Өнгөрсөн оны трэнд дуунуудын нэг болох “…Сэтгэл санаа тайван Өглөө сүүтэй цайтай цуйван Амьдрах ер нь сайхан Өгзөг шигдэж ордог буйдан…” гэсэн үгтэй дууг сонсоод уншигч танд реппер Desant, дуучин Jason нар санаанд ордог уу.

Залуусын нэг үеийн төлөөллийг илтгэх тус уран бүтээлийн нүүр царай болсон дуучин Jason үнэндээ жүжигчин мэргэжилтэй нэгэн юм. Түүний жинхэнэ нэрийг Б.Баяржавхлан гэдэг. Тэрбээр олонд танигдахаасаа өмнө УДЭТ-ийн тайзнаа жүжиглэж байсан, мөн “Шинэ үе” продакшнд ажиллаж байсан удаатай.
Түүний амьдралын зам дардан байгаагүй бөгөөд хайртай дуртай мэргэжлээ орхин БНСУ-д хар ажил хийж байсан түүх түүнд бий. Эргэн ирсэн даруйдаа солонгос хоолны газар байгуулж, өдгөө энэ бизнесээ урлагийнхаа хажуугаар үргэлжлүүлсээр яваа.
Jason нэрээр олон танигдсан тэрээр 2012 онд КУДС-ийг жүжигчин мэргэжлээр дүүргэсэн. Улмаар урлагийн гараагаа УДЭТ-аас эхлүүлж, “Тэнгэрийн хүү”, “Гамлет”, “Найрын ширээний ууц”, “Ээжээ”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Өнөөдөр”, “Учрал” “2000” зэрэг тайз дэлгэцийн олон уран бүтээлээр үргэлжлүүлсэн. Жүжиглэхийн хажуугаар R&B, поп чиглэлээр дуулчихна.
Орчин үеийн хөгжим, тэр дундаа хип хопт дурлагсад үл андах “Тоонот” студийн дөрвөлийн нэг гээд насандаа баймгүй амжилттай карьер хөөж яваа хүү.


1 сэтгэгдэл
mundag bnshdee zuw vlger duurailal vzvvlj amjilttai ywaa uran bvteelchin zaluud amjilt hvsii. uran bvteeliig ni shimten sonsdog shv.