Яг одоо Сүхбаатарын талбайд үнийн хөөрөгдлийн эсрэг жагсаал болж, жагссан ард түмэнтэйгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шууд уулзалт хийж байна. Тэгвэл тэдний шууд ярилцлагатай зэрэгцэн яг одоо цагдаагийн байгууллагаас бэлэн байдал зарлаж, сүлжээ унагагч төхөөрөмжийг энд тэнд байрлуулж байна. Өчигдөр эхэлсэн тус жагсаалтай холбоотойгоор цагдаагийн албан хаагчид тушаал аван шар түвшинд шилжиж, болзошгүй аюулын эсрэг бэлэн байдалтай байгаа билээ.
Зохиогч: Эрхэм админ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуусын шаардлагад хариу өгч Сүхбаатарын талбай дээр зургаан хамгаалагчтай хамт гарч ирлээ. Залуус эрх баригчдыг огцрох бус, үнийн өсөлтийг бууруулж, тэгш боломж, хувийн хэвшлийнхнийг дэмжих зэрэг асуудлаар өнөөдөр хоёр дахь өдрөө төв талбайд жагсч байгаа юм. Залуусаас өчигдөр баригдсан залуусыг суллаж, өчигдөр өнөөдөр жагсаж буй ард түмнээсээ уучлалт гуйхыг хүсэв. Тэрбээр “Эрхэм залуучууд та бүхэнтэйгээ өнөөдөр төв талбай дээр шууд хэлбэрээр уулзаж буйд миний бие баяртай байна. Өчигдөр орой миний хувьд гарч ирэхийг маш их хүссэн. Яг та бүхэн шиг би залуу хүн. Жагсаал бүрийн өмнө Ерөнхий сайд шууд гарч ирэх тийм улс олон биш. Та бүхнийхээ…
Баянзүрх дүүргийн хүн ам жилээс жилд өсөж, хороодын тоог нь 15-аар нэмж, бүтцийг нь дахиад зохион байгуулахдаа тулаад буй. Түм түжигнэж, бум бужигнасан ийм нэгэн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийг сурвалжиллаа. Иргэний хэргийн шүүхүүд жилд 40 000 хэрэг хянан хэлэлцдэгээс, оролцогчдын 0.6 хувь нь давж заалдах, 0.3 хувь нь дээд шүүхэд ханддаг гэсэн. Эдгээр 40 000 хэргийн 5800 орчмыг нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцжээ. Сурвалжилгаа тус шүүхийн Тамгын газрын дарга Л.Наянтайтай уулзахаас эхлүүлэв. Тэрбээр, “Манай иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 онд өмнөх оны 1042 нэхэмжлэл дээр нэмж, 8491 хэрэг хүлээн авч, нийт 9533…
“Шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь сургалт”-ыг 2022 оны 04 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд орон нутагт бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулна. Энэхүү сургалт Дорнод, Дорноговь, Ховд, Архангай, Орхон зэрэг таван бүсэд болох бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн 30 тамгын газрын нийт 285 шүүхийн захиргааны ажилтан хамрагдах юм. Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд орон нутгийн шүүхүүдэд томилолтоор ажиллах бөгөөд сургагч багшийн хувиар Шүүх эрх мэдэл, шүүхийн шинэчлэл, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал сэдвээр хичээл заана. Тус сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-тэй хамтран зохион байгуулна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуусын шаардлагад хариу өгч уулзахаар болсон. Залуус эрх баригчдыг огцрох бус, үнийн өсөлтийг бууруулж, тэгш боломж, хувийн хэвшлийнхнийг дэмжих зэрэг асуудлаар өнөөдөр хоёр дахь өдрөө төв талбайд жагсч байна. Соёлын төв өргөөнд хоёр талаас уулзахаар болсон тэдгээр залуус СТӨ-г орхин гарлаа. Тэд “Юу ч болоогүй юм шиг энэ дотор хэлэлцээр хийж далжганамааргүй байна. Гадаа гараад ард түмэндтэйгээ ярилц” гэв.
Үнийн өсөлттэй холбоотойгоор залуус Төрийн эрх баригчдыг “Ажлаа хий” хэмээн шаардаж, шаардлага хүргүүлээд буй. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй тус тайван жагсаалд оюутнууд ихэвчлэн оролцож харагдах. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Учрал гишүүний гэр бүлийн бүтээн босгосон Их засаг их сургуулийн оюутнуудыг сургуулиас нь жагсаалд оролцохгүй байхыг үүрэгдсэн байна. Улмаар энэхүү жагсаалд оролцсон оюутныг сургуулиас нь хөөх тухай мэдээлэл цацагдаж эхэллээ.
Улс орны эдийн засгийн хямралтай энэ өдрүүдэд улс төр, ниймгийг тойрсон халуухан үйл явдлууд өрнөсөөр байна. Өчигдөр болсон тайван жагсаалын талаар иргэд өөрсдийн цахим хуудаснаа үзэл бодлоо илэрхийлсээр буй. Үүнтэй зэрэгцэн зөвхөн өнгө, мөнгөний төлөө дуугардаг гэдгээ зарим инфлүүнсэр болон урлагийнхан өөрсдийгөө батлан харуулав. Өдгөө төрийн эрх барьж буй МАН-ыг Төрийн толгойд гаргахад тэдний хүчин чармайлт бишгүй их байсан бөгөөд сав л хийвэл тэднийгээ магтан сайшааж, санал өгүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байв. Харин тэдний дэмжиж тэтгэн гаргасан өнөөх улс төрчдийн эсрэг дуугарсан залуу үеийнхнээ тэд өмөөрсөнгүй. Бас дуугарсангүй. Тэд нүдэн балай, чих нь дүлий аятай загас шиг дув дуугүй, сошиалдаа…
Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй “Зэст өндөр” ХХК-д холбогдох хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өчигдөр хэлэлцлээ. Тус банкныхан “Зэст өндөр” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 12.2 тэрбум гаруй төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан аж. “Заг” группийн хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан “Зэст өндөр” компанийнхан Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь төмрийн хүдрийн Ширэн-Овоогийн төмрийн хүдрийн ордыг ил уурхайн аргаар ашиглах төсөлд зориулан 18 тэрбум 60 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний иенийн зээлийн гэрээ 2018 оны долдугаар сарын 30-нд байгуулжээ. Үүнээсээ 11.4 тэрбум гаруйг нь зээлдэгч аж ахуйн…
Стандартчилал, хэмжил зүйн газар (СХЗГ)-ын ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд түр ажиллаж байсан Б.Гантулгыг эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар татжээ. Тэрбээр 2018 оны аравдугаар сард тус газрын ойн баярын арга хэмжээг зохион байгуулж байсан “Чингисийн хүрээ палас” компанийн “Голомт” банкны данс руу найман сая төгрөг “Уулс заамар” ХХК-иас шилжүүлүүлжээ. Ингэхдээ алт хайлалт, сорьц баталгаажилт хийх төлбөрт тооцохоор урьдчилан авсан аж. Мөн “Силкроуд фронтьерс” ХХК-ийн Хаан банкны дансаар өөр нэг аж ахуйн нэгжийн алт хайлалт, шинжилгээний төлбөрийн өр хоёр сая гаруй төгрөгийг шилжүүлүүлсэн байна. Нягтлан бодох бүртгэлийн, Төсвийн зэрэг хэд хэдэн хууль зөрчсөн хэрэгт…
Өчигдөр болсон тайван жагсаал үүрийн 04 цаг хүртэл өрнөж, улмаар цагдаагийн албан хаагчид тараасан билээ. Шөнийн жагсаалын үеэр өдөөн хатгагчид жагсагч залуусыг турхирч, “Ордон руу дайръя” гэх мэтээр эмх замбараагүй байдалд оруулж байсныг эх сурвалжууд хэлж байна. Улмаар ордоны баруун талд хэсэг бүлэг хүмүүс архи тараасан тул цагдаа нар хүч хэрэглэхээс өөр аргагүй байсан талаах албаны эх сурвалж мэдэгдлээ. Жагсагчдаас 60 гаруй хүнийг саатуулан эрүүлжүүлсэн байна. Мөн цагдаагийн албан хаагчдаас хэд хэдэн хүн бэртэж гэмтжээ. Түүнчлэн, хэн нэгэн этгээд Хуульзүйн сайд Нямбаатарыг шаардлага аваад эргэн алхах үед араас нь чулуу шидсэн байна. Тус чулуунд тэнд жагсаж явсан нэгэн охин…
