“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг ЭЦА-ныхан өнгөрсөн сарын 21-нээс хойш шалгаж эхэлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. Түүнд холбогдох хэргийг прокурорын байгууллагаас харьяалал тогтоон АТГ-т шалгуулахаар шилжүүлжээ. Гуравдугаар сарын сүүлчээр Э.Номинчулуунд холбогдох хэргийг прокурорын байгууллагаар харьяалал тогтоолгохоор хууль сахиулагчид хандсан бөгөөд АТГ-т өнгөрсөн долоо хоногт шилжүүлсэн байна. Түүнийг “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавинлан” гэдэг компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг найман тэрбум болгон өсгөсөн. Улмаар илүү гарсан мөнгийг тендерт шалгарсан аж ахуйн нэгжийнхэнтэй нийлж завшсан байж болзошгүй хэмээн буруутган шалгаж эхэлсэн байдаг. “Тавинлан” ХХК нь 2019 онд “Багануур” ХК-иас…
Зохиогч: Эрхэм админ
Хөгжлийн банкнаас зээл авахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэгт холбогдоод буй УИХ-ын зарим гишүүний хамаарал бүхий аж ахуйн нэгжид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийжээ. Тус газрынхан өнгөрсөн долоо хоногт эрүүгийн хоёр хэрэгт холбогдох 14 объектод нэгжлэг хийсэн талаараа өчигдөр цахим хуудсандаа мэдээлсэн байсан. Баттай эх сурвалжуудын өгүүлснээр нэг нь УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн байр, эгч, дүү нарынх нь гэрт эрүүгийн хэргийн мөрдөн шалгалтын хүрээнд уг ажиллагааг явуулсан гэнэ. УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн хамаарал бүхий хүн буюу төрсөн эгч нь гүйцэтгэх захирлаар ажилладаг “Вертекс майнинг партнерс” ХХК Хөгжлийн банкнаас 2020…
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд орон нутгийн шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа болон шүүгч, ажилтны ажиллах орчин нөхцөлтэй танилцах, тэдний санал бодлыг сонсох, тулгамдаж байгаа асуудлыг судлах, тус зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэх зорилгоор албан томилолтоор ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн А.Насандэлгэр нар 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн шүүхийн тамгын газарт ажиллаа. Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, тус аймаг дахь сум дундын эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн…
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг, Л.Энхбилэг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Цогбадрах нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр Архангай аймгийн шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, шүүгч ажилтнуудтай уулзалт хийж байна. Уулзалтын эхэнд тэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого чиглэл, хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээллийг танилцууллаа. Дараа нь шүүх, шүүхийн тамгын газрын ажлын товч танилцуулгыг сонсож, шүүгч ажилтнуудын санал хүсэлтийг сонсон холбогдох тайлбар мэдээлэл өгч ажиллалаа. Архангай аймгийн шүүх нь анх Цэцэрлэг мандал аймгийн яамны зарга шийтгэх хэлтэс нэртэйгээр 1924 онд байгуулагдсан манай ууган шүүхүүдийн нэг юм. Архангай аймаг дахь анхан болон давж заалдах шатны дөрвөн шүүхэд нийт 10 шүүгч,…
Өнгөрөгч гуравдугаар сарын 26-ны өдөр Тээврийн цагдаагийн албанаас шөнийн эргүүл гаргаж, согтуугаар автомашин жолоодож, хөдөлгөөнд оролцсон жолооч нарыг илрүүлж хариуцлага тооцсон. Энэ үеэр цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, машинаасаа буулгүйгээр төв замаас гарч, орон сууцны зогсоол руу орсон эмэгтэйг та бүхэн санаж байгаа байх. Тухайн үед дээрх эмэгтэй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж явсан бөгөөд шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэж “Би цаашдаа амьдармаар байна” гэх зүйл хэлж суусан нь сошиал орчинд багагүй шуугиан дэгдээсэн билээ. Тэгвэл дээрх эмэгтэйд ямар арга хэмжээ авсан талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Тухайн иргэний жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар…
Жүжигчин СТА Ч.Болд сүүлийн үеийн дэлгэцийн урлагт хүч үзэж олон ч сайхан уран бүтээлийн ард гарч эрч хүчтэй, авьяастай, чадварлаг монголын кино урлагт өөрийнх нь орон зай байх болно гэдгээ хугацаа өнгөрөх тусам харуулсаар байгаа нэгэн. Мөн л оюутан ахуй наснаасаа кино урлагт хөл тавьж өдийг хүртэл хийж бүтээсэн хөдөлмөрөө үнэлүүлэн СТА цолоор энгэрээ мялаалгаад 10 гаруй оныг үдэж буй. Анхны амьдралаа оросын буриад бүсгүйтэй эхлүүлж, охинтой болж явсан тэрбээр хоёр дахь амьдралаа хошин урлагийн “Маск” хамтлагийн гишүүн, дуучин Б.Солонготой эхлүүлж хүүтэй болсон гэдэг. Тэрбээр “алдарт” Ангар зайрангийн гарын шавь нарын нэг бөгөөд тэнгэрийн улаач болоод нэлээгүй жилийг үдэж буй…
Хошин урлагийн “Эмоци” продакшнаас урлагийн гараагаа эхэлж, хэд хэдэн кинонд гол болон туслах дүрийг бүтээж, Соёл урлагийн их сургууль хэмээх их айлд багш хэмээх алдрыг хүртэж, салбартаа өөрийгөө хөгжүүлж, дайчилж яваа залуу жүжигчин, найруулагч О.Итгэлийг мэдэхгүй хүн цөөн. ОХУ-ын Санкт-Петербург хотын “Театр урлагийн их сургууль”-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн тэрбээр сүүлийн хэдэн жил Улсын Драмын Эрдмийн театрт туслах найруулагчаар ажиллаж байгаа бөгөөд үүнийхээ хажуугаар дэлгэцийн бүтээл хийх болсон. Өөрөөр хэлбэл, тэрбээр цаашдын карьераа жүжигчин гэхээс илүү, найруулагчаар төсөөлж яваа тэрбээр харьяалагдсан уран бүтээл бүрдээ өөрийгөө дайчилж, шинээр нээж, түүнээсээ суралцаж явахыг л хүсэж эрэмлздэг гэнэ лээ. О.Итгэлийн гэргийг жүжигчин Т.Энэрэл гэдгийг…
Тайз дэлгэцнээ бүтээсэн олон сайхан дүрээрээ ард түмний хайр, хүндэтгэлийг хүлээсэн Ардын жүжигчин Д. Мэндбаярыг танихгүй хүн үгүй. 1963 оноос Улсын драмын эрдмийн театрт ажиллаж, алтан тайзнаа олон сайхан дүрүүдийг амилуулсан. Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Луйза, Э.Войнич “Овод” жүжгийн Джемма, К.А.Треневийн “Любовь Яровая” жүжгийн Любовь Яровая, У.Шекспирийн “Отелло” жүжгийн Дездемон зэрэг дэлхийн сонгодог болоод үндэсний 180 гаруй жүжгийн туслах болон гол дүрийг бүтээжээ. Театрын тайзтай ажил, амьдралаа холбосон түүний хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж 1981 онд МУГЖ цол, 2005 онд Монгол Улсын Ардын жүжигчин цол олгосон билээ. Тэрбээр Ховд аймгийн Манхан сумд 1944 онд айлын хоёр дахь охин болж…
1990-1999 онд манай кино урлаг уналтад орсон гэж хэлж болно. Тэр үед эл урлагийг нуруун дээрээ үүрч,тэсэж үлдсэн цөөхөн уран бүтээлчийн нэг бол МУГЖ Г.Золбоот билээ. Өдгөө 55 насны босго алхсан тэрбээр 1967 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумд төрж өссөн.Хонь жилтэй, хоньны орд, хонь цагт төрсөн. Түүний ээжийн талынх нь хамаатан нь “Ардын элч”-ийн Ариунаад тоглодог МУГЖ Цэвэлсүрэн гуай юм. Тэрээр 1985 онд Эрдэнэдалай сумд 10н жилээ дүүргэсэн улмаар Улсын багшийн их сургуулийн кино драмын ангийг 1989 оны хавар оргилсон их мөрөөдөлтэй залуу жүжигчин сургуулиа төгсөж байжээ.1989-1997 он хүртэл “Армийн драмийн театрт” ажилласан. Урлагийн замналаа Б.Лхагвасүрэн гуайн “Дутуу хээтэй тооно”…
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд мэдээлэл өгөв. Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд 12.6 мянган тонн махыг 23 байгууллага нөөцөлсөн. Мөн нөөцийн махыг 463 цэгээр худалдаалж буй. Тус 23 байгууллагын төлөөлөлтэй уулзаж, үнэ буулгах санал гаргасан. Нийслэлийн хувьд үнэд нөлөөлөх боломжгүй, ХХААХҮЯ үнийг тогтоодог” хэмээн хэллээ. Улаанбаатар хотод гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргаж эхэлсэн билээ. Үхрийн ястай мах килограмм нь 8900 төгрөг, хонины ястай мах килограмм нь 8300 төгрөг, ямааны мах килограмм нь 7100 төгрөгөөр есөн дүүргийн 463 хүнсний дэлгүүрээр худалдаалагдаж байна.
