Монголд нүүр будалтын салбарын томоохон төлөөлөл бол make up artist Bella. Бага залуугаасаа Герман улсад амьдарч тэндээ өөрийн авьяас, мэдрэмж, ур чадвараа нээж нүүр будагч болсон тэрбээр нэг хэсэг дэлхийн хамгийн баян тансаг, өртөг өндөртэй орон гэгддэг Арабын нэгдсэн улсын нийслэл Дубай хотод ажиллаж амьдарч байсан.
Харин саяхан эх орондоо ирсэн тэрбээр “Мэргэжлийн Артист бэлтгэх” сургалтыг явуулж буй.
Арав хоногийн сургалт нь 750 мянган төгрөгөөр үнэлэгдэж буй тус сургалт Make up artist Bella-г багагүй шуналтай хүн болохыг харуулж байна.
Учир нь өмнөх сургалтаасаа их хүн авчээ.Суралцагчид олон хүнтэй, сурна гэж худлаа юм байна, бид хохирч байна гэжээ.
Учир нь анх сургалтаа нээхдээ тэрбээр, нэг удаагийн курстээ цөөхөн хүнтэй хэмээн төлбөр мөнгөө авч сургалтаа эхлүүлжээ.
Бодит байдал дээрээ түүний 10 хоногийн сургалтад 60 орчим хүн агааргүй бүгчим нэг өрөөнд суулгаад хичээлээ зааж байгаа аж.
Суралцах орчныхоо талаар гомдол гаргасан суралцагч нарыгаа “Та нар ийм орчинд сурч чадахгүй бол гарч болно” гэжээ.
Тэрээр “Гадаадын бүх сургалт ингэж ордог, эндээс илүү сургалт гэж юу байх уу, харанхуй орчинд дэлгэц дээр заадаг, таалагдахгүй бол гарч болно, би сургалтаас болж Монголд ирсэн, би цөөхөн хүнд орохгүй гэх мэтээр хэлжээ.
Харилцаанаас харилцаа үүсдэг гэдгийг нүүр будагч Bellа мэддэггүй бололтой.
Өөрийнхөө мэдлэг ур чадвараараа олны таашаалд нийцсэн түүнд олны эрүүл мэнд, тав тухтай суралцах орчин бүрдүүлэх нь хамаагүй бололтой.

