Сүүлийн жилүүдэд транс тос гэх нэршил чих дэлсэж, уг тосноос татгалзах хэрэгтэйг амнаас ам дамжин анхааруулах болсон. Гэхдээ өнөөдрийг хүртэл хүмүүс хүнсний хэрэглээнээсээ транс тосыг халж чадаагүй төдийгүй хор нөлөөнийх нь талаар нэгдсэн ойлголтод хүрээгүй хэвээр байна. Түүнчлэн манай улс хүний биед хөнөөлтэй уг бүтээгдэхүүний импорт дээр хяналт тавьдаггүй бөгөөд үндэсний үйлдвэрлэгчид ч үүнийг бараа бүтээгдэхүүндээ ашигладаг гэдгээ нуудаггүй. Гэтэл тэд үнээ нэмжээ. Үндэсний тодотголтой боловч тэдэнд иргэдийнх нь эрүүл мэнд, аюулгүй байдал сонин биш. Харин илүү их ашиг олох нь хамгийн чухал байдаг гэхэд хилсдэхгүй. Уншигч та үндэсний үйлдвэрийн талх, нарийн боов тэргүүтэй бараа бүтээгдэхүүний шошгыг анхаарч уншиж байсан…
Зохиогч: Эрхэм админ
Сар гаруйн өмнө нэгэн цагт тэмцэгч явсан Л.Наранбаатарыг МАН-ын “сайн ах” нар нь “Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-ийн гүйцэтгэх захиралыг түр орлогчоор томилсон. Унтах байр, явсан газар, идсэн хоол эхлээд баасан шээснээ сошиалд нийтлэх нь холгүй явдаг тэрбээр өнөө өглөө өөрийнхөө куртикнээс байршил тогтоогч олжээ. Тодруулбал, дэлхийн зах зээлд багагүй үнээр зарагддаг Apple брэндийн байршил, маршрут тогтоогчийг куртикт нь хэн нэгэн нууцаар хийж, оёсон байхыг олсон байна.
Гурав гаруйхан сая хүн амтай манай улс хэд хэдэн нийгэмд нөлөөлөгч инфлюэнсертэй. Тэд улс төр, нийгэм эдийн засаг, аж ахуй, түүх соёл, биеийн эрүүл мэнд зэрэг бүхий л асуудалд өөрсдийн дуу хоолойгоороо нийгмийг “чиглүүлдэг” гэхэд хилсдэхгүй. Тэгвэл “Дух” хочоороо алдаршсан Б.Цэцэг, комедиан тодотголоороо алдартай “либерал” Д.Амартүвшин буюу Амараа нар сошиалаар хэрэлдэж эхэлжээ. Нэгэн цагт муугүй харилцаатай явсан тэд нэг нэгнийхээ булайг сошиалд цацаж, хардлага сэрдлэгэтэй явдагаа нуугаагүй. “Либерал” Амараа Б.Цэцэгийг МАН-ын бөгс долоогч хэмээн шүүмжилдэг бол “Дух” Б.Цэцэг Амарааг Женко, Элбэгдорж нараас санхүүжилт авдаг тухайгаа илэрхийлэх болжээ. Тэрбүү хэл, тэрбээр Амараад хандан сошиалаар “ил захидал” илгээжээ. Уг постдоо тэрбээр “Ээ…
Монголын хөгжмийн урлагийн түүхэн дэх тод мөртэй, баялаг түүхтэй, чансаатай уран бүтээлтэй, хамтлагийн гишүүн бүр нь зохиосон аялгуу, туурвисан бүтээлээ үнэлүүлж, Гавьяат жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэж, хамтлагаараа Төрийн соёрхолт цол хүртсэн анхны бөгөөд цор ганц хамтлаг бол “Харанга” юм. 33 жил тасралтгүй уран бүтээлээ туурвисаар буй тус хамтлагийнхан ирэх тавдугаар сарын 13, 14-нд “Legendary HARANGA: Greatest hits” тоглолтоо хүргэх гэж байна. 33 жилийн турш туурвисан уран бүтээлүүдээсээ шилж, бүх цаг үеийн хит 25 дууг хүргэх эл тоглолт “UB palace”-ын концертын их танхимд болно.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн захирлаар ажиллаж байсан О.Мөнгөнцэцэгт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүний гаргасан хүсэлтийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ. Тэрбээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөөд хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргаж болно” гэсний дагуу НПГ-ын хяналтын прокурор хэргийг нь хянаад шүүхэд хүргүүлсэн юм. Улмаар шүүхээс О.Мөнгөнцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж, 13 сая төгрөгөөр торгох ял оноосон байна. Тэрбээр ЖДҮХС-гийн захирал, Төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүнээр ажиллаж байхдаа Хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журмыг…
Тэр уран бүтээлдээ хахаж, галзуурч, шатаж үхлийн муугаар үхэж үзсэн цорын ганц ээж. Эмэгтэй хүн бусдын нүдэнд сайн, муу, сайхан, муухай харагдаж болох ч амьдралынхаа эцсийн мөчид үрийнхээ төлөө чадах бүхнээ хийж, амь тавьдаг гэдгийг тэр л бидэнд ойлгуулдаг. Өдгөө 78 настай тэрбээр мэргэжилдээ чин сэтгэлээ зориулж, хэний ч зориглож, бүтээж чадаагүй дүрүүдийг “амилуулж”, олон улсын кино наадмын тэргүүн шагналуудыг хүртсэн нэгэн юм. Түүнийг бүтээсэн дүрүүд залуу уран бүтээлчдэд чирэгдэх байтугай бараг чирээд байгааг урлагийнхан ярьдаг. Сүүлийн үед тоглож буй кинонууд нь чанартайн дээр маш хүнд хүнд натур зураг авалтаар хийгдэж буй харагдана. Дарс удах тусам чанарждаг гэдэг шиг Борхүү…
Шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-тэй хамтран улс орон даяар таван бүсэд нэгэн зэрэг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн ухааны доктор, профессор Д.Зүмбэрэллхам, гишүүн А.Насандэлгэр нар Ховд аймагт зохион байгуулагдаж байгаа Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалтын нээлтэд оролцлоо. Тэрээр сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн 51 дүрэм, журмыг баталж гаргахаас 70 гаруй хувийг баталж, өнгөрсөн…
DOZ энтэртайментийн найруулагч, жүжигчин Ш.Доржсүрэнг танихгүй хүн ховор. Дооёо нэрээрээ урлагийнхан, үзэгчдэд хүндлэгддэг тэрбээр 1975 онд төрсөн нэгэн. Цагтаа Улаанбаатар хотын 19 дү¬гээр хорооллын 32 дугаар байрны ата¬мануудын нэг явсан тэрбээр СУИС-ийг жүжигчин, най¬руулагч мэргэжлээр төгсөөд УДЭТ-т хуваарилагдаж очсон гэдэг. Тухайн үедээ “Ромео, Жульетта”, “Тамгагүй төр”, “Чимээгүй шөнө” зэрэг олон жүжигт дүр бүтээжээ. УДЭТ-т дөрвөн жил ажил¬лаад өрх тусгаарлаж, хошин урлагт хүч сорьсон Ш.Дорж¬сүрэн сүүлийн үед найруулагчийн ажилд илүү хорхойсож, дэлгэцийн бүтээл хийх болсон юм. Түүний энэ сонголт нүдээ олсон гэхэд болно. Бүтээлүүд нь хэд хэдэн олон улсын томоохон кино наадмуудаас шагнал авч мань хүнийг баярлуулж явсан түүхтэй. Урлагийнхнаас авьяасаас…
Жүжигчин Т.Энэрэл нь СУИС-ийг жүжигчний ангийг дүүргээд удаагүй байхдаа “Гурван найз” олон ангит кинонд өхөөрдөм, эрх танхи, дураараа дүүгийн дүрийг бүтээж олноо танигдсан. “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны гол дүр Дашдаваагийн ач охин нь гэгддэг тэрбээр өдгөө Төв аймгийн театр харьяалагдан ажиллаж буй юм. Кино жүжиг, дууны клипэнд ч оногдсон дүрээ часхийтэл гаргадаг жүжигчин бүсгүй Олон улсын кино наадмаас шилдэг шагналыг хүртсэн удаатай. Тэгвэл тэрбээр саяхан “Сүрэг” кинонд ээжийн дүрийг бүтээж олны хайр хүндэтгэлийг дахин хүлээн авсан байна. Жүжигчин бүсгүйн хувьд найруулагч О.Итгэлийн гэргий юм. Тэд хоёр хүүтэй.
Тэр цагаан цамцны зах гялалзуулан, цаанаа нэг гүжирмэг, эрэмгий, газар хүртэл минийх гэсэн шиг товолзтол алхалж яваа нь өөртөө итгэлтэй, бардам сэхүүн харагддаг. Сэлэмний ир мэт хурц, зоримог, буцашгүй, цуцашгүй хязгааргүй тэмүүлэлдээ хүрэх гэж мэт асч, дөл мэт бадарч явдаг тийм жүжигчин түүнээс өөр хэн байдгийг монголын үзэгчид мэдэхгүй. Тэр цагаан шүд яралзуулан, уруул дээрээ бүгээн инээмсэглэл эсгэн, тунгалаг хар нүдээ бүжиглэх мэт солбицуулан дүүхэлзээд гарч ирэхэд урлагийн тайзанд нар мандах мэт гэгээ татуулж, үзэгч олны сэтгэл сэргээнэ. Тайзан дээрээс үзэгчдэд үгээ шидэж хүргэнэ гэдэг эгэлгүй хүний л үйл. Ийм нэгэн үгийн шидтэн уншигч таны хэтэрхий ойрын танил, садан шиг…
