Зохиогч: Эрхэм админ

ТЕГ-аас нэр бүхий таван иргэн улстөрчдийг хөнөөхөөр бэлтгэж байсан гэх ноцтой мэдээллийг өглөө. Ингэхдээ тус этгээдүүдийн орон гэр, ажлын байрнаас нийт 861 ширхэг сум, тэсэрч дэлбэрэх бодис олсон тухай олон нийтэд мэдээллэв. Энэ талаар ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр “Уг хэрэгт холбогдсон 5 этгээдийн нэг нь дээрх хууль бус үйл ажиллагаандаа ашиглахаар хадгалж байсан бүртгэлгүй галт зэвсгээр нэгнийгээ санаатайгаар буудан хүнд гэмтэл учруулсан. Тухайн эрүүгийн хэргийг тагнуулын байгууллага нэгтгэн шалгаж байгаа” гэлээ.

Read More

Нийслэл хот гэлтгүй хөдөө орон нутагт хүүхдийн эмч дутагдалтай байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Үүнээс болж хүүхдийн эндэгдэл буурахгүй байгаа тэд хэлж байв. Сүүлийн үед ханиад томуу, томуу төст өвчин ихссэнтэй холбоотойгоор хүүхдийн эмчийн ачаалал 3-5 дахин өссөн байна. Тус мэргэжлээр АШУҮИС 1996 оноос хойш нэг хэсэг элсэлт авахаа больсон гэдэг. Харин өдгөө жилд 20-25 оюутан “Хүүхдийн эмч” мэргэжлээр тус сургуулийг дүүргэж байна. Өнөөдрийн байдлаар 10 мянган хүүхэд тутамд 7 хүүхдийн эмч ноогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг эмчид 1400 гаруй хүүхэд оногдож байгаа нь нэг эмчид ноогдох өвчтний тоо улсын бусад эмч нараас 5 дахин их байгаа гэсэн үг юм.…

Read More

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас зөвшөөрөлгүй баригдсан газруудыг чөлөөлж буй. Чөлөөлсөн газарт автомашины зогсоол, ногоон байгууламж, тоглоомын талбай зэргээс шаардлагатайг нь иргэдийн саналыг үндэслэн тохижуулахаа тэд мэдэгдсэн. Уг саналыг иргэд тааламжтайгаар хүлээн авсан боловч, багийн зохион байгуулалтгүйгээс буулгасан авто гараашууд нь балгас болж, эхнээсээ хогоор дүүрч эхэлснийг Сансар орчмын авто гараашуудын хоёрхон хэсгээс харж болно. Эдгээр гараашуудыг буулгаж болсон юм чинь барилгын хогоо тэр дор нь ачиж болоогүй гэж үү. Багаараа ажиллаж, өөриймсөг сэтгэлээр хандмаар байна аа. Өмнө нь эдгээр гараашууд буух эзэн, буцах хаягтай байхдаа ингэж хөлд хөглөрөх хог новшоор дүүрдэггүй байсныг хэн бүхэн мэднэ. Гэтэл өдгөө хагас дутуу…

Read More

Аливаа зүйлийн анхдагч байх, бусдад амжилтын жимийг нь гаргаж өгөх сайхан. Ялангуяа спортын салбарт бүр ч илүү. Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас анхны тодотгол бүхий хамгийн олон амжилтын эзэн бол яахын аргагүй Гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргал. ДАШТ-ээс медаль хүртсэн, Азийн хошой аварга болсон, Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан гээд анхны тодотгол бүхий олон бахдам амжилт түүнийх. Үүний сацуу олон улсын тэмцээнээс медаль хүртсэн, Азийн дэвжээнд үзүүрлэсэн нь мөн л анхных. Монгол эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр дэлхийн дэвжээнээс медаль хүртэж чадахыг анх баталсан түүхэн амжилтын эзэн Ц.Энхжаргалын 41 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Гавьяатыг булган сүүлтэй гэж спортынхон үнэлж, хүндэлдэг.…

Read More

Элон Маск Твиттерийн ТУЗ-д нэгдэх гэж байгаа нь сошиал медиа платформ дахь нөлөөг нь нэмэгдүүлнэ гэж компаний зүгээс үзэж байна. Элон Маскыг тус компанийн хамгийн том хувь эзэмшигч болсон нь ил болсоноос нэг өдрийн дараа Твиттер ийнхүү түүнийг зарлажээ. Элон Тесла болон SpaceX-ийн гүйцэтгэх захирлыг 2024 онд дуусгавар болох хугацаанд ТУЗ-д томилохоор төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Хэлэлцээрийн хүрээнд Маск компанийн хувьцааны 14.9 хувиас илүүг авахгүй байхаар тохиролцсон байна. Элон Маск сүүлийн долоо хоногт компанийн бодлогыг шүүмжилж, шинэ сошиал медиа платформ хэрэгтэй эсэх талаар олон удаа твиттер хуудсаараа дамжуулан жиргэсний дараа энэ мэдээ гэнэтийн зүйл болж байна. “Бид @elonmusk-ийг удирдах зөвлөлдөө томилж…

Read More

Ажиллаж, амьдрах таатай нөхцөл, нийгмийн тэгш хүртээмжтэй, шударга тогтолцоо, баялагийн тэгш хувиарлалт, хууль хэрэгжих таатай орчин зэргээс шалтгаалан дэлхийн хүн амын шилжилт хөдөлгөөн тасралтгүй өрнөдөг билээ. Энэхүү шилжилт хөдөлгөөнд ойрын ирээдүйд нөлөөлөх хүчин зүйл бол дайн самуун, эмх замбараагүй байдлаас гадна цаг уурын өөрчлөлт ч нөлөөлнө гэж дэлхийн хүн амын шилжилт хөдөлгөөний судалгааны төвөөс анхааруулж байна. Урьдчилсан мэдээгээр 2050 он гэхэд 10 тэрбум зорчигч тээвэрлэх эрэлт бий болох бөгөөд энэ нь тахлын өмнөх дөрвөн тэрбум орчим хүний тооноос хамаагүй өндөр өсөлт юм. Хүн амын шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор дэлхийн хамгийн хүчирхэг буюу олон улс руу визгүй зорчих эрхтэй иргэний үнэмлэхний жагсаалтыг…

Read More

“Авьяаслаг Монголчууд” шоуны гуравдугаар байранд шалгарч өвөрмөц содон хоолой авьяас чадлаараа олон түмний талархлыг хүртсэн “барилгачин залуу” тодотголтой дуучин А.Отгонбаярыг өчигдөр амиа алджээ. Албан бус мэдээллээр түүнийг амиа хорлосон байж магадгүй гэнэ. Хэдэн жилийн өмнө “Ижийдээ очмоор байна” бүтээлээ гаргаж байсан тэрбээр шоунд оролцсныхоо дараа СУИС-д үнэ төлбөргүй эрхээр шагнуулж байсан юм. Түүний гэр бүл, төрөл төрөгсдөд, найзуудад нь гүн эмгэнэл илэрхийлье.

Read More

Хүнс, хөдөө аж ахуйг дэмжих сангийн 2020 оны 6-р сарын байдлаарх тайлан мэдээг харлаа. Жишээ нь “Гацуурт” ХХК нь 2011, 2012 онд 3 тэрбумын хөнгөлөлттэй зээл авч түүнээсээ 1 тэрбумыг төлж, үлдэгдэл 2 тэрбум нь хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд оржээ. Энэ хүснэгтээс шууд л ингэж уншигдаж байна. Тэгээд би бодсон нь: – 2020 оны 6-р сарын тайлан гэхээр ковид эхлээд 5 сар өнгөрч. Гэхдээ энэ зээлээ тухайн үеэс 8, 9 жилийн өмнө жил дараалан авсан байгаа юм. Энэ том компани хугацаа хэтэрсэн ангилалд багтаад явж байхад мань мэт нь аргагүй юм даа гэж өөрийгөө өмөөрөв. – Манайх 2018 онд ДАЯН…

Read More

Монгол улсын Төрийн шагналууд үнэ цэнэ, нэр төрөө алдаа юу. Хэн дуртай баян айлын бандгар бацааны зүүж баясдаг, цол гуншин болсныг уншигч танд дуулгахад харамсалтай байна. Тодруулбал, “МТ” бензин түгээгүүрийн эзэн ноён Б.Ганзоригийн дунд хүү Г.Дашням Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнуулжээ. Төр түмэндээ хийж гийгүүлсэн ажилгүй түүнд баян айлын хүү болж төрснийх нь төлөө ийнхүү шагнуулсан бололтой. Г.Дашнямын хувьд өдгөө 35 настай, “Магнай трейд”, “Жи мобайл”-ийн гүйцэтгэх захирал, “Улаанбаатар сити” клубын эзэн, Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгчөөр тус тус ажилладаг гэнэ лээ. Мөн одоогоос хэдэн жилийн өмнө хөл бөмбөгийн “Хангарьд Сити”-г 15 сая төгрөгөөр худалдаж авснаа зарлаж, “баярхаж” байсан…

Read More

Загварын ертөнцөд өөрийн гоо үзэсгэлэн, гоолиг биеэ гайхуулж явдаг бүсгүй бол топ модель О.Пүрэвдулам. Үе мултарсан, хөрөнгөлөг, алтны магнат нөхрийнхөө буянаар “топ”-ын эгнээнд орж ирсэн гэх үгийг сонсдог тэрбээр өдгөө 31 настай. Тиймдээ ч өөрийн гоо сайхандаа урьд урьдынхаасаа илүү ихээр анхаарч, мэсгүй гоо сайхны эмчилгээнд оржээ. Тэрбээр дэлхий дахинаа шинэ технологи гэдгээрээ алдартай шинэчлэгдсэн хос зангуут утсыг нүүрэндээ “гүйлгэж”, охинлог төрхтэй болсноо олноос нууж хаасангүй. Өдгөө ганц охиныхоо аав, нас ахисан нөхрөө “аав”-ынхаас хүлээх болсон тэрбээр Шилмэл загварын ордонд багшилж байгаа гэнэ лээ. Ямартаа ч, тэрбээр гоо сайхандаа мөнгө төгрөгөө харамгүй зарцуулж, хөөрхөн байхын төлөө ямар ч хагалгаанд орохоос…

Read More