Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Монголын ипотекийн корпорац (МИК)-ын ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаад энэ долоо хоногийн эхэнд чөлөөлөгдсөн, “Монголын зэс” (Монголиан коппер корпорэйшн)-ийн ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаал хашдаг М.Мөнхбаатар тэргүүтэй дөрвөн хүнийг цагдан хорих, эсэхийг өнөөдөр 09.00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүх хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс уг дөрвөн хүнийг цагдан хорих хүсэлт НПГ-т өчигдөр өглөө гаргасан бөгөөд хяналтын прокурор нь уг саналыг үндэслэлтэй гэж үзэн дээрх шүүхэд хүргүүлсэн байна. Энэ талаар АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нарыг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж…
Зохиогч: Эрхэм админ
Монгол улсын гадаад үнэт цаасанд хяналт тавих, экспортын гол нэрийн уул уурхайн түүхийн эдийн үнэ болон олон улсын санхүүгийн мэдээллийг авах зорилгоор Блүүмберг сувгийг манай монголчууд хэрэглэдэг. Тэгвэл уг терминалыг монголчуудад үзүүлэхийн тулд Сангийн яамнаас улирал бүр төсөв гаргаж, 19 мянга орчим ам.долларын төлбөрийг төлдөг ажээ. Үүнийхээ зарлагын баримтыг Сангийн яам Шилэн дансандаа байршуулж, нэгдүгээр улиралын төлбөр болох 19113 ам.доллар буюу 54 сая 683 мянган төгрөгийг төлснөө баталжээ. Блүүмберг Телевиз (Bloomberg Television) нь Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотод төвтэй. Тус сувгаар санхүү эдийн засаг зэрэг мэдээллийг шуурхай хүргэдэг бөгөөд дэлхий даяар цацдаг гэдгээрээ онцлогтой. Тус телевиз нь Европ тивийн Лондон,…
Парламентын гишүүд дундаасаа арай дөнгүүр гишүүн гэгдэх үнэлгээг ард түмнээсээ авдаг хүн бол Н. Учрал гишүүн. Тэрбээр эцэг эхээсээ хоёулаа бөгөөд ганц охин дүү нь МҮОНРТ-д нэвтрлүүлэгч хийдэг сэтгүүлч Н.Ундрал. Тэгвэл эрхэм гишүүн дүүгийнхээ төрсөн өдөрт зориулж, сэтгэлийн үгсээ сошиалд “сийлжээ”. Тэрбээр “Би гэдэг хүн газар дээр ганцхан дүүтэй. Дүүгээ ядарвал би түшнэ, дүү минь бас надад туслана гэж 4-р ангидаа гаргасан “Аадар бороо” номондоо шүлэглэсэн шигээ дүүдээ би түшиг болохоос илүү өвдөж зовж үхтэл нь айлгасандаа үргэлж л шаналж явдаг. Ахын сургаал алт шүү гэж сургадаг шигээ ах нь дүүдээ түшиг болох учиртай болохоор уруудаж өгсөхийн орчлонд урагшаа зөв…
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгохоор болсон. Уг асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Тэгвэл энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяагаас тодрууллаа. Тэрбээр “Энэхүү хууль хэрэгжсэнээр албан журмын нийгмийн даатгал төлөгч 715 мянган хүн, сайн дурын даатгуулагч 147 мянган хүн хамрагдана. Нэг сая болон түүнээс доош төгрөгийн орлогоос төлсөн НДШ-ийн 50 хувийг буцаан олгоно. Үүнд 172 тэрбум буюу 2022 оны төсөвт 150 тэрбум, 2023 оны төсөвт 21 тэрбум төгрөг тавигдсан. Энэ бол төсвөөс буцаан олголт хийгдэнэ гэсэн үг. Ингэснээр иргэн…
Аж ахуйн нэгжүүдээс бараа худалдан авсан мэтээр баримт бүрдүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийсэн хоёр ч компани, түүний албан тушаалтнуудад холбогдох хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгчид шалгаж дуусжээ. Тухайлбал, зам, гүүр барих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хурдны зам” компанийнхан аж ахуйн нэгжүүдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авсан мэтээр НӨАТ-ын хоосон бичилттэй хуурамч падаан авч, түүнийгээ татварын байгууллагад тайлагнан гурван тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт холбогдсон байна. Уг хэрэгт тус компанийн захирал, Гавьяат барилгачин Ш.Бат-Энх болон эрх бүхий албан тушаалтан Г.Бямбасүрэн нарыг яллагдагчаар татсан аж. Улмаар НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 18.3-1 дэх хэсгийн “Татвар төлөгч хувь…
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн захирлаар ажиллаж байсан Б.Баттүвшин нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэхээр товлосон боловч хойшлуулжээ. Б.Баттүвшин дээрх сангийн захирал, Төсөл сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж, Ш.Эрдэнэболдын үүсгэн байгуулсан “Онгиболд” компаниар дамжуулан ЖДҮХС-гаас 1.5 тэрбум гаруй төгрөгийн зээл авсан аж. Ингэхдээ зээл авах шаардлага хангахгүй байхад нь 2014 оны аравдугаар сард Төсөл сонгон шалгаруулах комиссын хурлаар хэлэлцүүлж, “Монгол фермер” төсөл хэрэгжүүлэхээр дээрх мөнгийг “Голомт” банкны дансанд нь шилжүүлэн өгчээ. Улмаар уг зээлийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон аж. Тодруулбал, Б.Баттүвшин аав…
Улсын ерөнхий прокурор, ЦЕГ-ын дэд дарга зэрэг албан тушаал хашиж байсан М.Энх-Амгалангийн хамаарал бүхий аж ахуйн нэгж, амьдардаг байранд АТГ-ын мөрдөгчид өчигдөр нэгжлэг хийсэн тухай цахим мэдээллийн хэрэгслээр цацагдав. Энэ талаар хэд хэдэн эх сурвалжаас тодруулахад М.Энх-Амгалангийн хамаарал бүхий аж ахуйн нэгж, орон сууцад нэгжлэг хийж буй тухай зарим сайтад мэдээлсэн нь ташаа. Одоогоор тийм нэгжлэг, мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр ч бас М.Энх-Амгалангаас тайлбар авч байгаа тухай мэдээлэл цацагдсан шүү дээ. Түүнээс мэдүүлэг аваагүй” гэсэн юм. Харин Улсын ерөнхий прокурортой хэрэг наймаалцсан хэмээн хэвлэлд бичиж буй А.Гансүхийн дүүгийн компанид нэгжлэг хийжээ. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр…
“Боловсрол” суваг телевизийн цаг агаарын нэвтрүүлгийн хөтлөгч асан Б.Аригун задгай хувцаслалт, секси хоолойгоороо олонд танигдсан нэгэн. “Боловсрол” телевизэд байхдаа Яг түүн шиг зэрэг залуусын анхаарлыг татсан олон шоу нэвтрүүлгийн хөтөлсөн. Хөтлөгч Б.Аригун ажлаа сольж, өдгөө хувийн бизнесээ эхлүүлээд байгаа билээ. Үеийнхээ хөтлөгчдөөс задгай хувцаслалтаар ялгардаг, хагас нүцгэн зургаа татуулахаас “айдаггүй” Б.Аригун дотуур хувцастай зургаа цахим хуудаснаа дэлгэж, гоолиг бие гоёмсог дотуур хувцасаа гайхуулж амжжээ. Б.Аригун “Би тачаангуй, секси хувцаслаж янаг дуу хоолойгоор үзэгчдээс хандалт авна гэж төсөөлж явсан удаагүй ээ. Учир юу вэ гэвэл миний өөрийн өгөгдөл нөгөөх мөн чанар нь тачаангуй, секси, эрчүүдийн дур хүслийг татах тэмүүлэлтэй хүн огтоос…
Хошин урлагийн ууган хамтлагийн нэг болох “X-түц” хамтлагаас ажлын гараагаа эхэлсэн жүжигчин Г.Нарансолонго өдгөө “Эмоци” продакшнаар овоглох болсон билээ. Тэрбээр хошин урлагийн тайзны уран бүтээлээс гадна “Зүүд шиг хайр”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “Мөрөөдлийн хөлөг онгоц, “Миний хөрш чөтгөр” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд тоглосон авьяаслаг уран бүтээлч юм. Анх “Зүүд шиг хайр” кинонд тоглож, үзэгчдэд хөөрхөн алаг нүдээрээ танигдсан жүжигчин бүсгүй өдгөө жүжигчин Тэмүүжингийн өрхийг татан цайг чанаж, гурван хүүхдийн эх болсон. Энэ жил 42 нас хүрч буй тэрбээр яг л 18-т шиг гоо үзэсгэлэнтэй харагддаг хэвээрээ гэдгийг манай сайтын гэрэл зургийн дуран бататган буулгажээ. Нээрээ л нартай өдөр…
Гар утасны дугаар нь зарим хүний хувьд энгийн нэг тоо бол, өөр хэн нэгний хувьд өөрийгөө бусдаас дээгүүрт үнэлэх, ялгарах хэрэгслүүдийн нэг болоод удаж буй. Тэр тусмаа сүүлийн таван жилийн хугацаанд гар утасны дугаар нь үнэт эдлэл, үл хөдлөх газартай дүйцэхгүйц үнэд хүрч өсөөд байгаа юм. Тухайдбал, Мобиком үүрийн телефоны анхлан гаргаж байсан 9911-тэй дугаарын ханш 2017 онд 13 сая төгрөгний ханштай байсан бол өдгөө дор хаяж 100 сая төгрөг хүртлээ өссөн байна. Уг дугаарыг ББСБ-ууд 30-60 сая төгрөгийн барьцаанд авч, зээл хүртэл гаргаж өгдөг болсон байх жишээний.
