Зохиогч: Эрхэм админ

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ийн хуралд оролцох үедээ 2030 он гэхэд Монгол улс нэг тэрбум мод тарина хэмээн ам алдаж, ажлаа эхлүүлсэн. Түүний амлалтын хүрээнд мод тарих үндэсний хөтөлбөр эрчээ авч, салбар агентлагууд ч ажиллаж эхэлснийг хэвлэлүүд бичиж байв. Гэтэл бодит байдал дээрээ энгийн иргэний тарьсан 3000 орчим модонд устаж үгүй болох аюул нүүрлээд байхад БОАЖЯ нь асуудлыг шийдвэрлэж өгөхгүй өөрсдөөсөө бултуулж эхэлсэн бололтой. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 3000 гаруй холимог модон төгөл үүсгэн амьдарч байсан энэ өвгөн БОАЖЯ-наас тусламж гуйхаар нийслэлд иржээ. Түүний мод тарьсан газар уурхайн зөвшөөрөл гарсан учраас өвгөнийг нутгаас нь нүүлгэх шийдвэрийг аймаг орон…

Read More

АНУ-ын иргэн, 65 настай, Тэрри Ли Нэнси (Terry Lee Nance)-д холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцээд Монголын аж ахуйн нэгжийг залилж, хохирол учруулсан гэм буруутайд тооцлоо. Улмаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хохирол, төлбөрөө барагдуулахын тулд тав хоногийн завсарлага авах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан юм. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (ХМТ)-ноос эрэн сурвалжилж байсан нэгэн хүнийг манай ЭЦА-ны ажилтнууд “Шангри-Ла” зочид буудлаас 2021 оны аравдугаар сарын 13-нд баривчилсан нь Терри Ли Нэнси бөгөөд НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 17.3-1 дэх хэсэгт заасан “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон,…

Read More

Зохиолын дууны ертөнцөд өөрийн уянгалаг, яруу тансаг хоолойгоороо тодрон гарч ирсэн уран бүтээлч бүсгүй бол дуучин А.Түмэн-Өлзий. Хөвсгөл нутгаас гаралтай түүнийг хот хөдөөгийнх гэлтгүй сонсож, уран бүтээлийг нь даган дуулах дуртай. Сайхан хүүхэн хуримгүйн үлгэрээр ганц охиныхоо аавтай хурим найр хийж амжилгүй хоёр тийш болоод дөрвөн жилийн нүүр үзэж буй. Бусад урлагийн бүсгүйчүүд шиг тэрбээр салалтаа нууж хаасангүй. Муу нуухаар сайн илчил гэдэгчлэн, ээж охиныхоо хамт амьдарч яваагаа илэрхийлдэг. Өдгөө 36 насны босго алхаж яваа дуучин бүсгүй эр хүний хайр энхрийлэл, халамжийг ихээхэн хүсч буйгаа сүүлийн үед илэрхийлэх болсон байна. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа хосуудын халуухан зургийг нийтэлсэн нь мань…

Read More

Монголд нүүр будалтын салбарын томоохон төлөөлөл бол make up artist Bella. Бага залуугаасаа Герман улсад амьдарч тэндээ өөрийн авьяас, мэдрэмж, ур чадвараа нээж нүүр будагч болсон тэрбээр нэг хэсэг дэлхийн хамгийн баян тансаг, өртөг өндөртэй орон гэгддэг Арабын нэгдсэн улсын нийслэл Дубай хотод ажиллаж амьдарч байсан. Харин саяхан эх орондоо ирсэн тэрбээр “Мэргэжлийн Артист бэлтгэх” сургалтыг явуулж буй. Арав хоногийн сургалт нь 750 мянган төгрөгөөр үнэлэгдэж буй тус сургалт Make up artist Bella-г багагүй шуналтай хүн болохыг харуулж байна. Учир нь өмнөх сургалтаасаа их хүн авчээ.Суралцагчид олон хүнтэй, сурна гэж худлаа юм байна, бид хохирч байна гэжээ. Учир нь анх…

Read More

ШӨХТГ-ын дарга асан Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд болсон. Тэрбээр сайдаар орчсон даруйдаа яамныхаа зарим тоног төхөөрөмжийг сольсон байна. Тухайлбал, яамандаа “Сүлд жи эс эн” гэх компаниас гуравхан ширхэг компютерыг иж бүрнээр нь солихын тулд 19 сая 329 мянга 600 төгрөгийг зарлагаджээ. Өөрөөр хэлбэл, тус яамныхан нэг ширхэг компютерийг 6 сая 443 мянган төгрөгөөр худалдан авсан байна. “Сүлд Жи Эс Эн” компанийн хувьд хүнс, бичиг хэргийн бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 2019 оноос ГССҮТ, Дулааны дөрөвдүгээр станц зэрэгт бичиг хэргийг нь нийлүүлдэг байсан гэх. Улс орон эдийн засгийн хямралтай энэ үед төрийн…

Read More

“Сарнай цэцэг”, “Чамайгаа оллоо”, “Чиний хайранд би” зэрэг олон сайхан дуугаараа нэгэн цагт сонсогчдын сэтгэл, зүрхийг догдлуулж явсан ч, хэсэг хугацаанд урлагаас хөндийрөөд байсан дуучин М.Үүрцайхын төрсөн өдөр өчигдөр болжээ. Түүний төрсөн өдөрт зориулж хайртай хань нь гоёмсог бялуу хийлгэснээ тэрбээр цахим хуудаснаа сонирхуулсан байна. Шар хэвлэлийнхэнд үнэн худал нь мэдэгдэхгүй олон зүйлсэд сайн, муугаар цоллуулж явсан тэрбээр уран бүтээлээсээ хэсэг завсарласны дараа “Uuree Hits” уран бүтээлээ өнгөрсөн онд үзэгчиддээ барьсан билээ. Хувийн амьдралаа олноос нууцалдаг тэрбээр өөрийн цахим хуудаснаа ханийнхаа зургийг анх удаагаа дэлгэжээ.

Read More

Шадар сайд С.Амарсайхан Монголын ипотекийн корпораци нь ипотекийн зээл авсан иргэдэд зуучилсан нэрийдлээр хувь авч, луйварддаг хэмээн мэдээлсэн. Тиймээс Монголын ипотекийн корпорациас уг асуудлаар тайлбар мэдээлэл өглөө. “МИК ОССК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга “ХХБ манай компанийн арван хувийг эзэмшдэг. Энэ мэдээлэл ил тод байдаг. “Монголын ипотекийн корпорацийг 2006 онд ипотекийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголбанк, арилжааны 10 банк хамтран бодлогоор үүсгэн байгуулсан. 2015 оноос Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй (MSE: MIK) олон нийтийн эзэмшлийн Хувьцаат компани болсон. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгох зээлийн хүү (8%, 6%, 5%), нөхцөлүүд, шалгуур үзүүлэлтүүдийг Засгийн газар, Монголбанкны зүгээс тогтоодог юм. Эх…

Read More

Монголын нийгэмд сүүлийн үед ёс бусаар амиа хорлох, насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэх, өөрийгөө шатаах гэх мэт жигшүүрт хэргүүд нэлээгүй гарах болсон. Сошиал орчны хөгжил хэтийдснээс болсон уу, ийм төрлийн хэргүүд ихээхэн “сэвэгдэх” болсон. Анхандаа нийгмийн сэтгэлзүй эдгээр асуудлуудад эмзэглэлтэй ханддаг байсан бол өдгөө байдаг зүйл төдий хүлээн авч тоохоо больжээ. Аливаа улс оронд тухайн улсын хүн амын өсөлт бууралт, нас баралтыг шинжлэх ухааны үндэслэлтэй суурь судалгаагаар тогтоож, бодит баримтад тулгуурлан бүх талын шалтгаан нөхцлийг тогтоодог судалгааны байгууллагууд байдаг. Манай улсад яг хүн амын дундах амиа хорлох тохиолдлыг бодит эрүүгийн хэрэг дээр тулгуурлаж хийсэн судалгаа хийгдэж байгаагүйг мэргэжлийн хүмүүс хэлж байна.…

Read More

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн хувийн туслахаар ажиллаж байсан, МУИС-ийн төгсөх дамжааны оюутан 22 настай Б гэх залуу өнгөрсөн баасан гарагт амиа егүүтгэжээ. Хан-Уул дүүргийн нутаг дахь “Хүннү вилла” хотхонд энэ явдал болсон бөгөөд хэргийн газарт ар гэрийнхэн, цагдаагийнхан ажиллахад гэрээслэл бичиж үлдээсэн байсан гэнэ. Тэрбээр мөрийтэй тоглож, их хэмжээний өрөнд орсон бөгөөд гэр бүлийнхнээсээ уучлалт гуйн ийм алхам хийсэн гэх мэдээлэл бий. Тэрбээр МУИС-ийг улс төр судлал мэргэжлээр төгсөх гэж байсан нэгэн агаад УИХ-ын Тамгын газрын нэгэн ажлын албанд энэ оны нэгдүгээр сараас гэрээгээр ажиллаж эхэлсэн гэнэ. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт нэгэн үйл ажиллагаанд оролцох хүмүүст гарын бэлэг бэлдэхээр хариуцсан алба,…

Read More

Улсын ерөнхий прокурор, ЦЕГ-ын дэд дарга зэрэг албан тушаал хашиж байсан М.Энх-Амгаланг АТГ-т шалгуулах гомдол ирсний дагуу шалгаж эхэлжээ. Зарим цахим мэдээллийн хэрэгсэлд өнгөрсөн баасан гарагт түүнээс болон ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхээс тайлбар, мэдүүлэг авахаар болсон хэмээн бичсэн ч албаны эх сурвалжууд үгүйсгэсэн юм. Өөрөөр хэлбэл, гомдол шалгаж байгаа ч хараахан тайлбар мэдүүлэг аваагүй гэсэн мэдээлэл өглөө. Цахим мэдээллийн хэрэгсэлд бичсэнээр А.Гансүхийн холбогдсон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохын тулд газар эзэмших эрх шилжүүлж авсан асуудалд Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгаланг буруутгаж байгаа. А.Гансүх хотын төвийн “А” зэрэглэлийн бүсэд 10 га газар эзэмшдэг “Нью даунтаун” ХХК-ийн хувьцааны тодорхой хэсгийг…

Read More