Зохиогч: Эрхэм админ

“Цензургүй яриа”, “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг мэдэхгүй танихгүй хүн ховор. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр ажлынхаа гарааг эхлүүлж байсан тэрбээр одоо ч энэ чиглэлээрээ бичдэг, нийтлэдэг. Тэр бүгдийнхээ “горыг” янз бүрийн хэл амаар амсдаг тэрбээр өнгөрсөн цаг хугацаандаа харамсаж байгаагүй гэдгээ хэвлэлд ярьж байсан удаатай. Энэ тухайгаа тэрбээр “Хаяа өнгөрсөн амьдралаа уут савны ёроолыг эргүүлэн гүвж байгаа мэт бодож суухдаа миний туулсан амьдралд харамсах зүйл байхгүй юм байна гэдэгтээ улам бүр итгэдэг. Ийм бодол тээх бүртээ өөрийгөө азтай эмэгтэй юм байна гэж боддог. Ялангуяа гэр бүлийн хувьд өөртөө 100 хувь сэтгэл хангалуун. Хорвоод бүсгүй хүн болж төрснийхөө жаргалыг эдэлж…

Read More

Царайлаг, авьяаслаг, өөртөө итгэлтэй, удамшил сайтай, насны хувьд ч боломжийн, байр сууриа олсон, ганц бие эр хүнд хүүхнүүд талтай байх нь гарцаагүй. Дээрх боломжийг өөртөө бүрдүүлсэн хүн бол Фантастик продакшны найруулагч Б.Тамир. Ур ухаанаараа уран бүтээлийг туурвих шиг болдог тэрбээр өдгөө ганц бие аав. Анхны амьдралаа жүжигчин Золоотой эхлүүлж Цэгц-Үжин охинтой болсон тэдний амьдрал удаан үргэлжлээгүй. Хоёр тийшээ болоод найм, есөн оныг үдсэн тэдний хэн хэн нь тогтсон амьдрал зохиолгүй өдийг хүрсэн нь харамсалтай. “Цуутай хүүхэн хуримгүй гэдэг” үг зөвхөн бүсгүй хүн дээр хэлэгддэггүй бололтой. Царайлаг, авьяаслаг залууд ч тохиолддог бололтой. Найруулагч Б.Тамирыг “хүсдэг” хөөрхөн хүүхнүүд цөөнгүй. Харин мань найруулагчид…

Read More

Монголчууд бид эрт үеэсээ газар дэлхий, хөх тэнгэрээ шүтэж, лус савдгаа аргадан, тахин дээдэлж ирсэн уламжлалтай. Энэхүү уламжлал нь нэг талаасаа шашны зан үйл мэт хэдий ч хүний амьдралын зам мөртэй салшгүй холбогддог зүйл юм. Учир нь хүн бол байгалийн нэгэн бүтээл бөгөөд байгаль дэлхийтэйгээ цаг үргэлж харилцаж байдаг. Бидний мэдэхгүй өөр ертөнцийн тусламжаар хэрхэн сайхан амьдарч, эсвэл унаж доройтдог зэргийг энгийнээр тайлбарладаг хүн бол үзмэрч, засалч Л.Нямаа. Тэрбээр “Бүсгүй хүнийг өөрийн охин шигээ хайрлаж,дүү шигээ хамгаалж,ээж шигээ хайрлаж хүндлээрэй. Хүн чанаргүй хүн хөөрхөн байгаад ч яахын. Бусдыг дорд үздэг хүн. Боловсролтой байгаад ч яахын. Чамайг үнэлдэг хүмүүст л алтан…

Read More

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайханы 2022 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр хийсэн хэвлэлийн хурлаар өгсөн мэдээлэлд дараах залруулгыг албан ёсоор хүргэж байна. Монголын ипотекийн корпорацийг 2006 онд ипотекийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголбанк болон 10 арилжааны банкнууд хамтран бодлогоор үүсгэн байгуулсан, 2015 оноос Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй (MSE: MIK) олон нийтийн эзэмшлийн Хувьцаат компани болсон. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгох зээлийн хүү (8%, 6%, 5%), нөхцөлүүд, шалгуур үзүүлэлтүүдийг Засгийн газар, Монголбанкны зүгээс тогтоодог бөгөөд, эх үүсвэрийг Монголбанк арилжааны банкнуудад шууд олгож, банк-иргэн хооронд ипотекийн зээлийн гэрээ байгуулдаг. Зээл олгох үйл ажиллагаанд МИК…

Read More

Хөгжлийн банкны гэх хэрэгт шалгуулж буй МАН-ын гишүүнчлэлтэй УИХ-ын гишүүдтэй хамт АН-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурор өргөн барьж болзошгүй гэх мэдээлэл цацагдах болсон. Хэдийгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал мөрдөн шалгах байгууллагаас хүргүүлээгүй ч зарим хэвлэлд түдгэлзүүлэх магадлалтай хэмээн УИХ-ын гишүүдийн нэрсийг бичиж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч саяхан “Хөгжлийн банкны араас “Эрдэнэс Монгол”-ын асуудлыг сөхнө. Нүүрс тээвэрлэдэг автомашинтай гишүүдийн бодит кейс нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн” хэмээн тодотгон хэвлэлийн хурлаар мэдэгдсэн. Бидэнд олдсон мэдээллээр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд холбогдох, НПГ-ын ерөнхий прокурор Ш.Нямдоржийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолыг хүчингүй болгосон байна. Ингэснээр А.Адъяасүрэнд дахиад яллагдагчаар татах…

Read More

Хууль сахин биелүүлэх үүрэгтэй цагдаагийн албан хаагч хахууль авсан хэргээр шалгагдаж байгааг манай сайт онцолж байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Хүрэлбаатарыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Тэрээр БНХАУ иргэнээс 40 сая төгрөг бэлнээр авч байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Албан бус эх сурвалж мэдээлэлж буйгаар, хээл хахууль өгсөн иргэн нь Өвөрмонгол иргэн байсан бөгөөд хахуульдаа 40 сая төгрөгийг бэлэн мөнгөөр цагдаагийн албан хаагчид өгчээ. Түүнчлэн, С.Хүрэлбаатар нь хэрэгт холбогдох үедээ цагдаагийн байгууллагаас чөлөөлөгдсөн байсан гэх мэдээлэл байна. Түүний энэ үйлдлээс үүдэн АТГ-аас түүний цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа хариуцаж байсан хэргүүд болон хаасан хэргүүдийн давхар шалгаж байгаа аж.…

Read More

Сонгодог урлагийг рок поп хоёртой уялдуулж, “солиотой” хөгжмүүдийг эгшиглүүлж яваа бүсгүй бол хийлч Дээгий. Хэзээнээс өөрийнхөөрөө эрх дураараа, эрхэмсэг гоо үзэсгэлэнг өөрөөрөө тодруулж явдаг тэрбээр туйлын аальгүй нэгэн. Сээтгэнэх урлагийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн тэрбээр ямар ч залуугийн сэтгэлийн утсыг хөндөж чаддаг гэдгээрээ алдартай. Үүнээсээ ч тэрбээр ичдэггүй, бас эмээдэггүй Авьяасынхаа ачаар АНУ-д мэргэжил дээшлүүлэн улмаар ганц хүүгийнхээ аав, хоёр дахь амьдралынхаа эздийг ч гадаад залуусаас сонгож явсан удаатай. Харин өдгөө өөрийнхөө хүслээр өөрөөсөө 10 гаруй насаар дүү халх монгол залуутай амраглаж яваагаа ч нуудаггүй. Түүнд гоо үзэсгэлэн, бүсгүй ааль, хээнцэр ганган төрх, эршүүд ч юм шиг энхрий ялдам ааш бүгд…

Read More

Хошин урлагийн “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин жүжигчин Г.Нарансолонго нар нэг гэр бүл бөгөөд гурван хүүхдийн аав ээж болсон Жүжигчин Тэмүүжин “Boomtown”хамтлагаар урлагийн гараагаа эхэлсэн бөгөөд түүний ээж МҮОНТ-д ажилладаг байсан нь урлагтай холбогдох бас нэг гарц байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Харин жүжигчин Нарансолонго хошин урлагийн тайзны уран бүтээлээс гадна “Зүүд шиг хайр”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “Мөрөөдлийн хөлөг онгоц, “Миний хөрш чөтгөр” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд тоглосон авьяаслаг уран бүтээлч юм. О.Тэмүүжин 1985 онд Г.Нарансолонго 1980 онд мэндэлсэн бөгөөд асны зөрүүтэй гэж тухайн үедээ л гайхагдаж байсан боловч одоо бол байдаг л зүйл гэж болно. Харин тэдний хайрын…

Read More

Монголын хошин урлагт өөрийн гэнэн цайлган, өхөөрдөм төрх, эелдэг зан чанараараа онцгойрч гарч ирсэн уран бүтээлч бол МУСГЗ Г.Ундармаа. Говь-Алтай аймгаас гаралтай түүнийг гавьяат болсных нь дараа өөлж, муулах хүн мундсангүй. “Хийсэн ч муулна, хийхгүй байсан ч муулна” гэдгийг биеэрээ мэдэрч яваа түүнийг нийгмийн нэрт зүтгэлтэн С.Удвал агсны тухай түүхэн кино хийхдээ Монголын эмэгтэйчүүдийн холбооноос их мөнгө “саасан”, эмнэлгийнхний эрээн бараан, баяр гунигыг харуулсан “Яаралтай тусламжийнхан” нэртэй цуврал киногоороо салбарынхаа яамнаас их хэмжээний мөнгө босгосон гэх шүүмжлэлүүд дагасан. Уг шүүмжлэл, хэл ам тогоон дотроос нь буюу урлагийнхнаас нь гарсан нь харамсалтай. Муулах тусам тодорч, доромжлох тусам гялалзана гэдэг шиг мань…

Read More

Утга уянгын зохиол бүтээл, тууж романыг хэн дуртай зохиолч бичээд байдаггүй. Өөрийн төрмөл авьяасыг хичээл зүтгэлээ олсон эрдэм номтойгоо хослуулан уншигчдынхаа сэтгэлд ойрхон, таалалд нийцэх чанартай, сонирхолтой, түүхийн эх сурвалжтай, судалгаатай, өгүүлэмжтэй зохиол бүтээл бичдэг хүмүүнийг “Их зохиолч” хэмээдэг болов уу. Тэгвэл дээрх тодорхойлолтуудыг өөрийн зохиол бүтээлээрээ илэрхийлдэг хүн бол Todko Samson. Гадаад автортой түүний жинхэнэ нэрийг Тогтох гэдэг. Түүний “Чамд хэн итгэх юм бэ” буюу “Вангийн нулимс”, “Харь хэлээр яригсад” зэрэг цуврал романууд уншигчдыг ёстой л байлдан дагуулах шиг болсон. Харин өдгөө кино театруудын дэлгэцээр үзэгчдийн хүртээл болоод буй “Сүрэг” киноны зохиолын мөн л тэрбээр бичсэн билээ. Зохиолч Todko…

Read More