролцоотойгоор ХХЕГ-ын болон АМГТГ-ын удирдлага өгсөн байх магадлал өндөр гэж хардах олон хүн бий.

Юутай ч 10 гаруй жилийн өмнө болсон үйл явдлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жиргэсэн бөгөөд аливаа хэлбэрээр хэрэг үүсгэн шалгалаа гэхэд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гээд амжилт олохгүй хаагдах юм.

сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.