ТЕГ-аас нэр бүхий таван иргэн улстөрчдийг хөнөөхөөр бэлтгэж байсан гэх ноцтой мэдээллийг өглөө.
Ингэхдээ тус этгээдүүдийн орон гэр, ажлын байрнаас нийт 861 ширхэг сум, тэсэрч дэлбэрэх бодис олсон тухай олон нийтэд мэдээллэв.
Энэ талаар ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр “Уг хэрэгт холбогдсон 5 этгээдийн нэг нь дээрх хууль бус үйл ажиллагаандаа ашиглахаар хадгалж байсан бүртгэлгүй галт зэвсгээр нэгнийгээ санаатайгаар буудан хүнд гэмтэл учруулсан. Тухайн эрүүгийн хэргийг тагнуулын байгууллага нэгтгэн шалгаж байгаа” гэлээ.

