Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Ханьдаа баярлалаа” талархлын өдөрлөг болов
Папарацци

“Ханьдаа баярлалаа” талархлын өдөрлөг болов

Эрхэм админBy Эрхэм админ05/13/2022Updated:06/16/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Засвар угсралтын цехийн Эцэг, эхийн зөвлөлөөс Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Ханьдаа баярлалаа” талархлын өдрийг энэ сарын 12-нд  үйлдвэрийн ажлын байранд зохион байгууллаа. Ажилтнуудынхаа гэр бүлийн халуун дулаан, бат бөх харилцааг сайжруулах, гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлж, ажил мэргэжлийг гэргий нарт нь сурталчлан таниулах, тэдэнд эерэг сэтгэгдэл, дурсамж үлдээх зорилгоор энэхүү өдрийг тэмдэглэв. Эцэг эхийн зөвлөл, тус цехэд 8-22 жил ажилласан, хэсэг бүрийн төлөөлөл болсон Л.Мөнхбат, О.Ганхуяг, Д.Отгонбаяр, Ц.Мөнхбат, Б.Мөнхжаргал нарын хань ижлүүдийг ажлын байранд урьж авчрав. Тэд 14-32 жил ханилан амьдарч, өнөр өтгөн, аз жаргалтай, бие биедээ өмөг түшиг болсон, залууст үлгэр дуурайлалтай сайхан хосууд аж.

Тэднийг цехийн удирдлага хүлээн авч, ханийнх нь ажил мэргэжилтэй нь танилцуулан, амжилт, бүтээлийг нь дуудан алдаршуулж, хамт олных нь дунд эр нөхөртөө, гэргийдээ сэтгэлийн нандин үгээ дамжуулах боломжийг олгов. Баяр, талархал, хайр, хүндэтгэлээр дүүрэн энэ үйл ажиллагаа олон хүний сэтгэлийг хөдөлгөж, аньсагыг чийгтүүлэв. Энэхүү халуун дотно уулзалтын дараа гэр бүлийнхэнтэй хамтдаа үдийн зоог барьж, цехийн захиргаанаас тэдэнд гарын бэлэг гардуулав. Энэ үеэр тус цехийн ажилтан Н.Бат-Эрдэнэ ая дууны мэндчилгээ өргөв. Энд цугларсан хүмүүс, цехийн удирдлагадаа, Хүний нөөцийн мэргэжилтэн, цехийн Эцэг, эхийн зөвлөлийн дарга Ц.Цолмонд талархлаа илэрхийлэв. Тус цехийн захиргаа, Эцэг эхийн зөвлөлөөс ажилтнуудынхаа сэтгэлийг өөдрөг тэнүүн байлгах,  ажиллах урам зоригийг хөглөх, ажилтны гэр бүлийн сайн сайханд чиглэсэн ажлыг  байнга зохион байгуулдаг юм.

Эрдэнэт үйлдвэр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.