Зохиогч: Эрхэм админ

Тэр цагаан цамцны зах гялалзуулан, цаанаа нэг гүжирмэг, эрэмгий, газар хүртэл минийх гэсэн шиг товолзтол алхалж яваа нь өөртөө итгэлтэй, бардам сэхүүн харагддаг. Сэлэмний ир мэт хурц, зоримог, буцашгүй, цуцашгүй хязгааргүй тэмүүлэлдээ хүрэх гэж мэт асч, дөл мэт бадарч явдаг тийм жүжигчин түүнээс өөр хэн байдгийг монголын үзэгчид мэдэхгүй. Тэр цагаан шүд яралзуулан, уруул дээрээ бүгээн инээмсэглэл эсгэн, тунгалаг хар нүдээ бүжиглэх мэт солбицуулан дүүхэлзээд гарч ирэхэд урлагийн тайзанд нар мандах мэт гэгээ татуулж, үзэгч олны сэтгэл сэргээнэ. Тайзан дээрээс үзэгчдэд үгээ шидэж хүргэнэ гэдэг эгэлгүй хүний л үйл. Ийм нэгэн үгийн шидтэн уншигч таны хэтэрхий ойрын танил, садан шиг…

Read More

“Black box”, “Green” энтертайнментийн жүжигчин Л.Эрдэнэ-Очирыг эршүүд, атман эмэгтэйчүүдийн дүрээр үзэгчид илүүтэй танина. Мөн тэрээр Улильям Шекспирийн “Гамлет” жүжгийн Гамлетийн дүрд тоглосон монголын анхны эмэгтэй жүжигчин юм. Хэр баргийн жүжигчний тоглоод байдаггүй дүрийг өлхөн гүйцэтгэдэг энэ бүсгүй өдгөө 44 настай бөгөөд саяхан нээлтээ хийсэн “Сүрэг” кинонд дүр бүтээсэн. Тэрбээр өөрийн амьдралынхаа тухай “Цор ганц хүү минь тэнгэрт хальснаас хойш амьдралын бүх утга учир алдагдаж, долоохон настай түүнийхээ хойноос л үтэр түргэн явахсан гэхээс өөр бодолгүй хэсэг хугацааг өнгөрүүлж явсан минь цөөнгүй хэдэн жилийн өмнө… Хорвоо хатуу,…үйлээ барагдуулахаас наана явах эрхгүй хүмүүс бид, өчүүхэн амьтад шүү дээ… Өмнөөс минь өр нь…

Read More

Бид л тоохгүй болохоос манай авлигачдыг дэлхий гайхаж байгаа юм шүү Баярцогт Дэлгэрсайхан нарын хахуульд авсан мөнгө нь нэг тэрбум наян таван сая доллар (1.085.000.000) $ баримт нь энэ байна хардаa Б.Дэлгэрсайхан, С.Баярцогт нарын шалгагдаж буй хэргийн талаар Хятад улсын сайт онцлон мэдээлжээ Г.Жавхлантгарьд https://read01.com/MJNyEnJ.html#.XvqlxaEzaBc сайтаас орчуулав Монгол улс 2020 оны энэ сарын 24 өдөр парламентийн гишүүдээ сонгосон. УИХ-д нэр дэвшиж байсан хоёр нэр дэвшигчийг нөөц ихтэй зэс, алтны уурхайг ашиглах эрхийг хуваарилахад эрх мэдлээ ашигласан хэргээр сэжиглэн Швейцарын Холбооны Прокурорын газраас шалгаж байгаа юм. Энэ хоёр нэр дэвшигчийн нэг нь Сангийн сайд асан С.Баярцогт Ардчилсан намаас нэр дэвшсэн. Нөгөө…

Read More

Одоогоос 5 жилийн өмнө буюу 2016 онд тухайн үеийн Нийслэлийн удирдлагууд “2020 онд гэхэд азийн хамгийн том усан парк байгуулна” гэдэг амлалт өгч байжээ. Уг амлалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нийслэлийн одоогийн Засаг дарга Д.Сумъяабазараас шаардаж “Ард түмэндээ амлалт өгсөн бол биелүүлэх хэрэгтэй. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар та энэ усан паркийг хийж өгнө үү. Манай БОАЖЯ хяналт тавьж ажиллах болно” гэжээ. Тухайн үед тус усан парк, спорт цогцолборыг 2020 онд бий болно. Тус паркийг Энхтайваны гүүр болон Замын Цагдаагийн газрын урдах Фрейзерийн хоорондох 11,8 га газарт байгуулна. Цогцолборын усан паркийн хэсэгт 50 метр урттай усан бассейн, зургаан замтай…

Read More

Урлагийн ертөнцөд өөрийн өнгө төрх, хурц үг хэллэгээрээр тодрон гарч ирсэн залуу бол реппер Big Gee. Бага балчираасаа гэр хорооллын “борог” амьдралд өсч, микроны кондуктор хийж явснаа нуудаггүй тэрбээр туйлын эх оронч. Үүнийгээ ч уран бүтээлээрээ илэрхийлдэг. Үзэл бодол нэгтэй залуустай нэгдэж уран бүтээл туурвих болсон тэрбээр нүднийхээ дор “Монгол” хэмээн монгол бичгээр бичсэн шивээстэй. Энэ шивээсээрээ гангарах дуртай тэрбээр бусад одууд шиг нийгэм, улс төрийн амьдралд хошуу дүрж “хов хутгаад” байдаггүй. Өөрийгөө тэрбээр буузнаас өөр зүйл сэвдэггүй хэмээн онцолдог болсон байна лээ.

Read More

Жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг. Хачигт хазуулаад удвал үхэлд хүргэх ч аюултай бөгөөд олон төрлийн хүндрэл үүсгэх эрсдэлтэй. Иймд үр хүүхдүүдээ ой модонд агаарлуулж, салхилуулахаа түр азнаарай. Хачигт хазуулахгүй байх хамгийн энгийн бөгөөд найдвартай арга бол хачигт халдварын голомттой газруудад явахдаа тод өнгөтэй битүү хамгаалах өмсгөл хэрэглэх ёстой. Хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах. Хачиг үргээгч бэлдмэл хэрэглэх. Хувцсандаа түрхэх эсвэл цацах, биеийн ил хэсгүүдэд түрхэж хэрэглэх Хачигт халдварын эрсдэл бүхий голомтот нутагт амьдардаг тухайн газар зорчих хүмүүс хачигт энцефалитаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол дархлаажуулалт…

Read More

Гэгэлгэн хүчирхэг хоолой, гэрэл гэгээ бадраасан дуучин бүсгүй бол Б.Сарантуяа. Тэрээр тун удахгүй өөрийн 52 насны төрсөн өдөрт зориулсан тоглолтоо хийхээр болжээ. Энэ жилийн тоглолтоо “SUPERMAN” төрсөн өдрийн тоглолт гэж нэрлэсэн байна. Түүний тоглолтод, МУУГЗ Л.Балхжав, МУГЖ Х.Лхагвасүрэн, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Д.Төмөрцог, Хар сарнай хамтлаг, С.Оргил, Чойжоо, Наки зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирж, ая дууны бэлэг барих нь ээ. Тоглолт “Корпорэйт конвешн центр”-т дөрөвдүгээр сарын 16-нд 17.00 цагт болно.

Read More

Залуус нэгдэж дуу хоолойгоо төр засагтаа хүргэж болохыг өнгөрсөн хоёр өдрийн “Ажлаа хий” жагсаал харуулсан. Жагсаалын үеэр 2008.07.01-ны өдөр шиг эмх замбараагүй байдал үүсгэж, үймүүлэхийг завдсан үйлдэл гаргасан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгсөн. Ямартай ч жагсаалтай холбоотойгоор 67 хүн саатуулагдаж, 20 орчим хүн эрүүлжүүлэгдэн, долоон цагдаа гэмтсэн гэх мэдээлэл бий. Харин цахим орчинд шууд дамжуулалт хийсэн бичлэгээр бол хэд хэдэн жирийн иргэн гэмтсэн баримт байна. Тухайлбал, Төрийн тусгайгийн хар машин цуваагаар явахдаа нэг охиныг шүргэсэн. Х.Нямбаатар руу шидсэн чулуунд оногдсон охины эрүүл мэнд, цагдаа нарт зодуулсан иргэд, гэмтсэн долоон цагдаа гээд хохирсон хүн олон бий. Хохирсон тэдгээр иргэдийг эрүүл мэнд,…

Read More

Загвар өмсөгч, дуучин Ж.Дамдинцэрэн хэл ам дагуулсан Нийслэлийн соёл урлагийн газрын даргын ажлаа дуучин О.Анхбаярт “хүлээлгэн өгсөн”. Тэр цагаас хойш JCI-даа анхаарал хандуулах болсон тэрбээр олон нийтийн арга хэмжээнд аль болох чөлөөт хувцастай харагдах болсон. Өчигдөр /2022.04.08/ л гэхэд “Сүрэг” киноны нээлтэн дээр чухам чөлөөт хувцастайгаар манай дуранд өртсөн байгаа юм. Өртөх өртөхдөө камер хараад зугтав. Зугтахдаа загварын алхаа эргэлт хийсэн гэж байгаа… Хөөрхөн үү? Хүн нь ч хөөрхөн болохоор үйлдэл нь ч хөөрхөн л байх…

Read More

Дуучин А.Хшигдалай жүжигчин О.Мөнхдалайтай үерхэж нөхөрлөөд хоёр гурван жилийн нүүр үзэж байгаа. Гэр бүлээрээ шахуу МАН-д зүтгэж байгаа тэдний хувьд сүүлийн үед тун чиг аз жаргалтай байгаа гэнэ шүү. Хөдөлмөрч, дайчин бүсгүйн хамаарал бүхий этгээд өмнө нь амьдралтай, гурван хүүхэдтэй болохоор тэр үү хосууд хүүхэдтэй болох гэж яараагүй гэх яриа байдаг. Харин ойрын найзуудынх нь хэлж байгаагаар хоёр Далай хүүхэдтэй болохгэж байсан ч алдаж байсан гэх яриа бас бий. За дээрх хувилбар бүхий яриануудын аль нь ч үнэн бай хосуудын хувьд өдгөө хайр сэтгэлийнхээ баталгаа болсон хүүхдээ хоног тоолон хүлээж байгаа ажээ. Тодруулбал дуучин А.Хишигдалай хөл хүнд болсон бөгөөд энэхүү…

Read More