Монголын тайз, дэлгэцийн гоо бүсгүйчүүдийн нэг бол Р.Анхням. Өдгөө 40 насны босго алхсан тэрбээр Монгол, Хятад, Өвөрмонголын жүжигчдээс онцгойрч, алдарт “Чонон сүлд” кинонд дүр бүтээсэн нэгэн.
Залуу халуун насандаа нүцгэн биеийн гоо сайхныг алдаршуулж, эротик дүр бүтээн залуусыг галзууруулах шахаж байсан түүний нэр одоо ч хүсэмжит бүсгүйн тавцангаас буудаггүй.
Айлын эзэгтэй болж, бяцхан үрсийн ээж болсон ч түүнийг сонирхож, сонжих хүн бишгүй. Гадаад төрх шигээ даруухан амьдардаг хөөрхөн жүжигчин бүсгүй саяхан манай сайтын папараци дуранд өртснийг сонирхуулж байна.
Нэгэнтээ “Хүний амьдрах, орших үндэс бол секс. Гэхдээ сексийг яаж ч ярьсан хүмүүсийн чихэнд таатай сонсогддоггүй л дээ. Би сексийг хэзээ ч замбараагүй зүйлтэй хольж хутгадаггүй. Хайргүй зугаа цэнгэлийн агуулгаар секс хийвэл маш их алдаанд хүрэх аюултай харьцаа” хэмээн ярьсан түүний гэрэл зургуудыг сонирхуулж байна.



