Загварын ертөнцөд өөрийн гоо үзэсгэлэн, гоолиг биеэ гайхуулж явдаг бүсгүй бол топ модель О.Пүрэвдулам. Үе мултарсан, хөрөнгөлөг, алтны магнат нөхрийнхөө буянаар “топ”-ын эгнээнд орж ирсэн гэх үгийг сонсдог тэрбээр өдгөө 31 настай.

Тиймдээ ч өөрийн гоо сайхандаа урьд урьдынхаасаа илүү ихээр анхаарч, мэсгүй гоо сайхны эмчилгээнд оржээ.
Тэрбээр дэлхий дахинаа шинэ технологи гэдгээрээ алдартай шинэчлэгдсэн хос зангуут утсыг нүүрэндээ “гүйлгэж”, охинлог төрхтэй болсноо олноос нууж хаасангүй. Өдгөө ганц охиныхоо аав, нас ахисан нөхрөө “аав”-ынхаас хүлээх болсон тэрбээр Шилмэл загварын ордонд багшилж байгаа гэнэ лээ.
Ямартаа ч, тэрбээр гоо сайхандаа мөнгө төгрөгөө харамгүй зарцуулж, хөөрхөн байхын төлөө ямар ч хагалгаанд орохоос айдаггүй, эрсдэл хүлээж чаддаг топ модель эгч нарынхаа араас оржээ.

