Одоогоос 7-8 жилийн өмнө “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч болж байсан бүжигчин Төгөлдөр. Өдгөө төрөл арилжиж тэрбумтан Төөгөө болсон. Хэд хэдэн бизнес эрхлэхийн хажуугаар хөрөнгөлөг айлд хүргэн суусан тэрбээр сүүлийн үед монголын ард түмний бодит амьдралаас “тасархай” зүйл ярьдаг хэмээх шүүмжлэлд өртөх болсон. Баяжих хүсэлтэй өсвөр насны охид хөвгүүд, өөрийнхөө үе тэнгийн олон залуусыг сошиалд дагуулдаг тэрбээр анхны амьдралаасаа төрсөн хүүгээ өөр дээрээ авсан бололтой. Бүжигчин, тэрбумтан, инфлюенсэр гэх мэт олон цол гуншинтай тэрбээр анх шоунд оролцож байхдаа дизайнер Ниймаа гэх бүсгүйг эхнэрээ хэмээн танилцуулж, хүүтэйгээ тайзнаа гарч байсан удаатай.
Зохиогч: Эрхэм админ
“Зүрхний хилэн”, “Маш нууц”, “Байтаг богд”, “37-р точка” гээд “Фантастик”-ийн залуусын уран бүтээл нийгмийг байлдан дагуулж чаддаг нь сэтгэлгээнийх нь онцлог, цар хүрээний илэрхийлэл биз ээ. Тэр бүр олны өмнө ил гараад байдаггүй ч тус продакшны жүжигчин, найруулагчаар ажилладаг Б.Ганчулууныг мэдэх хүн цөөнгүй. Бага насаа Баянхонгор аймагт өнгөрүүлсэн тэрбээр аймгийнхаа хүүхдийн “Тэмүүжин” театрт зургаан наснаасаа аравдугаар анги төгстөлөө явсан гэдэг. Тэр үеэс л урлагийн зах зухаас мэдэрч, дурласан тэрбээр 2008 онд СУИС-ийг дүүргэжээ. Тэрбээр “Зүрхний хилэн” киноны Базар, “37 точка” цувралын бага дүү Болдоос эхлээд цөөнгүй дүр бүтээж байсан. Тэдгээр дүр нь бүгд эерэг. Жүжигчин Ганчулуун аливаа уран бүтээлд орохдоо…
НӨАТ-ын урамшууллын 2022 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр (2022.04.17) Боловсрол телевизээр 19.00 цагаас орон даяар шууд явагдана. Иргэн та 2022 оны гуравдугаар сарын 1-нээс 31-ний хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2022 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Супер шагналын эзэн 30 сая төгрөг хожно.
“Алтан дорнод Монгол” компанийн захирал бизнесийн одтой гэгддэг Т.Ганболдыг эхнэрээсээ салсан тухай сошиал орчинд тараад удаж буй. Түүнийг “Дөрвийн дөрвөн үрийг нь төрүүлсэн, өөрөөсөө 10 гаруй насаар дүү “хань” -иа ар өврөөр тавьж хашраагаад, хань нь аргаа бараад салж сарних дээрээ тулсан чинь нэг төгрөг ч өгөхгүй, унаж байсан машин, барьж байсан утасны дугаарыг нь хүртэл “хулгайгаар” авчихсан” хэмээн шуугьсан нь үнэн бололтой. Түүний экс гэргий А.Янжингаажид цахим хуудаснаа “Хэнтэй ханилснаа салсны дараа л мэддэг гэж үнэн юмдаа “ гэжээ. Тэрээр дөрвөн хүүхдийн ээж болж “Алдарт эх” болсон билээ.Т.Ганболд эхнэрээ гомдоож дөрвөн хөөрхөн үрсээ хаяаад явсан гэдэг…
Улс үндэстнийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан алдартанд олгодог “Чингис Хаан” одонг хүртсэн цөөхөн хүний нэг, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар. Өдгөө хойд хөршийн 100 гаруй жилийн түүхтэй том театрт гоцлол дуучин хийдэг тэрбээр эзэмшсэн мэргэжилдээ хамгийн сайн нь байхыг хичээдэг гэнэ лээ. Энэ тухайгаа тэрбээр нэгэн хэвлэлд ярихдаа “Би үргэлж өөрийгөө зүлгэж, өнгөлж явах учиртай гэж боддог. Байнга бэлтгэл сургуулилалтаа хийж, тогтмол сайжирч байх учиртай. Амьдрал дээрээ бол аав ээждээ ачлалтай, үрдээ энэрэлтэй, ханьдаа халамжтай байхыг хичээж явна. Намайг найзууд маань, эргэн тойрныхон маань “манлайлагч” гэж хэлдэг юм. Багаасаа л найзуудаа элдэв зүйлд уриалж, зохицуулж, зангидаж явдаг байсан, одоо ч хэвээрээ…
МУГЖ О.Бат-Өлзийг Ардын жүжигчин С.Сарантуяагийн нөхөр, “Фантастик” хамтлагийн найруулагч Б.Тамирын аав гэдгээр монголын ард түмэн мэднэ. Гэр бүл, удам угсаагаараа монголын урлагийн түүхийг бүтээлцэж буй тэрбээр өөрөө Монгол Улсын гавьяат жүжигчин У.Осор агсны хүү билээ. Түүний аав монголын кино урлагт өөрийн хичээл зүтгэлээрээ үнэлэгдэж, дэлгэцийн түүхэнд дүрээрээ мөнхөрсөн нэгэн байсан юм. У.Осор агсан “Тунгалаг тамир” киноны Даржаа баатар, “Ичээнд нь” киноны Тоодгор, “Моторын дуу” киноны Найдангаас эхлээд “Ардын элч”, “Сэрэлт”, “Төгсгөл”, “Хүргэн хүү”, “Талын цуурай”, “Нөмрөг хадны цуурай”, “Манай аялгуу”, “Хүний мөр”, “Их замын эхэнд”, “Бушхүүгийн үлгэр” зэрэг зуу гаруй кино, жүжигт тоглож байсан авьяаслаг уран бүтээлч байв. Мөнхүү “Усан…
“Бодлын хулгайч” “37 дугаар точка” олон ангит кинонд туслах дүр бүтээсэн жүжигчин, дуучин Б.Батмэндийг хараагүй хүн ховор. Нэрийг нь санахгүй байгаа нэгэн нь “энэ чинь зэвүүн дүрийг бүтээдэг жүжигчин” гэдгээр илүүтэй танина. Гаднах төрхөөрөө хүйтэн хөндий, ширүүн дориун ч юм шиг төв төрхтэй тэрээр өдгөө 50 насны босго алхаж буй ч кино уран бүтээлийн гол дүрд тоглож байгаагүй гэхэд хилсдэхгүй болов уу. Нэгэн хэсэг түүнийг хэвлэлүүд хар тамхи зөөдөг, тээвэрлэдэг хэмээн бичиж байсан ч, тэрбээр энэ бүх мэдээллийг ор үндэслэлгүй зүйл гэдгийг өөрийн амаараа баталсан билээ.
Өнгөрсөн оны трэнд дуунуудын нэг болох “…Сэтгэл санаа тайван Өглөө сүүтэй цайтай цуйван Амьдрах ер нь сайхан Өгзөг шигдэж ордог буйдан…” гэсэн үгтэй дууг сонсоод уншигч танд реппер Desant, дуучин Jason нар санаанд ордог уу. Залуусын нэг үеийн төлөөллийг илтгэх тус уран бүтээлийн нүүр царай болсон дуучин Jason үнэндээ жүжигчин мэргэжилтэй нэгэн юм. Түүний жинхэнэ нэрийг Б.Баяржавхлан гэдэг. Тэрбээр олонд танигдахаасаа өмнө УДЭТ-ийн тайзнаа жүжиглэж байсан, мөн “Шинэ үе” продакшнд ажиллаж байсан удаатай. Түүний амьдралын зам дардан байгаагүй бөгөөд хайртай дуртай мэргэжлээ орхин БНСУ-д хар ажил хийж байсан түүх түүнд бий. Эргэн ирсэн даруйдаа солонгос хоолны газар байгуулж, өдгөө энэ…
Урлагийнхан дундаас хамгийн их хандивын тоглолт хийдэг хамтлаг бол сонгодог опера чиглэлээр уран бүтээл туурвидаг Uvertura хамтлаг. Тэгвэл тэд маргааш буюу энэ сарын 16-нд тусгаар тогтнолын ордонд ганцхан удаа “Элэг бүтэн амьдрал хамгийн сайхан” нэртэй уран бүтээлийн хандивын тоглолт хийхээр болжээ. Тоглолтыг Мөрөөдлийн театрын жүжигчин Баттөмөр буюу “банш” Батаа хөтлөн явуулах аж. Тус хандивийн тоглолтыг Д.Одсүрэн хэмээх дөрвөн бяцхан хүүхдийн эцэг, эгэл жирийн монгол залууд зориулан хийж байгаа ажээ. Энэ залуугийн хувьд өдгөө 45 настай, элэгний үүдэн вений судасны бөөгнөрөл өвчнөөр энэ оны гуравдугаар сарын 20-нд оношлогдсон байна. Тэрбээр гадаадад элэг шилжүүлэн суулгах, вений судас солих хагалгаа хийлгэх шаардлагатай аж.…
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна. Тэрбээр, Нийгмийн даатгалыг шимтгэл, НӨАТ-тай холбоотой иргэдийн шаардлагууд байна. НДШ-ийг бууруулах тухай шаардлага иргэдээс ирсэн. НДШ-тэй холбоотой багц асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж, Нийгмийн даатгалын санг бодитоор мөнгөжүүлэхтэй холбоотой асуудлыг үе шаттай авч үзэх шаардлагатай. Тус санг мөнгөжүүлэхэд 21 их наяд төгрөг шаардлагатай. Энэ асуудлыг өнөө маргаашгүй шийдвэрлэх боломж бага. 2022 он дуустал төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн ААН-үүдээс бусад байгууллагын ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал сар бүр буцаан олгохоор шийдвэр гаргаж байна.
