Зохиогч: Эрхэм админ

Үйлийн үр, өгөх авахын ухаан, далд ертөнцийн талаарх зөвлөгөөг өгдөг бүсгүй бол үзмэрч Л.Нямаа. Хэн бүхний тахиж тайж, залж шүтэж явж чаддаггүй лусыг өөрийн амьдралдаа оршуулж, олон түмэндээ тус хүргэдэг тэрбээр өөрийн цахим хуудсаараа үнэтэй зөвлөгөөг ард олондоо хүргэдэг. Тэгвэл тэрбээр энэ удаад аз жаргалын үнэ цэнийг агшин бүрд мэдэрч байхыг зөвлөж “Хэнд ч муу зүйл хийгээгүй байхад хэн нэгэн таньд дургүй болсон байдаг. Энэ мэдээж та түүнээс илүү сайн яваагийн илрэл. Их зан ба мунхаг араншин бол зүгээр л тэнэглэл. Та бүхнийг тойроод аз жаргал дүүрэн байна. Чамлаж биш гамнаж хүртээрэй. Та бүхнийхээ ажил үйлст тань амжилт хүсье” гэжээ.

Read More

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020.01.31-ний өдрийн 17 дугаар тушаалаар байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 58 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх 34 шалгуур үзүүлэлт”-ийн дагуу судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хууль зүйн санал, дүгнэлтээ танилцууллаа. Ажлын хэсгийн санал дүгнэлт 34 шалгуур үзүүлэлтийн дагуу бүрдүүлсэн тоо, баримтад тулгуурлан ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Статистик, Эконометрийн тэнхимийн багш судлаачдын багийн хийж гүйцэтгэсэн судалгааны тайлан, Шүүхийн захиргааны сургалт судалгааны төвийн санал дүгнэлтэд үндэслэсэн байна. Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй…

Read More

Маск продакшны жүжигчин Ш.Жавхлан мэдэхгүй хүн ховор. Цовоо сэргэлэн дуу, адтай инээдтэй бүсгүй маань олон жил ганц бие ээж явсан ч гурван жилийн өмнөөс шинэ амьдралаа эхлүүлсэн юм Нэр шигээ жавхаатай, цог золбоотой тэрбээр хувийн амьдралаа тэр бүр дэлгээд байдаггүй. Жүжигчлэхээс гадна дуу оруулагч, хөтлөгч, продюсерийн ажлыг давхар хийдэг тэрбээр өөрийгөө завгүй байлгах дуртай гэсэн. Түүний анхны нөхөр хүүгийн аав бол жүжигчин, дуу оруулагч Н.Ялалт юм. Н.Ялалт өдгөө гурван ч удаа гэр бүл зохиосон бөгөөд анхны эхнэр нь Жавхлан гэдгийг мэдэхгүй хүн ховор.

Read More

Урлагийн ертөнцөөс төрсөн олны танил гэр бүл цөөнгүй. Тэдний нэг бол дуучин Г.Ариунбаатар, жүжигчин Б.Баярмаа нар. Хэн хэн нь урьд нь амьдралтай, урьдын амьдралаасаа төрсөн хүүхдүүдтэй байсан. Гэвч тэдний хэн хэн нь ханийн хайр халамжаар дутдаг байсныг ойр дотныхон нь хэлдэг. Дуучин Г.Ариунбаатарын хувьд Туяа гэх чинээлэг айлын охинтой дэр нэгтгэж хүү төрүүлсэн ч, өөрийнх нь уран бүтээлийг ойлгохгүй, хардах сэрдэх асуудлаас болж эхнэр нь шүүх цагдаад нөхрөө өгч байсныг уншигч та бүхэн санаж буй байх. Харин жүжигчин Б.Баярмаагийн хувьд оюутан байхдаа анхны амьдралаа зохиож гурван охин төрүүлсэн. Гэвч нөхөр нь хар тамхи, мөрийтэй тоглоомд орж хэд хэдэн удаа…

Read More

Загварын ертөнцөд өөрийн өнгө төрх, амбицаа бий болгож чадсан бүсгүй бол модель С.Төгс. Өдгөө 30 насны босго руу дөхөж яваа тэрбээр 9 настай том охинтой. Охиныхоо аав загвар өмсөгч Эрдэнэцогтод анхны хайраа зориулж явсан тэрбээр амьдралд дахин яараагүй. Сүүлийн зургаан жил бүжигчин “тэнгэрийн ханхүү” гэгддэг Цэнгүүнтэй үерхэж буй тэрбээр эхнэр нь болохыг яарахгүй байгаагаа нэгэн удаа ярьж байв. Тэрбээр “Манай монгол эрчүүд ер нь дээрэнгүй юм уу, ихэнх нь. Гэхдээ энэ нь би олон хүнтэй болзож байгаа гэсэн үг биш шүү. Би олон эрэгтэй, эмэгтэй найзтай. Бүгд найз залуу, нөхөртэй, эхнэртэй. Тэднээс харж байхад ийм байдал анзаарагдаад байдаг. Манай монгол…

Read More

Жүжигчин Ганзориг анх “Овжин охид” киноны гол дүр Сампилын дүрээрээ олонд танигдаж, одоо ч “Сампил” Ганзориг гэх нь бий. Сампил Ганзориг Монголын олон ангит “Мөрөөдлийн хөлөг онгоц” кинонд тоглосон. Одоо хошин урлагийн “Маск” продакшнд данстай түүнийг сайн жүжигчин гэж хүмүүс үнэлдэг. Өдгөө жүжигчин гэдгээс гадна зайран гэх өргөмжлөлтэй тэрбээр залуу насныхаа зургийг дэлгэжээ. Жүжигчин залуугийн хувьд Ховд нутгаас гаралтай, оюутан байхдаа “Овжин охид” кинонд тоглож олны хайр хүндэтгэлийг хүлээж байсан юм.

Read More

“Азийн модель” агентлагийн тэргүүн, мисс, загвар өмсөгч, топ модель Ч.Содтуяа сүүлийн жилүүдэд загвар өмсөх сонирхолтой бяцхан моделиудыг бэлтгэхэд ихээхэн анхаарах болсон билээ. Мисс бүсгүй өөрийн 13 настай С.Содонгоо охиноо ч бага наснаас нь загварын тайзнаа алхуулан Олон улсын тэмцээнүүдэд сорьж, чамгүй амжилтын эзэн болгосон байдаг. Түүний охин С.Содонгоог АНУ-ын “Indikids мagazine” сэтгүүл онцолж байсан удаатай. Уг сэтгүүл нь 10 гаруй жилийн өмнөөс уншигчдын хүртээл болж байсан гэдэг. Нийт 100 гаруй хуудастай уг сэтгүүлд өсөх ирээдүйтэй моделиуд болон тайз дэлгэцийн одод гардаг аж. Бяцхан мисс С.Содонгоо нь АНУ-ын Нью-Йорк хотноо болох “NYC” загварын долоо хоногт орох шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарч…

Read More

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Монголын ипотекийн корпорац (МИК)-ын ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаад энэ долоо хоногийн эхэнд чөлөөлөгдсөн, “Монголын зэс” (Монголиан коппер корпорэйшн)-ийн ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаал хашдаг М.Мөнхбаатар тэргүүтэй дөрвөн хүнийг цагдан хорих, эсэхийг өнөөдөр 09.00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүх хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс уг дөрвөн хүнийг цагдан хорих хүсэлт НПГ-т өчигдөр өглөө гаргасан бөгөөд хяналтын прокурор нь уг саналыг үндэслэлтэй гэж үзэн дээрх шүүхэд хүргүүлсэн байна. Энэ талаар АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нарыг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж…

Read More

Монгол улсын гадаад үнэт цаасанд хяналт тавих, экспортын гол нэрийн уул уурхайн түүхийн эдийн үнэ болон олон улсын санхүүгийн мэдээллийг авах зорилгоор Блүүмберг сувгийг манай монголчууд хэрэглэдэг. Тэгвэл уг терминалыг монголчуудад үзүүлэхийн тулд Сангийн яамнаас улирал бүр төсөв гаргаж, 19 мянга орчим ам.долларын төлбөрийг төлдөг ажээ. Үүнийхээ зарлагын баримтыг Сангийн яам Шилэн дансандаа байршуулж, нэгдүгээр улиралын төлбөр болох 19113 ам.доллар буюу 54 сая 683 мянган төгрөгийг төлснөө баталжээ. Блүүмберг Телевиз (Bloomberg Television) нь Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотод төвтэй. Тус сувгаар санхүү эдийн засаг зэрэг мэдээллийг шуурхай хүргэдэг бөгөөд дэлхий даяар цацдаг гэдгээрээ онцлогтой. Тус телевиз нь Европ тивийн Лондон,…

Read More

Парламентын гишүүд дундаасаа арай дөнгүүр гишүүн гэгдэх үнэлгээг ард түмнээсээ авдаг хүн бол Н. Учрал гишүүн. Тэрбээр эцэг эхээсээ хоёулаа бөгөөд ганц охин дүү нь МҮОНРТ-д нэвтрлүүлэгч хийдэг сэтгүүлч Н.Ундрал. Тэгвэл эрхэм гишүүн дүүгийнхээ төрсөн өдөрт зориулж, сэтгэлийн үгсээ сошиалд “сийлжээ”. Тэрбээр “Би гэдэг хүн газар дээр ганцхан дүүтэй. Дүүгээ ядарвал би түшнэ, дүү минь бас надад туслана гэж 4-р ангидаа гаргасан “Аадар бороо” номондоо шүлэглэсэн шигээ дүүдээ би түшиг болохоос илүү өвдөж зовж үхтэл нь айлгасандаа үргэлж л шаналж явдаг. Ахын сургаал алт шүү гэж сургадаг шигээ ах нь дүүдээ түшиг болох учиртай болохоор уруудаж өгсөхийн орчлонд урагшаа зөв…

Read More