Зохиогч: Эрхэм админ

Өмнөд хөрш рүү нүүрс тээвэрлэдэг жолооч нарыг цар тахлын халдвараас хамгаалж, эрүүл иргэд БНХАУ-ын хилээр оруулах зорилгоор “бөмбөлөг” гэх тусгаарлалтыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаан хад” суурьшлын бүсэд бий болгосон байдаг. “Бөмбөлөг”-т орж тусгаарлагдсан жолооч нараас хоёр удаа шинжилгээ авч хариу нь сөрөг гарвал хил нэвтрүүлж буй. “Бөмбөлөг”-ийн нэг л жолоочийн хариу эерэг гарвал бусад нь хил нэвтэрч чадахгүй болдог юм билээ. Түүнийг дагаад зарим аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон гэх хардлага, мэдээлэл ч жолооч нарын дунд байдаг. Тэгвэл “Бөмбөлөг”-т орсон жолооч нар хүлээлгийнхээ байранд архидаж, зодолдох явдал гардаг аж. Тухайлбал, “Цагаан хад” суурьшлын бүс дэх “Шандаст…

Read More

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн (ШШҮХ)-д зөрчил гаргаж ажлаасаа чөлөөлөгдсөн офицер удирдлагынхаа дэмжлэгээр эргэн орсон нь зарим ажилтных нь эгдүүцлийг төрүүлэх болжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Криминалистикийн шинжилгээний тасгийн даргаар ажиллаж байсан хошууч цолтой нэгэн эрхэм 2019 онд алба хаагчдаасаа мөнгө нэхсэн, цалингийн хувийг нэмж түүнийг нь өөртөө авдаг байсан гэх шалтгаанаар ажлаасаа халагдсан аж. Алба хаагчдаас нь гомдол гаргасны дагуу ШШҮХ-гийнхэн албаны шалгалт хийгээд албан тушаалаас нь чөлөөлсөн гэнэ. Гэвч тэрбээр 2021 онд Өмнөговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албанд ШШҮХ-гийн дэд даргын дэмжлэгээр дахин орж, өдгөө нийслэл рүү шилжин Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Криминалистикийн шинжилгээний…

Read More

НӨАТ-ын баримтыг хуурамчаар бүрдүүлж, их хэмжээний мөнгө завшин, түүнийгээ угаасан байж болзошгүй хүмүүсийг тагнуулын байгууллагынхан илрүүлэн шалгаж эхэллээ. Уг хэрэгт маш олон хүн холбогдсон гэх мэдээлэл байгаа бөгөөд тэдэнд Эрүүгийн хуулийн 18.6-д заасан мөнгө угаасан, 26.1 дэх хэсгийн цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй гэнэ. Тагнуул, прокурорын байгууллагынхнаас энэ талаар тодруулахад “Мөнгө угаасан хэргийг илрүүлсэн байгууллага нь шалгах хууль журамтай. Түүнийхээ дагуу энэ төрлийн хэрэг шалгаж байгаа нь үнэн” гэхээс өөр мэдээлэл өгөхөөс татгалзав. Татвар төлөгчдийн хөрөнгөөс албан тушаалтнууд хуурамч баримтаар завшдаг нэг бус хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд…

Read More

ТЕГ-аас нэр бүхий таван иргэн улстөрчдийг хөнөөхөөр бэлтгэж байсан гэх ноцтой мэдээллийг өглөө. Ингэхдээ тус этгээдүүдийн орон гэр, ажлын байрнаас нийт 861 ширхэг сум, тэсэрч дэлбэрэх бодис олсон тухай олон нийтэд мэдээллэв. Энэ талаар ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр “Уг хэрэгт холбогдсон 5 этгээдийн нэг нь дээрх хууль бус үйл ажиллагаандаа ашиглахаар хадгалж байсан бүртгэлгүй галт зэвсгээр нэгнийгээ санаатайгаар буудан хүнд гэмтэл учруулсан. Тухайн эрүүгийн хэргийг тагнуулын байгууллага нэгтгэн шалгаж байгаа” гэлээ.

Read More

Нийслэл хот гэлтгүй хөдөө орон нутагт хүүхдийн эмч дутагдалтай байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Үүнээс болж хүүхдийн эндэгдэл буурахгүй байгаа тэд хэлж байв. Сүүлийн үед ханиад томуу, томуу төст өвчин ихссэнтэй холбоотойгоор хүүхдийн эмчийн ачаалал 3-5 дахин өссөн байна. Тус мэргэжлээр АШУҮИС 1996 оноос хойш нэг хэсэг элсэлт авахаа больсон гэдэг. Харин өдгөө жилд 20-25 оюутан “Хүүхдийн эмч” мэргэжлээр тус сургуулийг дүүргэж байна. Өнөөдрийн байдлаар 10 мянган хүүхэд тутамд 7 хүүхдийн эмч ноогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг эмчид 1400 гаруй хүүхэд оногдож байгаа нь нэг эмчид ноогдох өвчтний тоо улсын бусад эмч нараас 5 дахин их байгаа гэсэн үг юм.…

Read More

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас зөвшөөрөлгүй баригдсан газруудыг чөлөөлж буй. Чөлөөлсөн газарт автомашины зогсоол, ногоон байгууламж, тоглоомын талбай зэргээс шаардлагатайг нь иргэдийн саналыг үндэслэн тохижуулахаа тэд мэдэгдсэн. Уг саналыг иргэд тааламжтайгаар хүлээн авсан боловч, багийн зохион байгуулалтгүйгээс буулгасан авто гараашууд нь балгас болж, эхнээсээ хогоор дүүрч эхэлснийг Сансар орчмын авто гараашуудын хоёрхон хэсгээс харж болно. Эдгээр гараашуудыг буулгаж болсон юм чинь барилгын хогоо тэр дор нь ачиж болоогүй гэж үү. Багаараа ажиллаж, өөриймсөг сэтгэлээр хандмаар байна аа. Өмнө нь эдгээр гараашууд буух эзэн, буцах хаягтай байхдаа ингэж хөлд хөглөрөх хог новшоор дүүрдэггүй байсныг хэн бүхэн мэднэ. Гэтэл өдгөө хагас дутуу…

Read More

Аливаа зүйлийн анхдагч байх, бусдад амжилтын жимийг нь гаргаж өгөх сайхан. Ялангуяа спортын салбарт бүр ч илүү. Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас анхны тодотгол бүхий хамгийн олон амжилтын эзэн бол яахын аргагүй Гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргал. ДАШТ-ээс медаль хүртсэн, Азийн хошой аварга болсон, Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан гээд анхны тодотгол бүхий олон бахдам амжилт түүнийх. Үүний сацуу олон улсын тэмцээнээс медаль хүртсэн, Азийн дэвжээнд үзүүрлэсэн нь мөн л анхных. Монгол эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр дэлхийн дэвжээнээс медаль хүртэж чадахыг анх баталсан түүхэн амжилтын эзэн Ц.Энхжаргалын 41 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Гавьяатыг булган сүүлтэй гэж спортынхон үнэлж, хүндэлдэг.…

Read More

Элон Маск Твиттерийн ТУЗ-д нэгдэх гэж байгаа нь сошиал медиа платформ дахь нөлөөг нь нэмэгдүүлнэ гэж компаний зүгээс үзэж байна. Элон Маскыг тус компанийн хамгийн том хувь эзэмшигч болсон нь ил болсоноос нэг өдрийн дараа Твиттер ийнхүү түүнийг зарлажээ. Элон Тесла болон SpaceX-ийн гүйцэтгэх захирлыг 2024 онд дуусгавар болох хугацаанд ТУЗ-д томилохоор төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Хэлэлцээрийн хүрээнд Маск компанийн хувьцааны 14.9 хувиас илүүг авахгүй байхаар тохиролцсон байна. Элон Маск сүүлийн долоо хоногт компанийн бодлогыг шүүмжилж, шинэ сошиал медиа платформ хэрэгтэй эсэх талаар олон удаа твиттер хуудсаараа дамжуулан жиргэсний дараа энэ мэдээ гэнэтийн зүйл болж байна. “Бид @elonmusk-ийг удирдах зөвлөлдөө томилж…

Read More

Ажиллаж, амьдрах таатай нөхцөл, нийгмийн тэгш хүртээмжтэй, шударга тогтолцоо, баялагийн тэгш хувиарлалт, хууль хэрэгжих таатай орчин зэргээс шалтгаалан дэлхийн хүн амын шилжилт хөдөлгөөн тасралтгүй өрнөдөг билээ. Энэхүү шилжилт хөдөлгөөнд ойрын ирээдүйд нөлөөлөх хүчин зүйл бол дайн самуун, эмх замбараагүй байдлаас гадна цаг уурын өөрчлөлт ч нөлөөлнө гэж дэлхийн хүн амын шилжилт хөдөлгөөний судалгааны төвөөс анхааруулж байна. Урьдчилсан мэдээгээр 2050 он гэхэд 10 тэрбум зорчигч тээвэрлэх эрэлт бий болох бөгөөд энэ нь тахлын өмнөх дөрвөн тэрбум орчим хүний тооноос хамаагүй өндөр өсөлт юм. Хүн амын шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор дэлхийн хамгийн хүчирхэг буюу олон улс руу визгүй зорчих эрхтэй иргэний үнэмлэхний жагсаалтыг…

Read More

“Авьяаслаг Монголчууд” шоуны гуравдугаар байранд шалгарч өвөрмөц содон хоолой авьяас чадлаараа олон түмний талархлыг хүртсэн “барилгачин залуу” тодотголтой дуучин А.Отгонбаярыг өчигдөр амиа алджээ. Албан бус мэдээллээр түүнийг амиа хорлосон байж магадгүй гэнэ. Хэдэн жилийн өмнө “Ижийдээ очмоор байна” бүтээлээ гаргаж байсан тэрбээр шоунд оролцсныхоо дараа СУИС-д үнэ төлбөргүй эрхээр шагнуулж байсан юм. Түүний гэр бүл, төрөл төрөгсдөд, найзуудад нь гүн эмгэнэл илэрхийлье.

Read More