Монгол улсын Төрийн шагналууд үнэ цэнэ, нэр төрөө алдаа юу. Хэн дуртай баян айлын бандгар бацааны зүүж баясдаг, цол гуншин болсныг уншигч танд дуулгахад харамсалтай байна.

Тодруулбал, “МТ” бензин түгээгүүрийн эзэн ноён Б.Ганзоригийн дунд хүү Г.Дашням Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнуулжээ. Төр түмэндээ хийж гийгүүлсэн ажилгүй түүнд баян айлын хүү болж төрснийх нь төлөө ийнхүү шагнуулсан бололтой.

Г.Дашнямын хувьд өдгөө 35 настай, “Магнай трейд”, “Жи мобайл”-ийн гүйцэтгэх захирал, “Улаанбаатар сити” клубын эзэн, Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгчөөр тус тус ажилладаг гэнэ лээ. Мөн одоогоос хэдэн жилийн өмнө хөл бөмбөгийн “Хангарьд Сити”-г 15 сая төгрөгөөр худалдаж авснаа зарлаж, “баярхаж” байсан түүхтэй. Үүнээс өөр хийсэн ажилгүй тэрбээр хэн хүний нэг насаараа хөлсөө урсган ажиллаад авч чаддаггүй “Алтангадас” одонг амархан гэгч нь өөрийнх болгон цол гуншингаа нэмсэн бололтой.
Ямартаа ч, улс эх орныхоо төлөө хийсэн бүтээсэн нь бус хэн танил талтай, хөрөнгө чинээтэй нь “Алтан гадас”, “Хөдөлмөрийн хүндэт медаль” зэргийг энгэртээ гялалздаг уу гэх шүүмжлэл цахим орчинд өрнөж байна.

