Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хөгжлийн банкны зээлдэгч “Зэст өндөр” ХХК-иас 12.2 тэрбум төгрөг гаргуулахаар шийдвэрлэв
Папарацци

Хөгжлийн банкны зээлдэгч “Зэст өндөр” ХХК-иас 12.2 тэрбум төгрөг гаргуулахаар шийдвэрлэв

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/08/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй “Зэст өндөр” ХХК-д холбогдох хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өчигдөр хэлэлцлээ.

Тус банкныхан “Зэст өндөр” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 12.2 тэрбум гаруй төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан аж. “Заг” группийн хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан “Зэст өндөр” компанийнхан Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь төмрийн хүдрийн Ширэн-Овоогийн төмрийн хүдрийн ордыг ил уурхайн аргаар ашиглах төсөлд зориулан 18 тэрбум 60 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний иенийн зээлийн гэрээ 2018 оны долдугаар сарын 30-нд байгуулжээ. Үүнээсээ 11.4 тэрбум гаруйг нь зээлдэгч аж ахуйн нэгжид олгосон ч “Зэст өндөр”-ийнхөн 2019 оны есдүгээр сарын 01-нээс хойш зээлээ төлөөгүй учраас 2020 оны хавар Хөгжлийн банкныхан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан гэнэ. 2020 оны тавдугаар сарын 28-ны байдлаар хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн хүүгийн үлдэгдэл 29.9 сая иен буюу 781.2 сая төгрөгийн гэрээний үүргийн зөрчилтэй байжээ. Тиймээс барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, Богины ам дахь аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, “Зэст өндөр” ХХК-ийн эзэмшдэг, Дорнод аймгийн Халхгол сумын Ширэн-Овоо хэмээх газарт орших, 583.83 га талбайн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл зэргээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хөгжлийн банкныхан шүүхэд хандсан аж. Тус компани авсан зээлээсээ “Заг инженеринг” ХХК-иар Халхгол сумын төвөөс уурхай хүртэл 95 км цахилгааны шугам татуулахаар 3.3 тэрбум, мөн уурхайгаас Монгол, Хятадын хилийн Сүмбэр-Рашаант боомт хүртэл найман км урт авто зам тавихад зориулан санхүүжилт олгосон гэж тайландаа дурдсан боловч ажил хийгээгүй байсан талаар нэхэмжлэгч тодотгосон байна. Харин зээлдэгч аж ахуйн нэгжийнхэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй юм. Гэвч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны долдугаар сарын 27-нд хянан хэлэлцээд “Зэст өндөр” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 12.2 тэрбум төгрөг гаргуулан Хөгжлийн банканд олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг дуудлага худалдаагаар албадан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг НШШГГ-т даалгажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн “Зэст өндөр” компанийнхан нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаны дагуу хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна. Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хурлаас давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.