Улс төрийн өндөр албан тушаал хашиж буй УИХ-ын гишүүн, сайд, дарга нар иргэдийн амьдралаас тасарсан олон жишээгээр харагдсаар буй. Тэд мэдэхгүй зүйлдээ мэдрэмжгүй хандан олон нийтийн хэвлэлд ярьснаар олны дургүйцлийг ихээхэн төрүүлсээр байгаа юм. Хэн гэгч дарга амьдралаас “тасарцан” зүйл ярьж байсныг онцлон хүргэж байна. Тухайлбал, одоогоос 10 жилийн өмнө буюу 2012 онд, өнөөгийн Ард нэгтгэлийн “эзэн” буюу тухайн үеийн Сангийн дэд сайд байсан Ч.Ганхуяг талхны үнийг мэддэггүйгээ гайхуулж, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болох талхыг 300 төгрөгийн үнэтэй хэмээн хэлж олны дургүйцлыг төрүүлж байв. 2013 онд. Нэг кг махны үнэ мэддэггүй УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшин. Тэрбээр тухайн үед олон нийттэй…
Зохиогч: Эрхэм админ
Нийгэмд тулгамдаж буй бүхий л асуудалд цөхөрсөн залуу үеийнхэн ирээдүйгээ хамгаалахын тулд өчигдөр /2022.04.07/ 10.00 цагаас төв талбайд жагссан билээ. Тал бүрээс цугласан залуус үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, тайван жагсаалд нэгдэж байгаагаа илэрхийлж байв. Талбай тойрон алхах залуус “Бид эх орондоо амар тайван, ажил хөдөлмөр эрхэлж, эрүүл орчинд, элэг бүтэн амьдармаар байна” хэмээн хоолойгоо сөөтөл орилон зам дагуу явж буй хүн бүрийг жагсаалдаа татах нь тэр. Үүнтэй зэрэгцэн замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч нар хүртэл дуут дохиогоо хангинуулан дэмжиж буйгаа илэрхийлэв. Залуус гэлтгүй иргэд бухимдал дүүрэн байгаагаа ийн илэрхийлж байсныг онцлох нь зүйтэй. Тэгвэл урлаг соёлын салбараас олон танигдаж яваа…
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар өнөөдөр нэр бүхий шүүгчдийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжиж, тэдгээр шүүгчдийг чөлөөлөх тухай тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн нэр бүхий шүүгч тэтгэвэрт гарах хүсэлтээ ирүүлсэн байна. Мөн Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэр бүхий шүүгч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт ирүүлснийг тус тус хүлээн авч, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдөр АН-ын ээлжит бус хуралдаан болж байна. Энэ хуралдаанаар тус намынхан цаашдынхаа үйл хэргийг удирдуулж авч явах хүнээ сонгох юм. Өөрөөр хэлбэл, 2000 онд хийлгэж байсан АН-ын тамгыг одоогийн АН-ын дарга О.Цогтгэрэлээс экс Ерөнхийлөгч Х.Баттулгад шилжүүлэн өгөхөөр зэхэж буй аж. Энэ тухай УИХ-ын дарга асан З.Энхболд “АН-ын тамгыг өгөх, авах хоёр эрхэм. Тамга нь АН анх 2000 онд байгуулагдахад миний захиалж хийлгэсэн ориг тамга болохыг баталж байна” хэмээн онцолжээ. Тус нам нь өдгөө 2 даргатай, 2 тамгатай үйл ажиллагаа явуулж буй. Улсын дээд шүүхээс С.Эрдэнэд байдаг тамгыг ориг тамга болохыг батламжилсан удаатай. Учир нь тус тамгыг анх 1990 онд Ардчилсан…
Уг хөлгийг “Хэт авианы сансрын онгоц” гэж нэрлэж байна. Ийм онгоцоор нисэхэд дэлхийн нэг захаас нөгөө захад хүрэх нь асуудал биш болно. Бээжинд төвтэй Сансрын Тээвэр зохицуулалтын газар (Хятад дахь Линконг Тяньшин) нь Конкордын хурдаас хоёр дахин илүү хурдтай, секундэд нэг милийн хурдтайгаар тэнгэрт нисэх, гэхдээ зорчигч тээвэрлэх тээврийн хэрэгслийг хөгжүүлснээр энэ хэтийн төлөвийг бодит болгохыг зорьж байна. Тус фирм зорчигчдод (дуулга, скафандр өмсөх шаардлагагүй) хөлөг онгоцонд сууж буй 12 хүний суудалтай, аэродинамик дельта хэлбэрийн байгууламжийн доор байрлах, хоёр титаник өргөгч пуужингаар дүүрсэн сансрын нисэх онгоц мэт харагдах хөдөлгөөнт сурталчилгааны видеог гаргаад байна. Тээврийн хэрэгсэл нь босоо тэнхлэгт тэнгэрт хөөрч,…
Цагдаагийн Ерөнхий газрын Ха p тамхихтай тэмцэх газрын алба хаагчаар ажиллаж байгаад өдгөө Орхон аймгийн цагдаад ажиллаж буй цагдаагийн ахлах дэслэгч Ж.Эрдэнэ-Ундрах Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Албан бус мэдээллээр тэрбээр хар тамхины хэргээр шалгагдаж байгааг мөн мэдээлсэн. Бид энэ талаар албан болон албан бус эх сурвалжуудаас тодруулахад цагдаагийн ахлах дэслэгч Ж.Эрдэнэ-Ундрах нь гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөнү хэргээ р тагнуулын байгууллагад шалгагдаж байгаа аж. Ингэхдээ тэрбээр Г.Сарангэрэлийг ха р тамхины хэрэгт гүтгэхийг завдсан, гүйцэтгэх ажиллагааны хуулийг хэд хэдэн удаа зөрчсөн гэдэг үндэслэлээр шалгаж байгаа юм байна. Тодруулбал, цагдаагийн дэслэгч Ж.Эрдэнэ-Ундрах нь 2021 оны гуравдугаар…
Улс орны эдийн засаг иргэдийн сэтгэлзүй, нийгмийн чанарт нөлөөллөө үзүүлсээр байна. Хоёр жил үргэлжилсэн хөл хорионоос “одоо л нэг саллаа” гэсэн монголчууд бид эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулж буй билээ. Төгрөгийн үнэ навсайталаа бууж ам.доллар, юанийн үнэ тэнгэрт хадсаныг уншигч та хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж буй байх. “Мандуулна” гэсэн уриатай парламентийн ихэнх суудлыг аван МАН төрийн эрх барьж, Ерөнхийлөгчийн суудал эзлэхэд монголчууд бид итгэл найдвар тавьж, эдгээр хүмүүсийг “толгой дээрээ гаргасан”. Тэднийг Төр удирдаж буй энэ жилүүдэд ядуурал дээд түвшиндөө хүрч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс эхлээд бүх нэр төрлийн бүтээгдэхүүн дунджаар 60 хувиар нэмэгдлээ. Цалин нь бахь байдгаараа боловч татвар…
Энэ цагийн залуусын анхаарлыг өөртөө татдаг инстаграм од бүсгүйчүүдийн нэг бол Т.Уранзүү. Түүний зөвхөн фэйсбүүк нь л гэхэд 33 мянган дагагчтай, тэдгээрийн 70-80 хувь нь эрчүүд байдаг гэхээр ойлгомжтой байгаа биз. Т.Уранзүүгийн хувьд 22 настай, айлын ганц охин бөгөөд “Сити” их сургуулийн агаарын тээврийн үйлчилгээ буюу онгоцны үйлчлэгч мэргэжлээр төгссөн нэгэн аж. Гоолиг бие, хөөрхөн төрхтэй тэрбээр өөрийнхөө биеийн харьцааг 110x70x120 хэмээн тодорхойлдог. Өөрийнхөө гоолиг байхын нууцыг орой 18 цагаас хойш хоол иддэггүйтэй холбоотой гэж тайлбарладаг аж. Эцэг эхтэйгээ нээлттэй харилцаатай байдаг түүний өсвөр нас Турк, Германд өнгөрчээ. Европын оронд амьдардаг байсан болоод ч тэр үү илүү задгай сэтгэдэг, нээлттэй…
Урлагийн ертөнцөд өөрийнхөө залгамж халааг бэлдэж буй дуучин бол МУГЖ Ж.Алтанцэцэг. Хоёр охин, нэг хүүтэй тэрбээр дунд охиноо багаас нь дуулж хуурдуулж, миссийн тэмцээн уралдаанд сойх болсон. Тэгвэл түүний охин “Litte miss& Mr Eurasia Africa 2022” нэртэй олон улсын тэмцээнээс “Алтан титэм”-ийн эзэн болжээ. Энэ тухайгаа дуучин бүсгүй цахим хуудаснаа онцлоод “Ээж нь маш баяртай байна аа. Миний охин Super Brilliant Talent буюу Алтан Титмийн Эзэн боллоо. Ээж нь уйлах гэсэн чинь чаддаггүй ээ. Мөн 9-сард болох Нью-Йорк- Fashion Week-д оролцох эрхээр бас давхар шагнууллаа.Эвий дээ миний муу охин. Ээж нь цагтаа хэцүү цаг үед Гранпри шагнал 3-удаа авсан байдаг…
Өмнөд хөрш рүү нүүрс тээвэрлэдэг жолооч нарыг цар тахлын халдвараас хамгаалж, эрүүл иргэд БНХАУ-ын хилээр оруулах зорилгоор “бөмбөлөг” гэх тусгаарлалтыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаан хад” суурьшлын бүсэд бий болгосон байдаг. “Бөмбөлөг”-т орж тусгаарлагдсан жолооч нараас хоёр удаа шинжилгээ авч хариу нь сөрөг гарвал хил нэвтрүүлж буй. “Бөмбөлөг”-ийн нэг л жолоочийн хариу эерэг гарвал бусад нь хил нэвтэрч чадахгүй болдог юм билээ. Түүнийг дагаад зарим аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон гэх хардлага, мэдээлэл ч жолооч нарын дунд байдаг. Тэгвэл “Бөмбөлөг”-т орсон жолооч нар хүлээлгийнхээ байранд архидаж, зодолдох явдал гардаг аж. Тухайлбал, “Цагаан хад” суурьшлын бүс дэх “Шандаст…
