Зохиогч: Эрхэм админ

Хошин урлагийн ертөнцөд гоо сайхан, гоолиг бие, бүсгүй аалиараа ялгардаг уран бүтээлч бол А.Туяа. Өдгөө 37 насны босго алхсан тэрбээр хувийн амьдрал зохиож амжаагүй нэгэн. Үүндээ ч тэрбээр эмзэглэж, яарч явдаггүй. Хэзээд гоо үзэсгэлэнтэй байдаг тэрбээр өөрийн цахим хуудаснаа өөрийнхөө хэр арчаатай эмэгтэй болохоо гайхуулжээ. Тэрбээр яаж ч ядарсан, ажлаа тараад оройтсон нүүрний арьс арчилгаанаас гадна, биеийн арьс арчилгаагаа хийдэг гэдгээ онцолжээ. Энэ тухайгаа “Ямар ч завгүй өдөр, нойргүй ядарч байсан биеийн арчилгаагаа заавар хийдэг байгаа шүү. Миний өөрийн хийдэг биеийн скраб. Биеийн арьс зөөлөн толигор байх хэрэгтэй” хэмээжээ.

Read More

Өдгөө АНУ-д өөрийн амбиц, карьераараа тун амжилттай амьдарч яваа мисс, жүжигчин Г.Шүүдэрцэцэг өөрийн унаж байсан Toyota Tundra загварын цагаан өнгийн автомашинаа зарах гэж буйгаа онцолжээ. Тэрбээр тус автомашинаа 145 сая төгрөгөөр үнэлээд буй аж. Жүжигчин бүсгүй тус автомашинаа АНУ-д байхдаа унаж ашиглаж байсан бөгөөд монгол руу явуулсан тухайгаа онцолжээ. Хэзээнээс ганган чамин, галзуу солиотой зүйлд дурладаг жүжигчин бүсгүйн хувьд өдгөө 30 насны босго давсан ч “Asia miss USA” тэмцээний тэргүүн байрыг хүртэж, багагүй алдар нэрт хүрээд байгаа юм.

Read More

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад ноцтой осол гаргаж, хүний аминд хүрсэн хэрэгт буруутгагдан ял сонссон жүжигчин Г.Ананд “Өршөөлийн хууль”-нд хамрагдаж, өнгөрсөн 2021 оны долдугаар сард суллагдсан билээ. “Single ladys-3” киноноос хойш багагүй рекламд тоглосон тэрбээр өнгөрсөн гурван жил “аав”-ын хаалга сахиж, урлаг уран сайхнаас хөндийрөөд байсан юм. Тэгвэл тэрбээр 1980-аад оны сүүлч 1990-ээд оны эхэн үеийг харуулсан уянгын төрөл жанрын кинонд дүр бүтээж байгаа аж. Жүжигчин залуугийн хувьд 2020 оны нэгдүгээр сарын 16-ны үүрийн 05.50 цагийн орчим Хан-Уул дүүрэг Их Монголын гудамжинд асфальтан замд Toyota Premio маркийн машин Mercedes Benz маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 45 настай, эрэгтэй, А нас барсан…

Read More

Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ үнийн хөөрөгдөл, өсөлттэй холбоотойгоор хэмнэлт хийхээ илэрхийлж, дарга нарыг том оврын суудлын автомашиныг нийслэлд унахыг хориглосон. Ингэснээр шатахууны нэмнэлт хийж, түгжрэлийг бууруулж чадна хэмээн итгэсэн гэхэд болно. Гэтэл яг бодит байдал дээрээ үүнээс өөрөөр хэт хэмнэлт хийж байгаа эсэх нь эргэлзээтэй. Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын тушаалаар сар бүр 18-20 сая төгрөгийг салбараасаа төрсөн гавьяа шагналтнуудад зориулж 18-20 сая төгрөгийг зарлагдаж байгаагаа Шилэн дансанд тэмдэглэжээ. Ингэхдээ уг зарлагынхаа яг нарийн задаргаа, зарлагын баримт энтэрээ тэд оруулаагүй байх аж. Шилэн дансанд тэмдэглэснээр энэ оны нэгдүгээр сард 18 сая 650 мянга, хоёрдугаар сард 19 сая 400, гуравдугаар…

Read More

Монголын нийтийн дууны ертөнцөд оюутан байхаасаа танигдаж эхэлсэн дуучин бол Д.Найдандорж. Тэрбээр өөрийн гэргий Д.Номинзултай дунд сургуулийн сурагч байхаас нь үерхэж, их сургуулиа төгсөх үед нь зартай хурим хийж байсан түүхтэй. Гэвч царайлаг, алдартай дуучин нөхөр нь түүнийг нэг бус удаа хуурч байсныг Д.Номинзул бүсгүй онцлоод, тусдаа нэгэн хэсэг амьдарсан. Гэвч дундаасаа төрсөн ганц охиноо залуу хосууд бодож дахин эхнэр нөхрийн харилцаагаа сэргээсэн адармаантай түүх тэдэнд бий. Тэгвэл Д.Найдандоржийн гэргий Д.Номинзул айл гэр үймүүлдэг бүсгүйчүүдэд хандаж дараах үгийг хаяглажээ. Тэрбээр “Бүр нэг ширлэсэн, цайсан хүүхнүүд байна аа байна. Холуур байг ээ. Хол очиж хуцаг ээ” хэмээн бухимдлаа илэрхийлсэн байна.

Read More

Монголын хошин урлагийнхан хамтарч, “Big show” төслийнхөө хоёрдугаар дугаарыг бэлтгэхээр зураг авалтаа Чингисийн хүрээ жуулчны баазад эхлүүлээд буй. IPTV-ээр төлбөртэй цацагдах тус шоунд монголын өнөө цагийн хошин урлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож буй. Тэгвэл тус зураг авалтын үеэр хошин урлагийн “Маск” хамтлагийн гишүүн, МУГЖ Мөнхсайхан буюу МС урлагийн хүүхнүүдийг “хуйлруулж” буйг зарим уран бүтээлчид онцолжээ. Зарим нь бүр хошигнож, “хүүхнүүд халзан толгойтой залууд дуртай юм байна” хэмээсэн бол, “Ахыгаа бүр биширчихсэн нураад уначихсан харж байна шдээ” гэж сэтгэгдэл үлдээж зургийг нийтлэжээ. Үнэндээ, тус зургийг авхуулах үеэр жүжигчин MC жүжигчин бүсгүйчүүдэд сценээ хэрхэн явахыг сайн ойлгуулж тайлбарлан сууж байжээ.

Read More

Монголыг залуучуудын улс гэж хэлж болно. Нийт хүн амын дийлэнх нь хүүхэд залуучууд гэдгийг судалгааны байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл нийслэл аймаг орон нутагт ирээдүйн иргэдийг хүмүүжүүлэх цэцэрлэг, ясли ихээхэн дутагдалтай байна. Төрөөс 0-3 нас хүртлэх хүүхэдтэй ээжид сард нэгт удаа “Цалинтай ээж” гэх халамжийн хөтөлбөрт хамруулж 50 мянган төгрөг олгодог. Үнийн хөөрөгдөл өссөн энэ цаг үед тус “цалин” гэх мөнгө нь ам ч үгүй, хамарт ч үгүй хүрэлцэхгүй байна. Жишээлбэл, ээжүүдийн өргөн хэрэглэдэг mamypoko живх 62 мянга, нэмэлт тэжээл буюу хуурай сүү хамгийн хямдхан нь дор хаяж 85 мянган төгрөгийн үнэтэй болжээ. Ийм байхад ээжүүд “цалин”-гаараа юу авах билээ.…

Read More

Хавдрын эмчилгээ хийлгэж буй, ялан дийлсэн гээд 20,000 шахам хүн өнөөдөр бидний дунд амьдарч байна. Хорт хавдрын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа сүүлийн жилүүдэд энэ өвчинтэй нүүр тулсан олон айл өрх бий. Мэдээж, хавдраар өвдсөн нэгнээ эдгэшгүй өвчин туссан мэт зөнд нь орхиж болохгүй. Тэдэнд ч бас бусдаас хамааралгүй амьдарч, ажил төрлөө эрүүл үе шигээ хийх хүсэл тэмүүлэл байгаа. Гэвч өдгөө ХСҮТ-өөс өөр хавдрын дараах сэргээн засах эмчилгээг хийж буй газар байхгүй гэхэд хилсдэхгүй. Тэгвэл “Рехамед Гялс” нэгдсэн эмнэлэг хувийн салбараас энэ чиглэлийг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж эхэлжээ. Тус эмнэлгийн сэргээн засах эмч Н.Цэрэнлхамтай ярилцсанаа хүргэе. -Танай эмнэлэг яагаад Сэргээн засах эмчилгээний…

Read More

Дэлхийн зах зээл болон бусад хүчин зүйлээс шалтгаалж шатахууны үнэ энэ сард тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан. Тэгвэл өнөө өглөө дизель болон шатахууны үнэ нэмэгджээ. Тухайлбал, Петровис ШТС-д шатахууны үнэ 200-250 төгрөгөөр нэмэгдсэн байна. Ингэснээр АИ 92-2390-2535 төгрөг, харин АИ 95-3260 төгрөгт хүрсэн бол, дизель түлш 3380-3440 төгрөгт хүрчээ.

Read More

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр болохоор товлон зарлагдлаа. Тус хуралдаанаар шүүгчийг сэлгэн ажиллуулах тухай, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл тогтоолгох тухай, шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх шалгуур үзүүлэлтийн судалгааны дүн, ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг тус тус хэлэлцэнэ.

Read More